Таны булан
Арслангийн Орд
( 50 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/07/22 - 15:29

Махбодь: Гал
Эзэн гариг: Нар
Билэг тэмдэг: Арслан, хун
Өнгө: Алтан, шар, улбар шар, улаан, хар, цагаан өнгө муу.
Чулуу: Алмаз, хув, оникс
Төмөрлөг: Алт
Сайн өдрүүд: Ням
Муу өдрүүд: Бямба
Азын тоо: 1, 5, 9, 11.
Хэлэх дуртай үг: Би чадна

Ерөнхий

Араатны хаан арслан гэж нэрийддэг болоод ч тэр үү энэ ордонд төрсөн хүмүүс эрэлхэг зоригтой, шийдэмгий төрөлхийн удирдагчид байдаг. Чадварлаг, эрч хүчтэй, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг, өөртөө итгэлтэй гэвч нөгөөтэйгүүр тэд хэт бардам их зантай учраас бусдын сэтгэл санааны байдлыг үл ойшоож, сайшаал магтаалд хэт шунадаг. Эргэлзсэн, уйтгарласан харанхуй байдалд дургүй харин гэрэл гэгээтэй тал руу тэмүүлж байдаг өөдрөг сэтгэлтэн боловч сэтгэлийн мухарт үргэлж айдас эргэлзээг тээж байдаг. Тэд сайн найз нөхөр байж чаддаггүй. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа нь ихэвчилэн нэг төрлийн шалтгаанаас болж эцэслэдэг. Тэрээр өөрөө хайр халамжаар дутаж байдаг боловч эргээд өөрөө тэр халамжийг хайртдаа өгч чаддаггүй. Хүнийг таньж мэдэхдээ маруухан хүмүүс байдаг.


Тэд төрөлхийн даруу хүмүүс. Тэд ямарч байдалд өөрийгөө авч явж чаддаг. Тэд өөртөө ч хүнд өндөр шаардлага тавьдаг. Эд нар найрсаг тусархуу мөртлөө бас дээрэнгүй үзэлтэй. Олон нийтэд хүндэтгэл хүлээж чаддаг. Арслангууд их эрмэлзлэлтэй тавьсан зорилтдоо хүрэхийн төлөө идэвх чармайлт гаргадаг. Тэд юм бүхэнд тэргүүлэгч байхыг хүсдэг. Тэд өөрсдийн өндөрлөгт хүргэх зүйлд юугаа ч зориулж чаддаг. Хайртай хүнээ орхиж өөртхэрэгтэй хүнтэйгээ сууж чаддаг ба өөрийн зохиосон амьдралдаа үр хүүхэд гэр бүлийнхээ хүмүүсийг хамгаалж чаддаг насан туршдаа үнэнч байдаг.


Энэ арслангууд захирангуй тачаангуй өгөөмөр хүмүүс. Тэд гэртээ ч нийгэмд ч үргэлж гийж гялалзаж хаанчлах дуртай, хүний захиргаанд байх дургүй өөрт нь шүүмжлэлтэй хандахыг тэвчдэггүй. Эд нар гавьяа шагнал нэр төр бүгдийн танил байхыг хүсдэг. Энэ хүмүүс жинхэнэ гавьяат алдарт хүн болж чаддаг. Амьдралын явцад гарах тулалдаанд тэд дандаа ялдаг. Амьдралын туршид тэр олон найз нөхдөдөө тусалж тэд нарынхаа хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байдаг. Заримдаа тэр нь түүнд гай тарьдаг. Хайр дурлалд ч гэсэн иймэрхүү ханддаг.


Энэ арслангууд амьдралын бүхий л байдалд дуртай. Тэд байгаль дэлхий амьдад зэрэгт маш сайн. Мөн дээдсийн амьдралд тун дуртай. Бүх хүмүүсийн дунд өсөж цэцэглэхийг хүсдэг. Тэд алдаа гаргадаг учир бусдын алдааг нэг их юманд боддоггүй. Эд нар зурах авьяастай. Тэд өөрийн баяр баясгалангаа хайр найргүй тараадаг тусархуу халамжтай .Тэд ямарваа нэг юмыг ивээн тэтгэх дуртай. Гэр бүлийн хувьд үргэлж үнэнч байдаггүй юм.


Энэ арслангууд чаминд дуртай бүхнийг тэргүүлэгч байхыг хүсдэг. Тэд гавьяа шагнал одон медаль авахыг бүр ч дуртай. Амьдрал хүмүүс зэрэгт бүгдэд нь өндөр шаардлага тавьдаг. Тэдэнд бүх юм бага юм шиг санагдаж ихийг, бүр ихийг хүсдэг. Тэдний биеэ тоосон ихэмсэг зан нь амьдралд саад болдог. Тэд ааштай ууртай бүр унаж тустлаа уурладаг. Хайр дурлал дотны харьцаанаас бараг таашаал авдаггүй. Энэ арслангууд өөрийн дотны хүмүүс түүнд үнэнчээр зүтгэдэг хүмүүсдээ маш өгөөмөр ханддаг. Тэднийг магтвал тун ч дуртай. Мөн нэг онцлох зүйл гэвэл эмэгтэй арслангууд нь эмэгтэйчүүдтэй байхаас илүү эрэгтэйчүүдтэй байх дуртай байдаг. Арслангуудын салалт голдуу материаллаг байдал муудсан хайр халамж дутсанаас болдог.


