Таны булан
Хэрхэн хамгийн сайн дижитал камерийг сонгон авах вэ?
( 2 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/06/26 - 16:11

 

images.jpgОдоо айл бүхэнд бараг л хүн бүр дижитал камерийг хэрэглэдэг болсноос гадна түүнийг худалдан авах шаардлага улам өндөр болж байгаа. Хэрэв та ч бас нэгийг авахар шийдсэн бол дижитал камерийн үзүүлэлтээс шалтгаалан та сонголтоо хийх хэрэгтэй. Доорх мэдээллээс үндсэн үзүүлэлтүүдийг мэддэг болсноор та өөрт тохирсон хамгийн сайн дижитал камерийг худалдан авна гэдэгт итгэлтэй байна.

Дижитал камерийн үндсэн үзүүлэлтүүд:

1.    Мегапиксл

Мегапикслийн хэмжээ их байх тусмаа илүү сайн чанартай зураг авдаг нь ойлгомжтой юм. Хамгийн багадаа 2-4 мегапикслтэйг сонгохыг зөвлөж байна. Сонгохдоо сайн чанарынх буюу 8×10 задралтайг нь сонгох хэрэгтэй. Магадгүй 3 мегапикслийг та сонгож байгаа бол энэ нь тийм ч муу биш. Зөв тохирсон хэвлэгчээр хэвлэхэд зураг  сайхан гардаг.

2.    Оптик болон дижитал zoom буюу томруулалт

Ихэнхи дижитал камерууд нь оптик болон дижитал zoom-тай байдгийг мэдэх байх. Тэгэхээр та оптик zoom дээр анхаарлаа хандуулах шаардлагатай. Оптик томруулагч нь шил ашиглан зургийг томруулдаг. Дижитал томруулалт нь авах гэж байгаа зүйлийг камерт ойр байгаа мэтээр татаж зураг авдаг. Ингэхэд зургийн нягтрал багасдаг. Тэгэхээр хангалттай үзүүлэлттэй оптикийг сонгох хэрэгтэй. 2×zoom нь сайн сонголт биш байдаг ба ер нь дундаж оптик нь 3×zoom түүнээс дээших нь хэрэглээнд нилээд тохиромжтой байдаг.

3.    Холболт

Авах камер тань компьютерт хэрхэн холбогдож байгааг сонгохдоо компьютерт тань ямар холболт байгаа гэдэгт ерөнхийдөө захирагдана. Хэрэв USB оролттой бол USB оролттой дижитал камер худалдан авч эсрэгээрээ USB оролт байхгүй бол түүнд тохирох оролттой камер сонгох шаардлагатай.

4.    Нөөц

Авсан зурагнууд тань хаана нөөцлөгдөхийг  та сонгох юм. Санах ойн карттай камер нь түгээмэл байдаг ба  худалдаж авахдаа илүү картыг мөн авахыг зөвлөж байна. 8 мегагийн санах ойн карт нь 2 мегапикслийн камертай хамт ирдэг. Зарим камер нь 3,5 инчийн дискийг нөөцөндөө хэрэглэдэг. Үүнийг сонгохдоо маш болгоомжтой байх хэрэгтэй.

5.    Зургийн формат

Шинэ дижитал камер авахдаа хэдэн төрлийн формат дэмждэгийг нь шалгаж үзээрэй. Та сонголтоо хийхдээ TIFF болон JPEG 2-ууланг нь дэмждэг байхаар хийгээрэй. Мөн бага нягтралтай зураг авах тохируулгатай камер худалдаж авснаар хэд хэдэн зураг дахин шахаж дарж болдог ба санах ойн картад хадгалах боломжтой.

6.    Нэмэлт Линз

Хамгийн сайндаа 15-20 feet-н линзийг камерт суулгаж өгсөн байдаг. Нэмэлт линз нь чанартайгаар авдаг камерийг сонгох хэрэгтэй. Nikon нь энэ төрлийн шаардлагыг хангасан ганц камер биш юм. Та сонголтоо хийхдээ жижиг линзээс гадна гадаад линз нэмэх бололцоотой камер аваарай. Ингэснээрээ зурган дээрх улаан нүдийг багасгах бололцоо бүрдэнэ.

7.    Батарейн төрөл

Энэ тийм ч чухал биш юм шиг санагдаж байгаа хэдий ч дижитал камер хэрэглэдэг хүн бүхэн батарейн цэнэг зураг авахад хормын төдийд дуусчихдагийг хэлж өгч чадах байх. Мэдээж дахин цэнэглэгдэж болохуйц АА батарейг санал болгож байна. 10 зураг авахад л дуусах нэг удаагийн батарей хэрэглэх нь таны мөнгийг ихээхэн үрэх болно.

 

feed3 Сэтгэгдлүүд
Зочны сэтгэгдэл
2008/10/09
202.179.8.2
Үнэлгээ: +0

sony orig kamer zarna 96694712

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
Зочны сэтгэгдэл
2008/09/16
85.127.140.198
Үнэлгээ: +0

danke

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа
зочин
2008/07/23
202.179.11.139
Үнэлгээ: +1

bayrlaaaaa

мэдээллэх
Сэтгэгдэл таалагдсангүй
Сэтгэгдэл таалагдлаа

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/27 - 10:16
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.