Таны булан
Матрын орд
( 51 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч М.Ундрал   
2008/07/22 - 16:07

Махбодь: Газар
Эзэн гариг: Сатурн
Билэг тэмдэг: Шат, ямаа, цагтай цамхаг
Өнгө: Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх бараан өнгө
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Төмөрлөг: Хөнгөн цагаан
Сайн өдрүүд: Мягмар, Бямба
Муу өдрүүд: Даваа, Пүрэв
Азын тоо: 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо
Хэрэглэх дуртай үгс: Би хэрэглэдэг

Ерөнхий :
 
Матрын орд бол нарны замууд дотроос буюу бусад ордууд дундаас хамгийн тогтвортой ба хамгийн айхтар буюу чухал орд юм. Матрууд маш сайн менежерүүд болдог. Яагаад гэвэл тэд өөртөө болон хүмүүст маш өндөр шаардлага тавьж ажилладаг. Тэдний ийм биеэ даасан, хатуу зан чанар нь тэдэнд маш их ур чадварыг бий болгодог байна. Матрын ордныхон өөртөө маш итгэлтэй, өндөр зорилготой, даруу түвшин бөгөөд маш зарчимч нэгэн. Тийм ч учраас тэд үнэн байдлыг шууд хэлж, шүүмжилдэг.  Мөн  матрын ордныг төлөөлөх capricious гэсэн  үг нь өөрөө ааштай, маягтай гэсэн утгатай юм. Тэд гэнэт л маш уран ухаантай, зальтай болдог. Мөн гэнэт л маш гэнэтийн хачин байдлаар хариуцлага алдаж бүгдийг баллах нь ч бий. Тэд цөөхөн хэдэн сайн найзуудтай байх ба маш сайн өрсөлдөгч болж чаддаг.


Эд нар маш өвөрмөц онцлогтой. Тэр нь юу гэвэл тэд нар нас ахих тусам гоо үзэмж, дур булаам байдлаа алдахгүй улам ч илүү болдог. Жнь: 30-35 насандаа тэд 18 настай байснаасаа илүү гоё харагддаг. Гэвч тэдний хайрыг олж авахад их хэцүү Тэд нэвт харах чадвартай, болгоомжтой ажил хэрэгч улс. Тэдний юманд хянуур хандах нь гарамгай. Тэд юун түрүүнд өөрийгөө урьтал болгодог. Тэд хүнд тусалсан ч өөрт ямар ашигтайг харж байж болдог. Улс төрд зүтгэх нь их.


Эд яс махны хуучны үзэлчид, бодит байдлыг эрхэмлэгчид юм. Бүх юмыг энд газар дээр авахыг хүсдэг. Тийм ч учир өтөл насандаа амьдралын бүх баян эд хөрөнгө, байр машин, банканд мөнгөтэй болсон байдаг. Мөн найдвартай ханьтай болсон байдаг. Энэ бүхнийг тэд өөрийн хөдөлмөрч байдал, саруул ухааны үр дүнд олсон байдаг юм. Энэ байдал тэдэнд аз жаргал сэтгэл амар байдлыг төрүүлдэг. Хуурамч анд мөн өөрийн муугаас амьдрал нь муу талруу эргэх тохиолдол байдаг. Анхны гэрлэлт нь голдуу аз жаргалтай байдаг ч төдөлгүй салдаг гэмтэй.


