Таны булан
Охины Орд
( 48 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/07/22 - 15:34

Махбодь: Газар
Эзэн гариг: Прозерпина гариг
Билэг тэмдэг: Царцаа, астра цэцэг
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, ногоон, чернилин ягаан
Чулуу: Гантиг, пийсүү, агат
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Лхагва
Муу өдрүүд: Пүрэв, Баасан
Азын тоо: 3, 5, 6, 12.
Хэлэх дуртай үг: Би бодож дүгнэж байна.

Ерөнхий

Аливаа зүйлд няхуур хариуцлагатай ханддаг охины ордныхон ид шид, төсөөлөлийн хүч зэрэгт итгэдэггүй. Асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг. Үргэлж төгс төгөлдөр байдал руу тэмүүлж байдаг, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэдэг. Шийдвэр гаргахдаа хэт удаан бодож дүгнэлтийг өгдөг учраас сайхан боломжоос хоцрох нь байдаг. Харилцаа холбоо тогтоохдоо тун хянуур байдаг ба харилцааны шинэ түвшин бүрт маш их үнэлэлт дүгнэлт хийж байдаг. Аль ч хүйсийн охиныхон сэтгэл татам, аятайхан дүр төрхтэй гэр бүлийн амьдралд сайн хамтрагч байж чаддаг боловч хэт хянамгай няхуур, бусдад итгэдэггүй байдал нь хааяа харилцаанд сөргөөр нөлөөлдөг.


Энэ охиныхон сэхээтэн оюун ухаан сайтай хүмүүс байдаг. Тэд эрдэмд тэмүүлж урлагт тааламжтай байдаг. Ихэнх нь уран сайхны сэтгэмжтэй байдаг. Бүх талын мэдлэгтэй боловсролтой хүмүүс байдаг. Оюуны цар хүрээ ихтэй охиныхон өөрийн санаа бодлоо ойлгомжтой лавтай ул үндэстэй илэрхийлж чаддаг. Өөрийн ажилч хичээнгүй зан авьяасаараа эрх мэдэл мөнгө баялагт хүрч чаддаг. Тэр нэр хүндтэй тусч өгөөмөр хүмүүс. Түргэн гомддог нь тэдний сул талын нэг. Тэднийг магтах бахархах нь тэдэнд баяр баясгалан өгдөг. Санаандаа хүрээгүй бол тэд нар уур уцаартай догшин болдог тэд унасан ч дахин босох чадвартай. Ер нь энэ охиныхон маш их сэтгэл татам сэргэлэн хүмүүс өөрийн хувийн амьдралаа өөрсдөө аваад явах чадвартай. Амьдрал нь урт удаан үр бүтээл арвин байдаг ч аз жаргалтай байх нь ховор байдаг.


Энэ охиныхон хамгийн эрүүл ухаантай хүмүүс . Тэд төрөлхийн шүүмжлэгч багш худалдаачин, нягтлан бодогч ер нь нарийн нягт нямбай бүхнийг хийж чадах хүмүүс. Тэдний амьдралд туслах зүйл нь "хүйтэн" толгой. Мөнхийн саруул ухаан, мөн зальхай гярхай зан нь юм. Тэдэнд хөнгөмсөг хийсвэр зан огт байхгүй. Тэд нар заавар тушаал хуулийг ягштал мөрдөгчид юм. Тэд ямар ч юманд үүнийгээ хадгалж чаддаг. Бүх юмаа урьдын төлөвлөсөн бодсоноороо хийдэг. Маргаан хэрүүлд ямагт ул мөртэй үндэслэлтэй юмыг гаргаж ирдэг. Энэ байдлаасаа болж тэд хүнтэй таарамж муутай байдаг. тэдэнд уян хатан байдал дутагддаг. Гэр бүлдээ үнэнч байдаг.


