Таны булан
Ихрийн Орд
( 41 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/07/22 - 15:16


Махбодь: Агаар
Эзэн гариг: Меркурий
Билэг тэмдэг: Гурвалжин дүрс, баг, гар, од
Өнгө: Цагаан, саарал, цайвар цэнхэр, чернилэн ягаан, шар. Ногоон өнгө зохихгүй.
Чулуу: Агат, гранат, яшма
Төмөрлөг: Алт, мөнгө
Сайн өдрүүд: Лхагва, Ням
Муу өдрүүд: Пүрэв
Азын тоо: 3, 5, 12, 18.
Хэлэх дуртай үг: Би бодож байна

Ерөнхий

Ихрийн Ордныхон хоёр хүний амьдралаар амьдрагчид гэж хэлж болно. Байгалиас заяасан хоёрдмол хүмүүс ихрийн ордныхон байдаг. Шинэ бүхнийг эрэлхийлэгч, өргөн сонирхолтой, олон талын авъяастай байдгаас гадна шинэ нөхцөл байдалд хурдан дасаж чаддаг. Уран цэцэн үгтэй, доог тохуу хийсэн ёгтолсон үгээр дүүрэн. Тэдний мэдрэлийн систем их өндөр ачаалалтай байдаг ба оюун ухаан нь тогтворгүй болж, бусдыг түгшээх хандлагатай. Насаараа сурж мэдсээр, шинийг эрэлхийлдэг.  Анхаарал нь их сарнидаг учир байнга хоцорч итгэл хөсөрдүүлэхээс ч буцахгүй дэрвүүн хүмүүс байдаг. Гэр бүлийн амьдралд ганц хамтрагчтай байх нь түүний хувьд хүндхэн даваа байдаг нь эрх чөлөө, амьдралын хэв маяг нь хамгийн чухал зүйлсүүдийнх нь нэг байдагтай холбоотой. Хайр дурлалын харилцаанд романтик, сонирхолтой байдаг ч хурдан уйддаг нь тэдний гэм биш зан юм.


Энэ ихрүүд бие даасан өөрийн бодол үйлдлээ зоримог гаргаж чаддаг. Тэд шийдмэг шулуун үзэл бодолтой хүчирхэг биетэй хүн юм. Ихрүүд нэр хүндэд дуртай бусдад хатуу ширүүн хандаж тэднээс ихийг шаарддаг. Үг ярианы баялаг сайтай хурал цуглаанд тэд гарамгай илтгэгчид юм . Энэ ихрүүд их юманд хүрч өндөрлөгт гардаг. Тэдэнтэй хамтран ажиллагчид мөн их юманд хүрдэг. Тэд хүнээр хайрлуулж энхрийлүүлэх дуртай ч өөрсдөө үнэн сэтгэлээсээ дурлах нь тун ховор.


Энэ ихрүүд маш их ярианы баялагтай чалчаа хүмүүс байдаг. Тэд байнга зүйр цэцэн үгээр хүмүүсийг инээлгэж баясгадаг. Тэдэнтэй цуг байхад огт уйддаггүй. Энэ ихрүүд олон талын мэдлэгтэй тэдний мэдлэгийн хүрээ өргөн бөгөөд тэд хоёр ааштай хүмүүс. Амьдралын туршид тэд олон эхнэр сольж өөрсдийн үзэл бодол ажил төрлөө ч олон өөрчилдөг. Амьдралын эхний үед тэд ямарч зовлонг туулж өөрийн хөгжилтэй хөнгөн зангаараа туулж чаддаг. Ер нь тэд ямагт хүмүүсийн дунд эрэлт хэрэгцээтэй байж чаддагаараа жинхэнэ төлөөлөгч болж чаддаг.


Энэ ихрүүд ярианы баялагтай хоёр нүүртэй улс. Тэд бурхнаас заяасан илтгэгчид дийлдэшгүй зан чанар эрх чөлөө бие даасан байдалд дуртай. Тэднийг урлагийн ертөнц татдаг. Тэр зүйр цэцэн үг шог хошигнол зэргийг зэргийг сонирхож дурладаг ганцаардмал байдлыг үзэн яддаг учир тэд олон нийтийн цуглаан уулзалт үдэшлэгт их дуртай эрт хүнтэй суудаг. Тэд хурдан шалмаг хөнгөн хийсвэр шүүмжлэх дуртай өнгөц сэтгэхүйтэй ямарч байдалд биеэ авч явж чаддаг. Тэдний дунд философич, математикч, хөгжимчид их байдаг. Найз нөхөд ихтэй амьдралдаа тэд дэлхий тойрон тэнүүчлэгчид юм.