Энэ арслангууд маш нээлттэй байдалд дуртай хүмүүс . тэд зочломтгой өгөөмөр хүн дайлах цайлах дуртай. Баян чинээлэг байхыг хүсдэг. Мөнгө олоход их хөдөлмөрлөх хэрэгтэй мөн ажлын гадуур ажиллаж мөнгө олж болно гэдгийг тэд мэднэ.Гүн ухааны мэдлэгтэй байдаг. Тэд философид сайн ярианы баялагтай мөн жүжигчний авьяастай энэ хүмүүс байнгын магтаалд дуртай. Хайртаасаа ихийг шаарддаг гэр бүл болохдоо өөрт тохирсон хүнээ сонгож чаддаг. Хэрэв нэг дурлавал насан туршдаа хайрладаг сайн анд үнэнч хань байдаг. Тэднийг хүнд бэрх үед дуудахад тэд тэр дороо тусалдаг.


Тэд шийдэмгий сайхан сэтгэлтэй зохион бүтээх авъяастай ажилч хичээнгүй хүмүүс юм. Тэд байгалиас заяасан авьяастай жүжиглэх хөгжимдөх чадвартай юм. Тэднийг ямагт амжилт дагаж явдаг. Энэ нь тэдний өөрийн хүчинд итгэсэн байдал мөн хөдөлмөрч зан нь тусалдаг. Эдгээр хүмүүс алдар гавьяанд хүрдэг цэргийн болон удирдах ажилтан болж чаддаг. Гэр бүл болтлоо цэвэр ариун байж чаддаг. Өөрийн ханиа их шүүлтээр олж авдаг учир орой гэрлэдэг заримдаа бүр гэр бүлтэй болдоггүй. Хэрэв гэрлэвэл маш үнэнч найдвартай түшээ тулгуур болдог сайн анд нөхөр юм.


Давуу тал: Өөртөө итгэлтэй, шийдэмгий, үр бүтээлтэй, урам зоригтой, шударга, дур булаам,  удирдах авъяастай

Сул тал: Хурц ширүүн, түргэн ууртай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, амиа хичээсэн, хэт бардам, ихэмсэг, захирангуй

Мэргэжил: Бусдын удирдлаган доор байхыг тэвчдэггүй учраас бизнес, улс төр, урлаг спорт гээд аль ч  салбарын тэргүүлэгчид нь арслангийнхан байдаг.

Эрүүл мэнд: Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн - зүрх. Мэдрэлийн ядаргаанд орох байнгын стресстэй байх нигууртай.

Учирч болзошгүй асуудал түүний шийдэл

Асуудал: Бусдын хийсэн ажлыг голох, хэт их үр дүнг хүлээж байснаас үүдэлтэй зөрчил
Шийдэл: Үргэлж өөрөө бусдаас ямар үр дүнг гаргаж авч болох талаар бус өөрөө юу хийж, юуг өгч чадах вэ гэдэг талаар бодвол илүү тайван, жаргалтай байх болно. Мөн бусад бүх хүмүүс тантай адил чадварлаг бус гэдгийг хүлээн зөвшөөрөх

Асуудал: Заримдаа та өөрөө өөрийнхөө дайсан болж хувирдаг. Анхаарлын төвд байх гэсэн таны хүсэл бусдад төвөгтэй санагдах
Шийдэл: Бусдад таны чадвар авъяасыг үнэлэх цаг хугацааг олго. Тэвчээргүй зан гаргаж өмнө нь бүү бухимд. Бусдаар үнэлүүлэх, магтаал сайшаал олох үйлдлүүдийг өөрөөсөө эхлэн хий.

Асуудал: Ухаалаг бус мөнгөний зохицуулалтаас болж санхүүгийн хомсдолд орох
Шийдэл: Хэдийгээр таны гаргасан сэдсэн санаа шинэлэг үр бүтээлтэй байдаг ч гэсэн гэр бүлийнхэн, найз нөхөд, хамтран амьдрагчтайгаа мэдэхгүй чадахгүй зүйлээ зөвлөлдөж шийдвэр гаргах нь илүү үр дүнтэй байдгийг хүлээн зөвшөөр.

Зохицол: Арслангийн ордныхон Жинлүүр, Ихэр болон Бумбын ордныхонтой нийцтэй.

 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.