Таны булан
Гэрээ санах зовлонгоос хэрхэн ангижрах вэ?
( 3 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
2008/06/12 - 11:45

Гэрээ санах гэдэг зүйл зөвхөн хүүхдүүдэд тохиолддог явдал биш. Хүн бүр л ийм явдалтай учирдаг. Хүүхдүүдийн хувьд зуслан явах, гадаадад сурах,гэрээсээ хол байх  зэргээс үүдэж гэрээ санах явдал гардаг. Ихэнхдээ хүн гадаадад сурч гэрээсээ хол явах үед гэрээ санах явдал илүү их гардаг байна.

Тэгвэл анх шууд очиход дараах хүчин зүйлүүдээс болж гэрээ санадаг байна.


• Мэдээж гэрээсээ хол байснаас
• Тухайн хүн гадаадад сурах гэж ирсэнээрээ их хариуцлага хүлээдэг. Энэ нь эргээд тухайн хүндээ дарамт болох тохиолдол байдаг байна.
• Бодит байдал хүсэж байснаас нь өөр байх
• Гэр бүлдээ санаа зовох
• Амьдралын хэв маяг гэнэт өөрчлөгдөх зэрэг шалтгаануудаас болдог байна.

Харин очсон хойноо хичээл хүнд санагдах, найз нөхөдгүй байх, санхүүгийн хүндрэл учрах, ганцаардах гэх шалтгаануудаас болж гэрээ санах явдал гардаг.

Гэхдээ тухайн хүний сэтгэл санаа тавгүй байх үед хүн гэрээ илүү санадаг. Жишээ нь танд ямар нэг хэцүү зүйл тулгарах үед та хамгийн түрүүнд  сайхан байсан үеүдээ бодож санаа алддаг биздээ. Энэ яг л түүнтэй адил юм. Ингээд хүн санаа алдаж, гэрээ санахаараа эргээд байдал илүү хүнд мэт санагдаж, айдас төрж, түгшүүртэй болж эхэлдэг.

Тэгвэл та гэрээсээ хол явах гэж буй эсвэл аль хэдийн гэрээ санаад эхэлсэн бол дараах зөвлөгөө танд тус болно.

1. Юуны түрүүнд та явах гэж буй бол сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.

2. Тэгээд бодит байдлыг байгаагаар нь хүлээн ав. Энэ ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бүү бод. Эерэг хандлагатай байх хэрэгтэй.

3. Тэгээд анх очингуутаа хүмүүстэй сайхан харилцах хэрэгтэй. Тантай адил анх очиж байгаа оюутнууд олон бий. Анх очсон даруйдаа найзын хүрээллээ бүрдүүл. Эс тэгвэл та ганцаараа үлдэх аюултай. Тэд адилхан гэрээсээ хол байгаа тул танд их тус болно.

4. Гэрийхэнтэйгээ холбоотой бай. Тэгээд сайхан байгаагаа хэл. Эс тэгвээс гэр бүлийхэн тань танд санаа зовох болно. Хэн нэгэн таны төлөө санаа зовох нь таныг мөн хэцүү байдалд оруулдгийг санаарай.

5. Олон төрлийн, олон хүрээний найзуудтай болох хэрэгтэй. Жишээ нь бүжгийн дугуйлангийн найз, спортын найзтай бол. Тэгэх юм бол та олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох ба ингэснээр та орчиноосоо сайхан мэдрэмж авах болно. Хамгийн гол нь та өөрийгөө хөгжөөж, уйдаахгүй байх ёстой. Хүн ганцаардаж, уйдхаараа л гэрээ санаж эхэлдэг.

6. Хичээлдээ хүчин чармайлт гарга. Энэ бол таны гол зорилго. Дээр хэлсэнээр хичээл хүнд санагдах, амжилтгүй сурах зэрэг нь гэрээ санахад хүргэдэг гол хүчин зүйл гэдгийг санаарай. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй.

7. Өөрийн сонирхолоо хөгжүүл. Гэртээ хийдэг байсан хоббинууд болон шинэ зүйл оролд, сур. Хамгийн гол нь өөрийгөө хийх юмтай байлга. Жишээ нь манай оронд далай байхгүй учир та усан дээр гулгаж байгаа хүмүүсийг тв- нээс л хардаг байсан биздээ. Тэгвэл та таны очсон орон далайтай бол яагаад үүнийг оролдож болохгүй гэж? Мөн нийтийн клубуудуудад оролц.