Энэ ихрүүд ёстой тайлагдашгүй нууцлаг хүмүүс. Тэд ямагт хэдэн саналтай шуудай дүүрэн бодол санаа өвөртөлсөн байдаг. Тэдний санал голдуу маш сонирхолтой өвөрмөц баялаг хэрэгцээ хүсэлт ихтэй байдаг. Тэд энэ санал бодол төлөвлөгөөгөө хүн бүрд өгч байдаг.
Энэ бүх төлөвлөгөө үзэл бодол нь чухал амьдарлынх нь үнэ цэнэ талх юм. Үүгээрээ тэд өөрийгөө тэжээж мөн ашигтай борлуулдаг. Эд нарын үнэ эрэл нь насан туршдаа үргэлжилж байдаг. Хайр дурлалын хувьд тэд мөнхийн залуу хүмүүс. Энэ хөнгөн хийсвэр зан нь насны эцэст мэдрэлийн ядаргаа бүр цаашилбал өвчинд хүргэж насныхаа эцэст галзуурах явдал ч их тохиолддог.


Энэ ихрүүд олон талын мэдлэгтэй, сонирхол гоц авьяастай хүмүүс юм. Тэд хүнтэй сайн харьцаатай тууштай мөрдөгч эмх цэгцтэй хүмүүс юм. Сайн сайхан тэгш шударга амьдрахыг хүсдэг. Эрх мэдэлд байнга хүрэхийг хүсдэг. Энэ ихрүүд голдуу жинхэнэ хайр дурлалтайгаа учирдаг. Тэд юм бүхний өмнө хошуу дүрдэг хүмүүст маш их дургүй.


Эд голдуу философич математикч хөгжимчид. Тэд зарим үед энэрэнгүй ид шидийн зэрэг зүйлд дуртай байдаг. Тэд олон хэл сурах авьяастай мөн мэдлэг боловсрол сайтай байдаг. Гэвч тэд нэлээд залхуудуу , магтаалд дуртай өөртөө итгэл муутай улс. Тэд амьдралд дуртай хүнд болон амьтдад сайн. Гэр бүлийн тал дээр тогтвортой хүмүүс .


Давуу тал: Сониуч, дур булаам, сонирхол өргөн, ухаалаг, зохицож чаддаг, хөгжилтэй, нийтэч, найрсаг зантай.

Сул тал: Амиа хичээсэн, чалчаа, тогтворгүй, хийрхүү, шогч, аар саар юмаар хөөцөлдсөн, хүйтэн шазруун зантай.

Мэргэжил: Тэд олон төрлийн авъяастай учир бүхий л салбарт ажиллах бололцоо байдаг. Ихэвчилэн зохиолч, яруу найрагч, худалдаачин, дипломатчин, орчуулагч, судалгаа шинжилгээний ажилтан, жүжигчин, сэтгүүлч, нарийн бичиг, техникийн ажилчин болдог.  Түүнээс гадна гадаад хэлийг их амархан сурдаг.

Эрүүл мэнд: Гар, мөр зэрэг эрхтэн гэмтэх, уушиг амьсгалын замын өвчин мөн мэдрэлийн системийн өвчнөөр өвчлөмтгий байдаг. Тогтворгүй сэтгэлийн хөдлөл ихтэй  байдлаасаа болоод нойргүйдэх, мэдрэлийн ядаргаанд орох, харшилд нэрвэгдэх нигууртай.

Учирч болох асуудал түүний шийдэл

Асуудал: Өнгөц хөнгөн байх нь бусадтай харилцах харилцаанд саад учруулж мөн хэт олон ажлыг үр дүнгүйгээр эхлүүлэн хаях
Шийдэл: Хэзээ хэнд юуг хэлэх талаар байнга бодолтой байж харилцаагаа эрүүл хадгалах, аливаа нэг ажил дээр төвлөрөн үр дүнг гаргах талаар төсөөллөө хурцлан өөрийгөө хянах

Асуудал: Уйдсанаасаа болоод ухаангүй тэнэг үйлдэл хийх /Ихрийн ордныхон уйдтгартай байдлыг тэвчиж чаддаггүй нь байгалиас заяасан хоёрдмол байдалтай нь салшгүй холбоотой/
Шийдэл: Уйдаж байна гэдгээ мэдэрч суухын оронд өөрийн гайхалтай авъяасуудаа улам хурцлан сонирхолтой зүйлсүүдийг сэдэж олж хий. Эсвэл биеийн тамираар хичээллэж, чанга хөгжимд стрессээ гартал бүжиглэсэн ч болно.

Асуудал: Цагийн зохицуулалтгүй хооллох, хэтрүүлэн идэхээс улбаатай эрүүл мэндийн асуудал
Шийдэл: Шоу, үдэшлэгт явах цагаа хооронд нь сайн  зохицуулж болж өгвөл битгий хэтрүүлээрэй. Зөв зохистой хооллох юм бол илүүдэл жин, элэгний цироз зэрэг өвчнөөс холуур байж болохыг дахиад нэг бодоод үзээрэй ихрүүдээ.

Асуудал: Өөрийн хэт романтик сэтгэлгээнээс болоод хайр дурлалын харилцаан дээр байнгын асуудалтай байх
Шийдэл: Дур булаам байдал, сээтэгнэлээ таалагдсан хүн бүртээ гаргахгүй байж хайрыг арай бодитоор харах 

Зохицол: Ихрийн орднийхон Жинлүүр, Хонь, Арслан,  болон Хумхийн орднийхонтой нийцтэй.

Сүүлд шинэчлэгдсэн 2008/08/05 - 15:34
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.