Энэ охиныхон гүн ухаантай тооцоотой шүүмжлэгчид, философи сэтгэхүйтэй хүмүүс. Юуны өмнө тэд учир утгатай , саруул гэгээн үзэл, амьдралыг байгаагаар нь хүлээж авдаг. Тэд саруул ухаан тооцоотой байдгаараа санхүү тооцоолон бодох төлөвлөгөөтэй газар өндөр амжилтанд хүрдэг. Тэд эрдэмтэд багш эдийн засагчид улс төрчид болдог. Нөхөрлөл нь тэдний хувьд өөрсдийнх нь ашигт тохирох ёстой. Гомдоосон хүнээ огт мартдаггүй . тэд төрөлхийн юмыг санадаг. Хариугаа авдаг улс . Хувийн амьдралдаа тэд нэг их баяр хөөр жаргалыг эрдэггүй. Тэд өөрсдөө ааш муутай тэгээд ч ойр дотныхноосоо их юм шаарддаг.
Өөрийн дотоод сэтгэлдээ ихийг хадгалж чаддаг. Гадагш гаргах дургүй хүмүүс.


Энэ охиныхон маш идэвхитэй найдвартай хичээнгүй хүмүүс . Ажил дээр нь энэ хүмүүсийг үнэлж хүндэтгэдэг. Тэд ажилч хичээнгүй , тэвчээртэй шинжлэх ухаанд дуртай. Хүнтэй харьцахад тэдэнд ичимхий зан нь саад болдог. Энэ ордныхонд бараг салах сарних явдал бараг гардаггүй . Гэрлэхээсээ өмнө огт хүнтэй харьцаагүй цэвэр ариунаа хадгалж чаддаг. Орь ганц бие эмэгтэйчүүд энэ ордноос төрдөг гэж статистк тооцоонд байдаг.


Давуу тал: хянуур, нямбай, үр бүтээлч, өргөн цар хүрээтэй, техникийн мэдрэмжтэй, хөдөлмөрч, хариуцлагатай

Сул тал: Хашир, шүүмжлэгч, зожиг, хувиа хичээгч, олны анхаарлаас зугатаагч, нийтэч бус

Мэргэжил: Тэд урлаг, хэл, шинжлэх ухаанд ихээхэн авъяастай. Охиныхон аливаад хянуур, нямбай ханддаг учраас оффис ажлууд тохирох болно. Эмч, сувилагч, сайн нарийн бичгийн дарга, багш, сэтгэл судлаач, хөгжимчин, шүүмжлэгч, түүхч зэрэг мэргэжлүүд охиныхонд мөн тохирно.

Эрүүл мэнд: Цэвэрч нямбай болохоор өвчилөх нь харьцангуй бага байдаг ч гэдэс дотрын өвчинд нэрвэгдэх, хоол боловсруулах эрхтэндээ онцгойлон анхаарах шаардлагатай. Хоолны зөв дэглэм зайлшгүй тэдэнд хэрэгтэй. Ханиад томуу тусах, байнга санаа зовж байдаг учраас төв мэдрэлийн үйл ажиллагаа муудах хандлагатай.Уушигний үрэвсэл, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийлэх хэрэгтэй.

Учирч болох асуудал түүний шийдэл:

Асуудал: Ихэвчилэн ганцаараа байж удаан хугацааны найз нөхөрлөл бий болгож чадахгүй байх
Шийдэл: Хэт их шүүмжлэл нь бусад хүмүүс таниас зайгаа барихад ихээхэн нөлөөлдөг. Маргалдаж, өөрийгөө зөвтгөлгүй бусад хүмүүсийг ч байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй.

Асуудал: Амьдралын аливаа өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус байх
Шийдэл: Өөрийгөө хязгаарлах зарчим, дүрмээ хэсэг зуур ч мартаж өөрчлөлтийг эерэгээр хүлээн авах. Өөрөөсөө яг юуны төлөө аливаа зүйлийг хийж байгаагаа асуух. Энэ бүхэн таны сэтгэл ханамжийн төлөө гэдгийг завсарлага авч санаж байх.

Асуудал: Амжилтанд хүрэх замд тань давж гарамгүй өндөр даваа гарч ирсэн мэт санагдах
Шийдэл: Өөрийн асуудлыг бодож дүгнэх чадварыг бусадтай хамтран ажиллахтай хослуулснаар давж гарамгүй даваа жижигхэн дов болох болно. Бусадтай хамтарч ажиллах нь төвөгтэй мэт боловч шинэ арга замыг үргэлж нээж байдаг. Зөвхөн гар нийлэх хүнээ сонгох нь чухал. 

Зохицол: Охины Ордныхон Матар, Үхэр, Хилэнц болон Мэлхийн ордныхонтой нийцтэй.

Сүүлд шинэчлэгдсэн 2008/08/05 - 12:59
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.