Энэ хүмүүс голдуу өөрийн дотуур санаандаа итгэж байж амьдардаг. Нийтийн дунд тэд зөвхөн "биетээр" л оролцдог, юу гэвэл тэд шал өөр юм бодож шал өөр газар сэтгэл нь явж байдаг. Матрын ордныхны нийтлэг зан болох ганцаараа байх тун дуртай. Тэд өөрсдийн ажил амьдралд тулгамдсан асуудал зэргийн тухай ярьдаггүй, сэтгэл санаа, бодлоо ил гаргадаггүй. Тэд өөрийн материаллаг байдлаа өөрийн гараар бүтээдэг учир тэдний нийгмийн байдал нь тэдний өөрийнх нь хүч чадлаар бүтээгдсэн байдаг юм. Энэ хүмүүсийн амьдрал голдуу хямралд орох тохиолдлоор элбэг байдаг. Яагаад гэвэл тэд нэг хязгаараас нөгөөд хүрэх үйлдэл их хийдэг учир тэдэнд өөрсдийнх нь араншин ааш зангийн өөрчлөлт , дотоод сэтгэлгээний зөрчил нь бас маш их садаа болдог. Энэ хүмүүс өөрийн их дотоод тамир, асар их сэтгэлийн тэнхээтэй мөртлөө гутранги, юм бүхнийг үгүйсгэсэн мөхөс бодолтой байдаг. Тэдэнтэй харьцахдаа маш энэрэнгүй, сайн сайхныг хүссэнээр харьцах ёстой Мөн танд зөвлөхөд тэдэнтэй албан ёсны яриа хэлэлцээр хийх шаардлага гарвал тэднийг гутранги байдлаас гаргах хэрэгтэй. Жишээ нь үгний холбоо инээдтэй, үйл явдал зохимжтой, хөгжилтэй яриа өрнүүлэх, хайр дурлал, гэр бүл, гэр бүлийн амьдрал, нууц амьдрал зэрэг нь матруудад маш их гуниг, урам хугаралтай авчирдаг. Гэхдээ энэ хүмүүс өөрсдийнхөө санаа нийлдэг хүмүүст маш их анхаарал тавьж үнэнч байдаг. Биеийн байдлын хувьд тэднийг 42 нас хүртэл янз бүрийн муу тохиолдлууд таарах нь их байдаг Энэ нь ердийн ослууд, хүнд осол, хүнд өвчин гэх мэт. Ерөнхийдөө урт насладаг, гэвч архаг өвчинд нэрвэгдэх нь их тохиолддог.


Энэ матрууд нь хүйтэн тооцоотой ухаан, эрчимтэй уйгагүй тэвчээр , сахилга баттайгаараа ялгардаг. Тэд нуугдмал зантай, юм бүхнийг өөрөө бүтээх эрмэлзэл дүүрэн, биеэ авч явж чаддаг хүмүүс. Нийтийн дунд тэднийг буурьтай хүн гэж ярьдаг. Амьдралд гэр бүлдээ тэд хатуу эх эцэг байдаг. Дотроо бодолтой , хатуу хүмүүс учир тэд голдуу дүнсгэр байдаг бөгөөд зүрхний баясал тэдэнд тун цөөн тохиолддог. Жинхэнэ анд найз тэдэнд бага байдаг. Хамтрах нийтэч зан бүр ч байхгүй шахуу байдаг. Харин энэ матартай нэгэнт дотносон бас тэдний итгэлийг олсон бол тэдэнтэй харьцах байдал /ажил хэрэгч, анд нөхрийн, хайр дурлалын холбоо маш бат бөх/ хүчтэй байдаг юм. Хувийн амьдралд, хайр дурлал , гэр бүлийн байдал нь мөн л зөрчил гунигтай байдал их учирдаг. Үүний нэг шалтгаан нь тэдний дэндүү сэтгэлээ барих хүйтэн хөндий зан нь нөлөөлдөг. Тэдний бие сэтгэл амирлангуй байдаг ганц зүйл нь ажил уран бүтээл туурвих явдал юм. Статистикийн үзүүлэлтээр яг энэ матруудад бэлэвсэн эмэгтэй, эрэгтэйчүүд их байдаг гэж гарсан байдаг.


