Таны булан
Хонийн Орд
( 64 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/07/22 - 14:56

Махбодь: Гал
Эзэн гариг: Марс
Билэг тэмдэг: Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой
Өнгө: Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй.
Чулуу: Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу
Төмөрлөг: Ган, төмөр
Сайн өдрүүд: Мягмар, Ням
Муу өдрүүд: Баасан, Бямба
Азын тоо: 4, 7, 9, 11 болон 9 - д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би

Ерөнхий

Хаврын тэнцлийн өдөр буюу ордны эхлэл өдөрт төрсөн учраас хонийн орднийхон үйлдэл, бодлоороо үргэлж анхдагчид байдаг. Залуу хониуд эрслэлд дуртай, зорьсондоо хүрж чаддаг, эрч хүчтэй, шулуун шударга зантай. Бусдыг байлдан дагуулж  аливааг санаачлан удирдахдаа их чадмаг боловч бусдыг дарамтанд оруулах хандлагатай. Хайр дурлал, хувийн амьдралдаа илэн далангүй, шулуун шударга нээлттэй байхыг илүүд үздэг. Хайр дурлалын хамтрагчидаа их өндөр шаардлага тавидаг ба харилцагчийнх нь удаан идэвхигүй байдал хонийхныг бухимдуулдаг. Энэ нь гэрлэлтэд нь ихээхэн нөлөөлдөг боловч тэд сайн эцэг эх байж чаддаг.


3-р сарын 21 царсны өдөр нь жилд нэг удаа болдог. Иймд царсны хонь нь маш ховор юм.Энэ хонинууд их эрч хүчтэй, амьдралын хатуужилтай хүмүүс. Тэд багагүй хүч чадалтай, сайхан зүс царайтай, энэ хонинууд их биеэ даасан хүмүүс. Тэдэнд их нэр хүнд , өөрийгөө өндөрт өргөх сэтгэл ихтэй нь нөлөөлнө. Энэ байдал нь тэдэнд илүү татагдахад хүргэдэг. Энэ хүмүүс дарлагдсан, ядарсныг хамгаалж баатарлаг гавьяа байгуулах дуртай бөгөөд тэднийг тойрон хүрээлэгчид нь бишрэн шүтдэг юм. Юм бүхэнд давамгайлан, ямар ч нөхцөлд усан дээр тогтож байж чаддаг нь хүмүүст маш их бахархал төрүүлдэг. Тэдэнтэй харьцахдаа нөхөрсөг, хүндэлсэн, итгэсэн байдлаар хандаж байж ажил хэргээ бүтээнэ.Энэ хоньтой суусан эмэгтэйчүүд түүнээс маш ихийг авдаг, тэдний хүссэн хань нь мөн юм. Тэдэнтэй харьцахад амар, яагаад гэвэл тэд шулуун шударга, өөрийн бодлыг нуудаггүй, мөн тэд ханьдаа халамжтай, үнэнч, мөн тэд тачаангуй, секст сайн байдаг. Гэвч энэ хониныхон маш их хүнийг бүх талаас нь харж, сонгож , нарийн судалж байж тэр бүсгүй нь маш ухаалаг, эелдэг, наалинхай бөгөөд зочны өрөөнд хатагтай, гал зуухны өрөөд тогооч, унтлагын өрөөнд жинхэнэ эмэгтэй хүн байх ёстой.


Энэ хонь нь даруу, зарим үед бүр ичимхий, Тэд хурц ухаан, дотоод соёлтой хүмүүс. Тэд эрдэм боловсролд тэмүүлж, чөлөөт цагаа өөрийгөө хөгжүүлэхэд зориулдаг. Тэд нар сэхээтэн хүмүүжилтэй, уриалагхан, өөрийгөө барьж чаддаг, хүмүүст нөлөөлж чаддаг. Эд нар өөрийн найз нөхдөдөө үнэнч, ойр дотныхондоо сайн сайхан ханддаг. Тэднийг өөртөө дасгахад бэрх байдаг. Тэд өөрсдөө анд нөхөд амраг саднаа олж авдаг. Ойрын харьцаа сексээ тэд өөрийн найруулгаар хийдэг. Түүний партнер нь яг түүнийг бүх юмыг , аясыг дагах ёстой. Эд нар ажилдаа амжилт гаргаж, амьдралдаа ч сайн сайхан явдаг.


