|
Махбодь: Газар Эзэн гариг: Венера Билэг тэмдэг: Бух, үнээ, зүрх Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар. Улаан тохиромжгүй. Чулуу: Сапфир, ногоолин, оюу Төмөрлөг: Хүрэл Сайн өдрүүд: Даваа, Баасан Муу өдрүүд: Мягмар Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагдах бүх тоо. Хэлэх дуртай үг: Надад байгаа
Ерөнхий
Үхрийн Ордныхон тогтуун тайван хүмүүс байдаг ба эв энхийг хадгалагчид юм. Энэ ордонд төрсөн хүмүүс шийдэмгий зан чанартай, зожиг, зөрүүд, хэнэггүй байх нь олонтаа. Эдийн сонирхолтой гэж хэлж болно. Хувийн өмчөө дээдэлдэг өр ширэнд орохыг цээрлэдгээс гадна гоо зүйн өндөр мэдрэмжтэй. Тав тухыг бий болгохдоо гарамгай тийм учраас сайн эцэг эх байж чаддаг. Урлагт их дуртай, авъяастай, гүйлгээ ухаан сайтай, аливаад тайван ханддаг хашгирч уурлахыг тэвчиж чаддаггүй. Гэвч галт уул дэлбэрэх мэт бухимдалаа гаргадаг. Хайр дурлал, хувийн амьдралдаа урт удаан үргэлжлэх харилцааг бий болгодог. Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулахад бэлэн хайртыгаа ч бүрэн эзэмшихийг хүсдэг.
Шинжлэх ухаан урлагийн бүх төрөлд гарамгай амжилт гаргадаг. Байгаль тэднийг философи ухаан орчноо уран сайхнаар төсөөлдөг чадвартай болгосон. Тэдний дунд хөгжим яруу найргийн зүтгэлтнүүд төрдөг. Тэд их өргөн мэдлэгийн цар хүрээтэй бүх талын боловсролтой зорилгодоо хүрэхдээ бүх зүйлээ зориулдаг. Мөн зорьсон зорилгодоо хүрсэн цагт тэд аз жаргалтай байдаг. Энэ чанар нь тэднийг ямарч үед биеэ сайхан авч явж хайр дурлал ажлын амжилтад хүрэх боломжийг хангадаг. Тэд уян хатан эелдэг мөртлөө өөрийн үзэл бодлыг чанд сахидаг. Зарим үед тэд уян хатан байж чаддаггүй учир зөрчил гардаг. Тэд эхэлж сайддаггүй харин нөгөө хүн нь эвлэрэхийг хүсвэл маш амархан хүлээн авдаг. Хэрэв сайн холбоотой гэж бодох юм бол түүний энэ эвлэршгүй зан нь түрэмгий нь хүлээн зөвшөөрч зөрүү зан биеэ тоосон байдалтай нь эвлэрэх хэрэгтэй. Харин хайр дурлал гэр бүлдээ үхэр нь маш үнэнч тэдний төлөө үхтлээ хүчин зүтгэдэг. Тэд маш үнэнч сэтгэл ариун жинхэнэ хайр сэтгэлийг агуулсан байдаг учир хамтран амьдрагчаасаа үүнийг л хүсдэг. Хэрэв мэхлүүлснээ мэдэх юм бол яаж гуйж уйлж байсан ч эвлэрэхгүй бөгөөд эргэж нийлнэ гэж ёстой байхгүй. Сэтгэлдээ өршөөсөн ч мартана гэж байхгүй. Тэд энхийг эрхэмлэдэг эвгүй байдалд орохыг хүсдэггүй хэрүүл тэмцэлтэй газраас зугтдаг. Хайр дурлалдаа үнэнч шударга халамжтай "Хайр дурлал" гэдэг нь түүний хувьд эрхэм үг, насны эцэст тансаг амьдардаг.
Энэ ордонд төрсөн энэ сарын хүмүүс голдуу гүн ухаантай философи сэтгэлгээтэй хүмүүс байдаг. Тэдний зарим нь ямар нэгэн талын гоц авьяастай байдаг. Тэднийг соёл урлагийн ертөнц татдаг. Онцолбол дуу, уран баримал, мөн сайн дизайнарууд алт мөнгөний дархан тогооч, оёдолчин гэх мэт. Энэ хүмүүс маш их зөөлөн уян сэтгэлтэй байдаг. Тэд амьдралдаа үргэлж баяр баясгалантай энэрэнгүй ханддаг ба дандаа тайван байгаль дэлхий амьтанд хайртай хүмүүс. Мөнхийн тогтвортой зан нь тэднийг нэг газраа суурьшиж ажиллах амьдрах байдалд хүргэдэг. Төрөлхийн зөөлөн эелдэг улсууд учир тэд маш их найдвартай үнэнч халамжтай партнер болж амьдралдаа гол төлөв айл гэрийн толгойлогч байдаг. Хайр дурлалын хувьд тэд маш их цамаан улс. Тэдэнд удаан хугацааны таашаал авах идэвхтэй секст дуртай бөгөөд өөрөө ч партнердаа их таашаал өгдөг. Харин нийт үхрүүд маш их хартай учир дурлалын гурвалжингийн асуудлыг тэвчдэггүй.