Энэ үед төрсөн хүмүүс нь төрөлхийн тэвчээр хатуужилтай , Гоё ааштай хүмүүс байдаг Заримдаа тэд хүмүүсийн алдаа дутагдал , төөрөгдлийг нь огт өршөөдөггүй Ихэнхи энэ үеийн матрууд дотроо ч болтугай цэргийн эрдэм армид ажиллахыг хүсдэг. Тэд өөрийнхөө амьдралыг ухаалаг төлөвлөдөг, үйл явдлыг дэс дараатай эрэмбэтэй байлгаж нэг мөчийн сул дорой байдалд ордоггүй . Нийтэд ялангуяа өөрийн мэргэжлийн түвшинд эдгээр хүмүүс хүндэтгэл найдварыг төрүүлдэг Тэдний дээрэнгүй байдлыг өршөөх нэг зүйл бол тэдний хошин шог элэглэлийг ойлгодогт байдаг. Тэдний амьдралд ажил солих гэр орноороо нүүх , хол аялах,
Удаан хугацааны зугаалга их тохиолддог. Энэ матрууд гэр бүлийн хувьд маш найдвартай үнэнч, халамжтай хүмүүс юм. Жил өнгөрөх тусам хайр сэтгэл хөрч ирэх үед тэдний нэгэндээ дасах нь улам ихсэж гэр бүл орон гэр хань ижилдээ улам ч их халамжтай болдог. Насан туршдаа гэр орны нөмөр нөлөө, халамжит хань хад чулуу мэт байдаг. Асар их найдвар үнэнч сэтгэлийг хадгалж үлдэх, амьдралын бүх зовлон зүдгүүр нугачааг давах тэвчээртэй хүмүүс юм. Харин өмч хөрөнгөө алдах ямар ч тохиолдолд(Жнь гал, үер, болон бусад зовлон бэрхшээлээс)
Тэд өөрийн биед тохиолдох өвчин зовлон гэнэтийн осол зэргийг ч үл хамааран илүү их сэтгэлээр унадаг. Энэ үед тэд томдуугарч сэтгэлийнхээ хадгалсан уй гашууг ихээр гаргаж гуниг гутрал дүүрэн болж ирнэ. Амьдралын явцад ноён нуруугаа алдвал хойшид тэд янз бүрийн өвчин хуучтай болдог. Иймд тэд үлдсэн насандаа ойр дотныхны асрамжид байх болно.


Давуу тал: Тэвчээртэй,ажилч хичээнгүй, ухаалаг, логик сайтай, ямар нэг зүйлд төвлөрөхдөө сайн, сэтгэлийн хөөрөл багатай, гярхай, хэрсүү, туршлага сайтай, хариуцлагатай, шургуу цөхрөлтгүй.

Сул талууд: Заримдаа гутранги үзэлтэй, фаталист, харамч,нарийн, атаархуу.

Мэргэжил: Тэд ихэнхдээ мөнгө, математиктай холбоотой мэргэжилтэн болдог. Эдийн засагч, санхүүч, банкны ажилтан, наймаачин, менежер, үл хөдлөх хөрөнгийн ажилтан болж чадна. Мөн тэд сайн улс төрч, багш, инженер болж чадна. 

Эрүүл мэнд: Матрын ордныхоны өвдөг болон хөл нь гэмтэх магадлалтай байдаг. Мөн сэтгэл хөдлөлөөс болж өвчин тусах магадлал их бөгөөд ханиад, дүлийрэх, шархирах өвчин, сульдаа өвчин тусах магадал их байдаг учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй байдаг байна.

Учирч болох асуудал болон түүний шийдэл :

Асуудал: Хүмүүс таны сайхан сэтгэлийг ашиглах нь бий.
Шийдэл: Өөрийн гаргаж буй үйлдлүүдээ сайн анхаарах хэрэгтэй.

Асуудал: Хүмүүсийг өөрөөсөө түлхэх
Шийдэл: Таны ямар үйлдэл хүмүүсийг өөрөөсөө түлхээд байгааг сайн бодож үзэх хэрэгтэй ба зөв сонголтуудыг хийж байх хэрэгтэй.

Асуудал:  Хамт ажиллагсад тань тантай хамт ажиллах дургүй байх
Шийдэл: Хүмүүстэй ажиллаж байхдаа ижил түвшинд ажиллаж буй хэн нэгэндээ зааж сургах маягаар ажиллаж болохгүй юм.

Асуудал: Хэтэрхий их ажиллах эсвэл хийж буй ажлаа хйиж дуусгахгүй байх
Шийдэл: Нэг доор хэтэрхий олон ажил дааж авах хэрэггүй. Өөртөө зав чөлөө гаргаж байх хэрэгтэй.

Зохицол: Матрын орд охин, үхэр, загас, хилэнцийн ордуудтай таарамжтай.

Сүүлд шинэчлэгдсэн 2008/07/22 - 16:15
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.