Энэ хонинууд эрүүл чийрэг, гуалиг, сайхан, саруул ухаантай хүмүүс. Тэд гуа зүс царайтай, түүнийгээ ч мэддэг учир, нэг бахархал нь бөгөөд үнэ цэнээ ч мэддэг. Эдгээр хүмүүс ажил хэрэгч, идэвхтэй, хүмүүстэй харьцаа сайн. Тэд яриа , хүмүүстэй амархан танилцаж авдаг, эднийг энэ чанар хувийн амьдралд тийм ч сайнаар нөлөөлдөггүй.
Статистикийн үзүүлэлтээр энэ хонины хувийн амьдрал , сексийн байдал нь тэдний юм бүхнийг түрэмгийлэх, давамгайлах чанар нь муугаар нөлөөлдөг.Тэд маш хартай.


Энэ хонинууд саруул ухаантай, сэтгэх маш ой санамж сайтай мөн тогтуун ичимхий боловч хүмүүсийн дунд ямар нэг байдлаар ялгардаг. Тэд их биеэ тоосон нэр төрд дуртай, өөрийн нэрээ эрхэмлэдэг хүмүүс юм. Магтаалд дуртай, шүтлэг, урлагийн ертөнцөд дуртай, хамтын амьдралд партнер нь зөв авч явбал тэд үнэнч сайн хань болж чаддаг. Ийм үед тэдний нэр хүндэд л халдахгүй байх нь чухал. Хэрэв тэд нууц амрагтай бол энэ нь тэдэнд байгалиас заяасан араншин юм. Хэрэв тэдний аясыг дагаж, сайн мууд нь хүлээцтэй хандаж чадвал тэд бидний гарт насан туршдаа байх болно.


Давуу тал: Эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг, цуцашгүй, шударга, шинийг эрэлхийлэгч, сэтгэлийн тэнхээтэй, найрсаг зантай, илэн далангүй
Сул тал: Хувиа хичээсэн, захирангуй, голомтгой, цэц булаацалдагч, цочмог ууртай, эмзэг, гомдомтгой, зорьсондоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй.

Мэргэжил: Спортынхон, эмч, ууланд авирагч, судлаач, шинжээч, цэрэг, үйлдвэр болон улс төрийн удирдагчид энэ ордноос төрдөг.

Эрүүл мэнд:
Нарны хордлого, тархи толгойн өвчин, мэдрэлийн судас үрэвсэх, толгой таллаж өвдөх, сэтгэл хямралд өртөх нигууртай. Хоолны шингэц муудах, хэт их бухимдалаас мэдрэлийн ядаргаанд орох магадлалтай. Түүнчлэн эрч хүчтэй, түргэн шуурхай байдлаасаа болж гэнэтийн осол гэмтэлд орж болзошгүй. Мөн ганцаардалд өртөмхий.

Учирч болох асуудал түүний шийдэл:

Асуудал: Хийсэн ажил үр дүнгүй болоход хамтрагчидтайгаа зөрчил зөрөлдөөн үүсгэх
Шийдэл: Өөрийн байрь суурь болоод бусдын хийж гүйцэтгэсэн ажлыг зөвөөр үнэлж "Их сонсож" бага ярих

Асуудал: Зөв чиг баимжаа дутагдаж, шийдэмгий байгаа дүр үзүүлэх
Шийдэл: Дотоод бодол санаагаа төвлөрүүлж өөртөө итгэлтэй байх

Асуудал: Бусдын өөрийгөө илэрхийлэх байдалд бухимдах, ихэвчлэн хайртынхаа байгаа байдалд сэтгэл хангалуун бус байх
Шийдэл: Үнэхээр таны шаардлага бусад хүмүүст хэрэгтэй юу үгүй юу гэдэгт дүгнэлт хий. Мөн өөрийгөө бусдын оронд тавьж үз. Ямар нэгэн шинэ зүйлийг та олж харах болно.

Асуудал: Өөрийгөө өөрчлөх ородлого бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унах эсвэл эхэлсэн ажил үр дүнгүй болоход тавгүйтэх
Шийдэл: Аливаа эрс өөрчлөлтийг хийхээсээ өмнө яг ямар үр дүнд хүрэх гэж хийж байгаагаа сайтар тодорхойл. Зорилго нь тодорхойгүй эхлэл үр дүн багатай байх болно гэдгийг сануулъя. Өөрчлөлт, үр дүнг үнэхээр хүсэж байна уу гэдгийг өөрөөсөө дахин асуугаарай.

Зохицол: Хониний орд нь Арслан, Ихэр, Нум болон Бумбаны ордныхонтой нийцтэй

 

 

 

Сүүлд шинэчлэгдсэн 2008/08/05 - 12:41
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.