Таны булан
Хэрхэн үснийхээ төрөлд тохирсон Шампунийг сонгох вэ?
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/05/21 - 12:27

pineapple_mang_shampoo.jpg

Үсний гэмтэл хугарал, өнгөгүй харагдах гэх мэт зүйлс бидний ахуйн арчилгаанаас бүрэн шалтгаалж байгаа гэдэгтэй та санал нийлж байгаа бизээ. Хэдийгээр бид мэддэг юм шиг боловч анзааралгүй өнгөрөөдөг жижиг зүйлсээс аливаа гэмтэл хугарал бий болдог байна. Жишээ нь гэхэд л та тослог үстэй бол хуурай үсэнд зориулагдсан шампунь, ангижруулагч хэрэглэж болохгүй. Энэ нь таны хуухин дахь тослогийг арилгахгүйгээр үл барам үсний өөр төрлийн гэмтлүүд болох хагтах, салаалахын үндэс болно. Зарим тохиолдолд бид шампунийн ямар үсэнд зориулагдсаныг нь төдийлөн уншиж танилцалгүйгээр үнийн дүнгээс хамааран худалдаж авах тохиолдол байдаг.


  • -Үснийхээ төрөлд тохируулан шампуниа сонгох. Хэрэв та өөрийнхөө үсийг тийм төрөл гэж тодорхойлж чадахгүй байгаа бол үсчин, гоо сайханч зэрэг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч болно. Тослог үс гэхэд л амархан хиртдэг, байнгын угаалт шаарддаг бол хуурай үс нь ихэвчлэн салаатай хагтсан, самнахад хэцүү хүрэхэд ширүүн байх жишээтэй байдаг.
     -Хэрэв таны үс тослог бол тослог үсэнд зориулсан шампунь хэрэглэх ёстой нь ойлгомжтой боловч энэ шампунь нь үсний бохирдолыг тань арилгах хангалттай эрдэс бодис агуулсан байх шаардлагатай өдөр тутам хэрэглэх зориулалттай байдаг. Хэрэв шампунь химийн их элемэнт агуулсан бол таны үсэн дахь байгалийн тослогийг тань гэмтээж улам их тослогтуулах аюултайг анхаарна уу!
  • Харин ангижруулагч тань маш зөөлөн, хэт тослогтоос сэргийлэх бага хэмжээний тослог бүхий тослог үсэнд зориулагдсан байх ёстой.Нэг үгээр бол цэвэрлэгч, химийн бодис бага шампунь, зөөлөн ангижруулагчийг ашиглан тослог үстэй та долоо хоногт 3-4 удаа үсээ угааж хэрэглэх хэрэгтэй.Цэвэрлэгч шампунь гаатай бол таны үсэнд сайхан сонголт байх болно.

 -Хэрэв таны үс хуурай бол хуурай үсэнд зориулсан чийгшүүлэгч, тэжээл өгөхөөр байгалийн гаралтай Оливийн тос, ургамлын гаралтай тос , зөгийн бал бусад шаардлагатай тос агуулсан шампунийг хэрэглэхийг зөвлөж байна. Ангижруулагчийн хувьд эрдэс бодисоор дүүрэн чийгшил өгөхөөр байхаар сонгож авах нь чухал.
 -Хэрэв химитэй болон будагтай үстэй бол үс арчилгаандаа онцгой анхаарах шаардлагатай. Тусгайлан будагтай химитэй үсэнд зориулсан UV шүүгчтэй таны үсний өнгийг гандуулахгүй хадгалах шампунийг сонгож харин ангижруулагчаа нарны туяанаас будгийг тань хамгаалах эрдэс бодисоор дүүрэн ангижруулагчийг сонгон хэрэглээрэй.
Зөвлөгөө:
1. Үснйихээ төрөлд тохирсон шампунь ангижруулагч хэрэглэх
2. Сонгосон шампунь тань химийн бодис бага агуулах
3. Шампунийн найрлагыг гаднах савнаас нь шалгаж үзэх
4. Тослог үстэй бол хэт хүчтэй цэвэрлэгч шампунь хэрэглэхгүй байх
5. Үсээ өдөр бүр угаахгүй байх
6. 3 сар тутамд хэрэглэх шампуниа сольж байх, учир нь нэгэн хэвийн шампунийг удаан хэрэглэхэд үсэнд дасал болж үр дүнгээ үзүүлэх нь бага болдог.

feed3 Сэтгэгдлүүд
зочин
2008/07/29
218.154.125.111
Үнэлгээ: +2

ur dun garch bna bayarlalaa dahiad uur zuvluguug olon oloniig huseye

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/28
121.161.152.132
Үнэлгээ: +0

gexdee shampuniig yu gej bichcen n toclog vcniix xuurai vcnii x gedgee l ylgaxgvi xetsvv bdag vm meddeg bil uns**ad l avchixna shvv dee. todorxoi cain meddeg bol xariulj tuclaarai gexdee ulc oron bvriin zaavar oor oor xel deer uchir vdaxdaa ter orni tiim shampun n tiim vcend toxirdog geed 1,2 ch bcan bolno. bavrlalaa jaaxan davruu bna u sorry

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/06/25
203.91.114.3
Үнэлгээ: +2

dajgui l yum bn ur dun ni her bol

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/26 - 11:43
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.