|
Махбодь: Агаар Эзэн гариг: Уран Билэг тэмдэг: Далавч, зиг заг Өнгө: Саарал, ногоон цэнхэр, завсрын өнгүүд ба хар өнгө муу Чулуу: Циркон, гранат, опал Төмөрлөг: Тугалга Сайн өдрүүд: Лхагва, Бямба Муу өдрүүд: Ням Азын тоо: 2, 4, 8 ба 4-т хуваагдах бүх тоо Хэлэх дуртай үг: Би мэднэ
Ерөнхий: Хумхын ордныхон маш хүчтэй, дур булаам зан ааштай хүмүүс байдаг. Хумхын ордныхоныг дотор нь 2 хувааж болдог нь нэг нь маш ичимхий, мэдрэмтгий, өгөөмөр, түвчээртэй, харин нөгөө нь дэвэрсэн, сэтгэлийн зовлонгоо нууж чаддаггүй нэгэн байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ том зорилготой, өөрсдийн бодлоо шууд хэлдэг, итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг байна. Тэд маш хурдан, өөрсдийгөө нээн харуулж, илтгэж чаддаг. Тэд маш орчин үеийн хүмүүс ба мөн хошигнож чаддаг.Тэд бусдыг дагах дургүй хүмүүс байдаг. Тийм ч учраас тэд ганцаардах нь бий. Тэд хүмүүсийг хөндлөнгөөс оролцоход маш дургүй байдаг. Тэд урлаг уран сайхны өндөр мэдрэмжтэй хүмүүс.
Бумбууд жинхэнэ хувиа бодогч юм. Амьдралаа маш нягт нямбай төлөвлөгөөтэй, өөрийн бодол санаа тооцоог ашиглан маш өвөрмөц зохиодог. Хүн өөлөхийн аргагүйгээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Амьдралд нь өөртөө итгэлтэй, шийдэмгий зохион бүтээх чадвартай нь маш хөдөлмөрч, ажиллах хүч чадвар идэвхи дайчин байдлаараа олж авч, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээдэг. Гавьяа шагналыг тэд өөрийнхөө нүр их хөдөлмөр чадлаараа олж авдаг. Ихэнхи бумба нь нээлттэй , хааяа нэг нь нуугдмал чанартай байдаг. Тэд дөлгөөн биеэ барьж чаддаг , Ямар ч үед биеэ цэвэр аваад гардаг гэвч тэд өөрийн тойрон хүрээлэгчдэд маш их хатуу зарчимч, алдаа дутагдлыг нь хэзээ ч уучилдаггүй . зан чанарт нь дээрэнгүй үзэл илэрдэг ч сайн санаатай сайхан сэтгэлтэй хүмүүс. Тэд бараг маргалддаггүй, хэрэлдэх нь тун ховор. Харин өөрсдийн нь үзэл бодолд хамаатай байвал түүнийгээ маш хүчтэй хамгаалж байдаг, мөн найз нөхөд, ойр дотныхныхоо төлөө мөн адил. Тэд хүчирхийллийг үзэн яддаг, маш их энерги хүч чадлаа гаргаж тэмцэж зөрүү муйхар ааш ч гаргаж чаддаг Тэд удаан насалж эрч хүчтэй үр бүтээлтэй амьдардаг. Гадны нөлөө л орохгүй бол.
