Таны булан
Мэлхийн Орд
( 40 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/07/22 - 15:24

Махбодь: Ус
Эзэн гариг: Сар
Билэг тэмдэг: Зүрх, тал сар, мэлхий
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, хөх, мөнгөлөг. Саарал тохиромжгүй.
Чулуу: Сарны чулуу, рубин, изумруд
Төмөрлөг: Мөнгө
Сайн өдрүүд: Даваа, Пүрэв
Муу өдрүүд: Мягмар, Бямба
Азын тоо: 2, 4, 5, 8 ба 2-рт хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Би мэдэрч байна.

Ерөнхий

Уян зөөлөн, 12 ордны дотроос хамгийн нууцлаг хүмүүс мэлхийн ордныхон байдаг. Оюуны потенциаль сайтай, бусдыг ойлгон дэмждэг, их гэрсэг, халамжтай. Зөн билэг нь сайтар хөгжсөн, түүний дотоод ертөнцөд нэвтэрэхэд их хүнд байдаг боловч бусдад тусархуу. Болгоомжилсон байртай аливаа зүйлсэд ханддаг. Мэлхийн ордонд төрөгсөд их эмзэг, гомдомтгой хүмүүс байдаг. Хэн нэгэн уучлахгүй хүндээ хонзогнуур. Хувийн амьдрал, харилцаандаа төсөөллөөрөө бол их нялуун ромнтик мэт боловч бодит амьдрал дээр үнэнч, урт удаан харилцаа бий болгодог. Эрэгтэй болон эмэгтэй мэлхийнхэн хайртаасаа авч байгаагаасаа үргэлж илүүг өгч байдаг өгөөмөр хүмүүс байдаг ч энэ нь харилцаа буруугаар эргэхэд түлхэц болж өгдөг.


Энэ мэлхий маш уян хатан зөөлөн их баялаг мөрөөдөмхий чанартай. Гэвч жаахан бүрэгдүү Тэд зөөлөн сэтгэлтэй маш ухаантай. Тэд хүн бүхэн цэвэр ариун гэдэгт итгэж явдаг. Хэрэв тэдэнтэй муу хүмүүс таарвал тэд насан туршдаа хол явахыг эрмэлздэг. Тэд хэрүүл маргаанд дургүй үүнээс зугтдаг. Тэд эрдэмтэд гүн ухаантан зураач хөгжимчид болдог.маш хөдөлмөрч ажил хэрэгч улс. Тэд олны хүндэтгэлийг хүлээж чаддаг амьтан болон хүүхдэд хайртай гэрсүү хүмүүс байдаг юм.


Энэ мэлхийнүүд маш царайлаг. Тэд хөдөлгөөнтэй амьдралтай сонирхол нь голдуу шу- ны салбар учир тэд өөрсдийгөө эрдэм шинжилгээний салбарт зориулдаг. Энэ хүмүүс юм бүхнийг мэдэх үзэх эрмэлзлэл дүүрэн байдаг. Амьдрал нь адал явдал аливаа үйл явдлаар дүүрэн байдаг. Тэд маш дурламтгай хүн эргүүлэхдээ гарамгай байдаг.


Маш мэдрэмтгий үргэлж солигдож байдаг зантай мөн сарны байршлаас шалтгаалж өөрчлөгддөг зан авиртай тогтвор муутай хүмүүс. Тэд урлаг уран сайхны сэтгэмж сайтай. Урлаг руу тэмүүлдэг гар урлалд сайн. Тэд маш эелдэг даруу үнэнч андууд гэрсүү хүмүүс байдаг.


Өөрийн үзэл бодолтой нэр хүндэд дуртай хүмүүс. Тэд хүч чадалтай биеэ сайн барьдаг сайхан авч явдаг хүмүүс. Амархан сэрэл авдаг уцаартай тэвчээр муутай хүмүүс. Нүүрэн дээрээ хэлж чаддаггүй учир дандаа нуугдмал булангаас цохилт өгдөг хүмүүс. Харьцааны тал дээр тэд маш их зөрүүд учир хүнтэй таарамж муутай байдаг. Тэд маш их сэтгэлээ барьдаг хүнд итгэдэггүй дотогшоо хүмүүс учир хүнтэй ойлголцдоггүй асуудал гардаг. Амархан хөрдөг зангаа хувиргадаг. Мөн маш их хартай , үнэт зүйлд дуртай материаллаг байдалд сонирхолтой. Хөдөлмөрч нэр хүнд өндөртэй.


