( 4 - Хэрэглэгчийн үнэлгээ )

|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/05/21 - 14:35 |
|
Зарим нүүр будалт бидний царайны өө сэвийг дарж өгдөг байхад зарим нь тохиромжгүй харагддаг. Хүн бүрт нүүр будалтын хэв маяг адилгүй байх боловч ерөнхийлөн нүүрний хэлбэрт тохируулан буддаг.
1.Уруулын будаг -Дугуй царайтай бол: Тодовор улаан, ягаан өнгийн уруул өнгөлөгч хэрэглэх нь дугуй царайнд тань сайхан зохино. Тод өнгө нүүрний хэлбэрийг тань залруулан харагдуулна, мэдээж та өөр бусад тод өнгийн өнгөлөгчөөс сонголтоо хийж ч болно. -Гонзгой царайтай бол: Бүсгүйчүүд маань гонзгой царай, том эрүүний ясыг далдалж өөрийн царайг зөв сайхан харагдуулахын тулд сарнайн ягаан өнгөтэй. Ер нь бүдэг уруул өнгөлөгчийг дээд уруулдаа түрхэж доод уруулдаа өнгөний тодотгол үүсгэж интоорын өнгийг түрхэхийг зөвлөж байна. Ийм байдлаар өнгөний сонголтоо хийх нь зохимжтой. -Дөрвөлжиндүү царайтай бол: Духны хэсгээс эрүүн хэсэг ялимгүй том байдаг бүсгүйчүүддээ хурц тод өнгийн өнгөлөгч будагнаас татгалзахыг зөвлөе. Харин бүдэг ягаан, улбар шар гэх зэрэг завсрын бүдэг өнгүүд таньд сайхан зохих болно. Хурц тод өнгө нь таны эрүүн хэсгийн өөг тодотгож харуулах нигууртай. 2.Уруул хүрээлэгч -Дугуй царайтай эмэгтэйчүүдэдээ багахан хэмжээгээр бүдэгхэн хүрээлж өгөх ба уруулын үзүүрийг илүү шулуун зурж өгвөл сайхан харагдах болно гэж зөвлөе. -Хэрэв гонзгой царайтай бол дээд талын уруулыг хэвийн хэмжээнд хүрээлж өгж харин та доод уруулдаа арай тодоор хүрээ тавих нь өнгө үзэмжийг тань нэмэгдүүлэх болно. -Дөрвөлжиндүү царайтай бол уруулынхаа үзүүрийг хөнгөхөнөөр бүдэг боловч өргөн хүрээлж өгөх хэрэгтэй. Ингэж хүрээлснээр уруул тань сүүдэрлэсэн мэт харагдаж царайны хэлбэрийг тань эерүүлнэ. 3.Хацар өнгөлөгч -Дугуй царайтай бол: Хангалттай хэмжээний хацар өнгөлөгч хэрэглэж өгөөрэй. Энэ нь таны нүүрний хэлбэрийг засан харагдуулна. Гэхдээ хэт их будаг түрхэх нь наранд түлэгдсэн мэт харагдуулдаг тул хангалттай гэдгийг хэт их гэдэгтэй дүүцүйлж ойлгож болохгүй. -Гонзгой царайтай бол: Их хэмжээний хацар өнгөлөгч хэрэглэхээс зайлсхий. Ийм хэлбэртэй царайтай эмэгтэйчүүд маань бага зэрэг том шанаатай учир будаг түрхвэл энэ өөг улам тодруулан харагдуулна. Бүдэг ягаан өнгийг багахан хэмжээтэй түрхэж болно эсвэл бүр хэрглэхгүй байсан ч болно. -Дөрвөлжиндүү царайтай бол: Тодорхой хэмжээний өнгөлөгчийг дунд зэргийн хэмжээтэй багсаар тойрог хэлбэртэйгээр түрхэж өгвөл зүгээр. Хэрэв та цагаан царайтай бол -бүдэг өнгийн хацар өнгөлөгч түрхэх хэрэггүй. Царай тань хавтгай мэт харагдах болно. Одоо ингээд нүдний будгийн талаар ярьцгаая! -Дугуй царайтай бол: Тод өнгийг сонгон нүдээ будаарай. -Гонзгой царайтай бол: Дээр дурьдсанчлан бүдэг өнгө цайвар ногоон, бүдэг цэнхэр гэх мэтчилэн өнгүүдийг сонгоорой. -Дөрвөлжиндүү царайтай бол: ховор өнгүүдийг сонгон хэрэглэнэ жишээ нь: завсрын ягаан өнгө, улааны хольцтой өнгө зэрэг.Ингээд та ямар ч царайны хэлбэртэй бай хар өнгийн сормуусны будаг хэрэглээрэй. Сормуусыг тань илүү өтгөн урт харагдуулахаас гадна нүдний будалтыг тодруулах болно.
Зөвлөгөө: Өмсөх хувцсандаа тохируулан будалтаа хийх нь танийг сайхан чимэх болно жишээ нь: улаан өнгийн цамц өмссөн байгаа бол улаан уруулын будаг түрхэж эсвэл улбар шар өнгийг сонгон хэрглэж болно.
 |
|
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/26 - 11:27 |
|
|
|
|
|