8. Мөн боломжтой бол цагийн ажил хийх хэрэгтэй. Энэ нь таныг завгүй байлгаад зогсохгүй таны санхүүгийн асуудлыг шийднэ. Гэрээсээ ирэх мөнгийг хүлээгээд суух нь таны хийх үйлдлүүдийг хязгаарлах болно. Гэхдээ мөнгө гээд хичээлээ мартаж болохгүйг санаарай.

9. Мөн та сургуулыхаа багш нартай холбоотой бай. Багш нар гадаадаас ирсэн оюутнуудад ихэнхдээ сайн байдаг гэлцдэг. Та үүнийг өөрийн давуу тал болгон ашиглах хэрэгтэй.

10. Эцэст нь хэлэхэд хэрвээ та оюутны байранд амьдардаг эсвэл амьдрах бол өрөөний найзтайгаа сайн харилцаатай байх нь чухал. Та тухайн хүнтэй удаан хугацаанд хамт амьдрах учир хэн хэндээ тав тухтай байдлыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь өрөөний ариун цэврийн асуудал. Анх танилцахдаа өрөөг цэвэр байлгахад ямар арга хэмжээ авах ёстойгоо шийд. Хувиар ч гаргаж болно шүү дээ. Ингэж эхлээд асуудлыг шийдэх нь дараа гарах асуудлуудаас зайлсхийхэд тань танд тус болдог юм.

Ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөлд тухайн хүний юманд хандах хандлага асуудлыг шийддэг гэдгийг санаарай. Тиймээс өөдрөг, эерэг хандлагатай байх хэрэгтэй.


 

feed11 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/10/28
116.91.132.61
Үнэлгээ: +0

khunii gazar ajillaj amidarch surch baigaa khuukhduudee ta nar geree sanalgui yakh vee argagui manai mongol oron chini khaas**a ch garaad yvsan toroh yumgui cheleetei alkhana shuudee minii khuukhduud bukh nasaaraa baikh bishdee ekh oron eej aav akhan duus naiz nekhed ur khuukhed khani jildee neg l saikhan eder yvaad l ochno shuudee iimd khunii gazar evdej er bolokhgui sain khicheegeed sur ajilla eeriinkhee telee khiij baigaa amidraliinhaa khamgiin tom kherenge oruulaltiig ene saikhan zaluu nasandaa khiij avch baigaa gedgiigee l mash sain bod khen ch bulaaj avakhgui shuu saikhan mergejil ezemsh mongoldoo ireed eeree eereereee bakharkhaj amidartcgaa 5 jil 10 jil teseed 30 jil 40 jil saikhan amidar khuukhduud mini bi ta nariin setgegdeliig uns**ad bas setgel semerch l suuna khamgiin gol ni mash khatuujil tesvsr gargaarai khicheegeerei bugdeeree ta bugded amjilt khamgiin saikhan ugdiig eree ee

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/06
193.238.164.234
Үнэлгээ: +0

sorry, doojgui mean is doojoogui yum shuu.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/06
193.238.164.234
Үнэлгээ: +1

ter uruunii talaa ezluuleed geree sanaad bgaa nuhur yamarch doojgui yum be deeeeee. zorigtoi l bail daaaa.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/10/06
193.238.164.234
Үнэлгээ: +0

dajgui l zuvulguu bna.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/30
220.149.110.44
Үнэлгээ: +0

ene estoi unen zubluguu bna...bi eniig uns**agui baihdaa l heregjuulsen bna...keke...thanks~

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/21
203.34.37.132
Үнэлгээ: +0

jkji

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/12
59.28.182.19
Үнэлгээ: +1

ajilaj bgaa hvn geree sanaad bna yahuu negch mongol hvn baihgui yarihch hvn baihgui galzuurhad gants huruu dutuu bnaaa yaah vee help

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/28
85.3.96.246
Үнэлгээ: +0

tiishde ene zovlogoo tus bolohgui yum bnooo sanaad l bna novsh gej

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/26
123.142.80.204
Үнэлгээ: +1

hamt amidardag hun uruunii tal ezleed amidarhad hetsuu daramttai bnaa geree sanaad hetsuu bna shdee

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/18
59.14.134.131
Үнэлгээ: +0

ajilaj bgaa hun geree sanaad bnaa yah yostoi ve hetsuu bna shdee

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/16
85.160.64.34
Үнэлгээ: +1

terch tiim shuu

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/07/25 - 17:41
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.