Энэ мэлхийнүүд бүхий л гоо сайхан гоёмсогт тэмүүлдэг. Тэд сарны нөлөөнд их автагддаг. Тэд насан туршдаа амьдралын эрээн барааныг туулж давдаг, ганцаардмал байдалд дуртай. Эрх чөлөө хүнээс хамаарахгүй байдал нь төрөлхийн байдал, хүчирхийлэлд маш дургүйбайдаг. Харин үхэр хилэнцүүд түүнд сайн байдаг.


Энэ мэлхийнүүд төлөв даруу тайван амгалан хүмүүс юм. Тэд хэзээ ч хүний саналаар нэг мөчийн хувиралд ордоггүй, юм бүхнийг дэс дараатай эрэмбэ цэгцтэй байлгах дуртай. Тэд амьдралын хүнд бэрхшээлийг өөрийн хүч чадал тэвчээрээр туулдаг. Тэдний хамгийн чухал үе нь 21-28 нас юм. Эрт гэрлэдэг ихэнхдээ гадаадын хүнтэй гэрлэдэг. Алдаа гаргадаггүй бөгөөд хүний алдааг уучлах дургүй.


Давуу тал: Халамжтай, бусдад тусархуу, уян зөөлөн, зөн билэгтэй, эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг

Сул тал: Эмзэг, зөрүүд, өширхүү, гутранги, нууцлагдмал, мөрөөдөмхий,ойлгомжгүй

Мэргэжил: Уян зөөлөн, халамж сайтай учраас сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болохоос гадна уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна  зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог.

Эрүүл мэнд:  Тэд ужиг өвчинд нэрвэгдэх нь их байдаг ба их бие султай хүмүүс байдаг. Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг хоол боловсруулах эрхтэндээ ихээхэн анхаарал тавих шаардлагатай. Ходоодны хорт хавдарт өртөх магадлал их өндөр байдаг тул хоол хүнсний, хоолны дэглэмдээ онцгой анхаараарай.

Учирч болох асуудал түүний шийдэл

Асуудал: Хэт романинтик төсөөлөлөөс болоод хайр  дурлалын хамтрагчдаа гомдож туних, түүнийгээ далдлах
Шийдэл: Таны хайраа илэрхийлж байгаа байдал харилцагчийн тань зан авирт нөлөөлөхгүй байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Бүхнээ зориулах сэтгэл тань эргээд харилцагчийн тань бардам зан болохгүй байх хэрэгтэй. Үнэхээр та юу хийхээ мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөөг аваарай.

Асуудал: Хамгийн том дутагдал болох гэр бүлийн гишүүдээрээ өөрийгөө хэмжих үзэл хэтрэх, өөртөө итгэл алдрах
Шийдэл: Хэдийгээр гэр бүлийн гишүүд амьдралын хамгийн чухал хүмүүс боловч та хэзээд бие даасан хүн байхаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тусгайлан хувь хүний зорилго өөртөө тавь, танд түүндээ хүрэх хүч чадал бий.

Асуудал: Аливаа ажил хэргийг эцсийн минут хүртэл хойшлуулах нь таны нэг асуудал. Үүнээс тань болоод гэр бүлийн, найз нөхдийн харилцаанд сөргөөр нөлөөлөх
Шийдэл: Цаг зохицуулалтыг дээд зэргээр хий. Тухайн цаг хугацаанд аль нь илүү чухал вэ гэдгийг өөрөөсөө чагнан асууж гэр бүлийнхэн найз нөхөдтэйгээ нухацтайгаар зөвлөлд.

Зохицол: Мэлхийн орд нь Хилэнц, Охин, Загас болон Үхрийн орднийхонтой нийцтэй.
Сүүлд шинэчлэгдсэн 2008/08/06 - 11:53
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.