Энэ үхрүүд дээр дурдсан зангаас гадна олон зантай адайр ааштай байдаг. Тэд өдөн дээр унтаж бүхий л үнэтэй гоё зүйл рүү тэмүүлж сайхан хоол сайн дарсанд дуртай. Тэд тогтворгүй зантай хүнд авиртай юмыг амархан тусгаж авдаг. Нэг талаас тайван амгалан хүний үгээр юм шиг мөртлөө бага юман дээр зөрүүдэлдэг.Өөрийн философи сэтгэлгээгээ ашиглан уран бүтээлч дээгүүр зиндааны хүмүүстэй танилцахдаа гарамгай байдаг. Энэ хүмүүс хоосон мөрөөдөх хийсвэр зантай байдаг. бөгөөд секс эротик тал нь хийсвэр үзэгдэл гаргамтгай байдаг. Үхрүүдийн дунд жүжигчид олон байдаг. Орчин тойрондоо тэд хүний сонирхол татаж баяр баясгалан өгч чаддаг жижиг зүйлээр хэрүүл цуглаан хийдэг. Тэд өөрийн гэсэн юмныхаа төлөө үхэн хатан зүтгэж зууралддаг. Энэ нь хайртай хүн нь чбай өөрийнх нь өмч ч бай жижиг зүйл байсан ч... Зарим таарамжгүй байдал уур уцаар нь голдуу секс эротик хэрэгцээнээс нь болдог. Өөрийн хайр дурлал гэр бүл ажил хэргийнхээ партнерийг сонгохдоо маш нарийн шалгуур явуулж байж авдаг.
Энэ үхрүүд маш нууцлаг хүмүүс Өөрийн хүсэл эрмэлзлэл мэдрэмжээ маш хүчтэй хамгаалдаг. Тэд эрх чөлөөнд дуртай бэрхшээлийн хүнд явдлыг ганцаар туулах дуртай. Энэ хүмүүс эрх ашгийн тулд тусархуу ажил хэрэгч байдаг. Хайр сэтгэл нь ч мөн энэ чиглэлээр явагддаг. Мөнгөний үнэ цэнийг тэд маш багаасаа мэддэг.Тэд хөрөнгийн төлөө хүнтэй суух нь зөв гэж үздэг. Мөнгөний талаар тэд ёстой л суусан газраасаа шороо атгана гэгч . Тэд өөрийнхөө хийх юмны үр дүнг урьдчилан тооцоолон мэддэг учир мөнгө олох андаа амархан олдог. Тэд маш их нэр төрд дуртай. Тэгээд ч их ажилсаг болохоор өөртөө ч хүнд ч зав чөлөө өгдөггүй. Тэд маш их тэвчээртэй учир юмны цаана гарч ялалтад хүрдэг. Энэ хүнтэй нөхөрлөвөл ихийг авна. Дайсагнавал маш муу юм шүү. Хувийн болон гэр бүлийн амьдралд ч гэсэн энэ чиг журмаар явахыг шаардана.Энэ хүмүүстэй гэр бүл болсон нөхцөлд салалт бараг байхгүй гэвч бэлэвсрэлт олон тохиолддог гэж статистикийн тооцоо гарсан байдаг..
Давуу тал: Бие даасан, хариуцлагатай, даруу төлөв зантай, мэдрэмжтэй, хэрүүл маргаанд дургүй, гоо зүйн мэдрэмжтэй
Сул тал: Зожиг, зөрүүд, бүдүүлэгдүү, хаалттай, өөрчлөлтөнд дургүй, материаллаг, атаархуу
Мэргэжил: Үхрийн ордныхон Банкны ажилтан, Уран барилгачин, Дотоод засал чимэглэлчин, Дуудлага худалдаан ажилтан , Хөдөө аж ахуйн салбарын ажилтан, Анагаах ухааны салбарын ажилтан, судалгааны ажилтан, боловсролын салбарт болон даатгалын салбарт ажиллахад нийцтэй. Мөн хөгжимчид , уран барималчид зэрэг урлагийн хүмүүс төрдөг.
Эрүүл мэнд: Амер, бамбайн өвчин, багтраа зэрэгт өртөх өндөр магадлалтай. Сав өвдөх, анат элэг шарлах, бөөр өвдөх, идээт үрэвсэл, хэрэх өвчин тусах хандлагатай. Залхуу хойрго тайван учраас Үхрийн ордныхон илүүдэл жинтэй байх нь олонтаа.
Учирч болох асуудал түүний шийдэл:
Асуудал: Хэн нэгэнд үйлчилсэн мэт, доромжлуулсан мэт санагдаж сэтгэлээр унах Шийдэл: Тайван хүлцэнгүй байдал эерэг сөрөг хоёр талтайг үргэлж санах хэрэгтэй. Найз нөхөд хамтрагчидаа та өөрөө сонгох эрхтэй болохоос тэд танийг сонгох эрхгүй билээ.
Асуудал: Гадаад төрх, гоо сайхнаа алдаж түүндээ хэт их мөнгө зарцуулж байгаагаа ч хянаж чадахгүй болох Шийдэл: Яг энэ үед та дотоод гоо сайхандаа илүү их анхаарал хандуулах хэрэгтэй. Бясалгал, гэрийн нөхцөлд хийж болохуйц арчилгаа, дасгалууд танд тус болно.
Асуудал: Ямар нэгэн зүйлээ алдахаас айх айдас, бусдад атаархал төрж таныг гүйцэж түрүүлэхээс эмээх Шийдэл: Танд байгалиас заяасан үнэнч шударга байх зан чанар бий. Түүнийгээ ил тод болгон гаргаж таны эргэн тойронд яг юу болж байгаад дахин дүгнэлт хий.
Асуудал: Өөрийн амьдралд сэтгэл хангалуун бус байх, амьдралын ая тух бусад хүмүүсийг бодоход алдагдсан мэт санагдаж шаналах Шийдэл: Сайхан үдсэн дурсамж бүрээрээ эргэн аялаж цаашдын зорилгоо тодорхойлж амьдралынхаа хяналтыг өөр дээрээ байлга. Үргэлж шинэ боломж бололцоо нээлттэй байдгийг сана.
Зохицол: Үхрийн Орднийхон Загас, Охин, Мэлхий болон Матарын ордныхонтой нийцтэй.
|