Таны булан
Үсээ хэрхэн гялалзсан болгох вэ?
( 2 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
4 дэх өдөр, 2008-17-07 15:36

Үс сайхан бол зүс сайхан гэж үг байдаг. Үс хүний харагдаж буй байдалд маш их нөлөө үзүүлдэг билээ. Тэр тусмаа гялалзсан сайхан үс үнэхээр гайхалтай харагддаг. Тэгвэл таны үс гялалзаж байна уу?  Тэгвэл танд одоо хэрхэн үсээ гялалзуулах талаар зааж өгье.

1. Үсэндээ сайн кондишионер түрхэх хэрэгтэй. Энэ ялангуяа үсээ буддаг хүүмүүст хамаатай шүү. Кондишионер түрхэхдээ зүгээр түрхээд угаачих бш харин хэсэг минут хүлээж байгаад угаах хэрэгтэй.

2. Үсээ угааж байхдаа усаар сайн зайлах хэрэгтэй. Яагаад гэвэл шампунь үсэнд үлдэх аваас үсний өнгийг дарж, гялалзах нөхцлийг хаадаг байна.

3. Хэрвээ та үсээ сэнсддэг бол идэвхжүүлсэн шампунь  болон кондишионер хэрэглэх хэрэгтэй. Долоо хоногт ганц удаа ч гэсэн үсэндээ кондишионер түрхэх хэрэгтэй.

4. Та шампуниа авахдаа дандаа улаан буудайн  уурагтайг сонгох хэрэгтэй юм. Яагаад гэвэл эдгээр нь үсийг өтгөн харагдуулдаг. Өтгөн, гялалзсан үс маш сайхан харагддагийг та надаар хэлүүлэлгүй мэдэж байгаа байхаа. Мөн шампунь тань аминопласт хүчил агуулсан бол сайн. Энэ нь үсийг зөөлөн болгох ба үсний гэмтсэн бүтцийг засдаг.  Гел, кремууд үсийг гялалзуулахад бас их үүрэгтэй.

5. Үсэндээ хэтэрхий их үсний бүтээгдэхүүнүүдийг бүү хэрэглэ.

6. Та үсэндээ гүзээлзгэнээр маск тавьж болно. Гүзээлзгэнийг нухаад, 1 халбага  майонезтэй холих хэрэгтэй.
Хэрвээ та бор эсвэл улаан өнгийн үстэй бол үсээ зайлах гэж буй усандээрээ хэдэн халбага алимны цуу хийх хэрэгтэй.

7. Мөн сүүнд 2 ширхэг өндөг хийгээд түүгээрээ үсэндээ массаж хийж болно. Энэ нь таны үсийг гялалзуулах болно.

8. Зөгийн бал бол хүний арьс болон үсэнд их тустай. 4 аяга бүлээн усанд 1 халбага зөгийн бал хийх хэрэгтэй. Үүнийгээ та үсээ шампуниар угаасныхаа дараа түрхээрэй.  Бэлдсэн зүйлээрээ үсээ зайлсаныхаа дараа та үсээ усаар зайлах хэрэггүй шүү.

9. Та аль болох үсээ хүйтэн усаар зайлж байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ нь үсийг гялалзуулдаг юм.

10. Үсээ угаахаасаа өмнө самнаж байх хэрэгтэй.

11. Та өндөг болон лемоныг холиод хөргөгчиндөө хийж хонуулах хэрэгтэй. Тэгээд маргааш нь бэлдсэн зүйлээ үсэндээ 2 цаг гаруй байлгах хэрэгтэй.Та хэрвээ үүнийг тасралтгүй хийх аваас хэдхэн сарын дотор л сайхан үстэй болно.

12. Мөн үсийг хайчаар ороох, сэнсдэх зэрэг нь үсийг гэмтээж хуурайшуулдаг учир аль болох татгалзах хэрэгтэй.

feed4 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/09/27
202.179.21.228
Үнэлгээ: +0

үнэтэй боловч жаахан дутуу санагдлаа жич-хэдэн өндөг хэдэн лимон холих юм бэ

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/31
211.186.6.118
Үнэлгээ: -1

yamar ch olon medehgui hellegtei uym bi iav zarmiig ni medehgui uym bna

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/18
202.131.249.130
Үнэлгээ: +0

unetei zovolgoo blaa bayarlalaa






мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/08/14
202.179.20.26
Үнэлгээ: +1

bayrlalaa heregjuulj uznee.

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн ( 4 дэх өдөр, 2008-17-07 15:53 )
 

Ойрд үзчихмээр юу байна?

Баасан гариг, 10-сарын 10-ны өдөр @07:00 - 11:00
“UBS MUSIC VIDEO AWARDS”
Баасан гариг, 10-сарын 17-ны өдөр @07:00 - 10:00
Take off хамтлагийн тоглолт

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 10 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.