( 2 - Хэрэглэгчийн үнэлгээ )

|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/05/21 - 15:58 |
|

Хэзээ нэгэн цагт танд дугаараа нууцлах шаардлага гарч байсан уу? Нууцлах шалтгаан нь ямар ч бай энэ нь их хялбархан! Танд дугаараа нууцлах хоёр боломж байдаг нь байнгын нууцлал эсвэл дуудлага хийх бүртээ буюу хүссэн үедээ нууцлах юм.
Утасны дугаараа байнга нууцлах: Өөрийн утасны үүрэн телефоны операторт утасныхаа шугаманд хаалт хийх хүсэлт гаргаснаар байнгын нууцлалтай болж болно. Үүний тулд: 1. Үүрэн телефоны операторын хэрэглэгчийн үйлчилгээнд холбогдосноор таны дугаар байнгын нууцлалтай болох болно. Ингэснээр таны дугаар ямар ч хүлээн авагчид хэзээ ч илрэхгүй! 2. Хэрэв та Mobicom-н хэрэглэгч бол нууцлалын хураамж 1200 төг-ийг Mobicom-н аль ч салбар дээр тушааж нууцлалаа хийлгэх боломжтой ба хэрэглэгчийн утас болох 22-22т үнэ төлбөргүй холбогдоно уу! Хэрэв та Skytel -н хэрэглэгч бол нууцлалын хураамж хоногийн задгай 50 нэгжээр нууцлалаа хийлгэж хэрэглэгчийн утас 11-319932т холбогдоорой! 3. Хэрвээ танд онцгой тохиолдол гарч дугаараа ил байлгахыг хүсвэл ийм үйлчилгээ бас байгаа. Үүний тулд залгах дугаарынхаа өмнө Mobicom-н хэрэглэгч бол: *31#(99******) Skytel-н хэрэглэгч бол: *490#(91******) дугааруудыг хийж залгахад л хангалттай.
Түр хугацаагаар дугаараа нууцлах: Зарим онцгой тохиолдолд жишээлбэл та хэн нэгэн рүү маш олон удаа залгах шаардага гарах ч юм уу эсвэл бизнесийн газарт ярихад өөрийнхөө дугаарыг мэдэгдүүлэхийг хүсэхгүй бол дугаараа түр нууцлаж болно. Энэ тохиолдолд та: 1. Үүрэн телефоны операторын хэрэглэгчийн үйлчилгээнд холбогдосноор түр хугацааны буюу хүссэн үедээ нууцлал хийх боломжтой болно. 2. Та энэ үйлчилгээг ашиглахад ажиллаж байгаа эсэх нь өөрт эргээд мэдэгдэхгүй тул та өөрийнхөө гэрийн утас руу залгах юм уу өөр утсан дээр туршаад үзээрэй. Таны дугаар нууцлагдсан байхыг та харах болно.
 |
|
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/24 - 10:42 |
|
|
|
|
|