Бумбын энэ үед төрсөн хүмүүс маш өвөрмөц бодолтой бөгөөд зарим хүмүүс тэднийг хачин хүн гэж үздэг. Ажил нь сэтгэлд нь хүрдэггүй, мөнгөний гачигдал нь бараг насан туршид нь дагалддаг. Энэ хүмүүс маш тусархуу, өгөөмөр хүмүүс, ажилдаа хайхрамж муутай мөн өөрийн дор захирагддаг. хүмүүст ширүүн ханддаг. Тэд бодсон санснаа ярьдаг учир "хачин" гэдэг хоч зүүдэг. Тэд хар багаасаа электрон техниктэй холбоотой байдаг Тэд өөрийн амьдралаа тооцоолон бодох, электрон техниктэй холбож голдуу сансрын, атомын нисэх хүчин, хөлөг онгоцны үйлдвэр зэрэгт ажилладаг. Харин тэдний ажиллах хүрээ бол ямар нэгэн холбоо : Телевиз, радио, авто тээвэр гэх мэт Тэд хүмүүсийн өөрийн цэмцгэр чамин байдлаараа татах чадвартай Ямар ч юманд тэд өөрийн гэсэн гэрэл гэгээ , өнгө аяс оруулдаг. Мөн тэд шөнийн түүдэг гал , сартай шөнө, зэргийг эрхэмлэж найз нөхөдтэйгээ ярилцах, сэтгэлээ нээх нь таатай орчин бий болгодог. Энэ хүмүүс сонирхолтой аялагчид, уран цэцэн үгтэй хөөрөлдөгчид байдаг. Ганцаардлыг тэд муу давдаг. Харин амьдралын цохилт, сөрөг нөлөөг сайн давж туулах эсэргүүцэж чаддаг. Өөрийн үзэл бодол , Төлөвлөгөөг тэд амьдралдаа хэрэгжүүлэхийг боддог бөгөөд түүнийгээ асар их тэвчээр , тэнхээ гаргаж хийдэг.
Энэ үед төрсөн хүмүүс маш харьцаа сайтай элэгсэг хүмүүс байдаг. Амьдралд тэд өндөр шаардлага тавьж , удирдах албан тушаалд дэвших явдал ч байна. Өөрийн үзэл бодлоо тодорхой үндэслэлтэй илэрхийлдэг. Тэд дандаа гоо сайхан , өндөрлөгрүү тэмүүлдэг. Тэд ердийн байдалд дургүй энгийн хүмүүс тэдний нүдэнд өртдөггүй Тэдний сэтгэлийг татахад маш өвөрмөц гоц сонирхолтой үйл явдал хэрэгтэй Тэд дандаа шинэ юмны эрэлд байдаг. Тэднийг хуучин юм ядрааж шинэ соргог зүйл сэхээн сэргээдэг. Тэдний амьдрал шинэ юмны төлөө хөөцөлдөн нэг нэгээ сольж явдагт оршино. Иймээс тэд үхэхийг яардаггүй.
Энэ үед төрсөн хүмүүсийн байдал жүжигчин шиг байдалтай . тэд өнгө үзэмж , гоо сайхныг хослуулсан мөн элэгсэг ааштай ганцаардлыг тэд үзэн яддаг. Хүмүүсийн өөртөө таалагдсан , үгүйгээр ялгаж үздэг. Нэг хүнтэй удаан хугацаанд харьцах тусам тэд тэр хүнийхээ бодол санаа тэр ч бүү хэл тэр хүний хэрэглэдэг үгийг ч хэрэглэж ирдэг. Хүнтэй харьцах харьцаандаа ямар нэгэн бодол санаа агуулдаггүй байдаг. Тэд тантай ярьж суугаад бүх юмыг чинь хүлээн зөвшөөрч байгаа мэт байснаа ярианы төгсгөлд тантай шал өөр байр суурь эзэлсэн байдаг. Энэ хүнтэй нэг зүйл тохирч , санаа нийлсэн бол тэр дор нь л шийдэх хэрэгтэй хэрэв дараа маргааш гэвэл хэдийнээ өөрчилж орхино Иймд ямааны мах халуун дээрээ гэсэн байдлаар шийдэх хэрэгтэй. Энэ хүмүүс зохион байгуулагчийн чадвар сайн , тэд дарга. Удирдлага болох нь ховор зүйл биш. Тэд өөрийг ядраах явдал их учир ийм талын өвчин их тусдаг. Хайр дурлал нь халуун янаг боловч партнераа олон сольдог.
Энэ өдөр төрсөн хүмүүс маш эелдэг элэгсэг харьцаа сайтай , авьяаслаг мөн жүжигчид байдаг. Найз нөхдийн хувьд бөх бат холбоотой , харин эхнэр нөхрийн холбоо удаан бат бэх биш. Амьдралдаа тэд буурьтай ханддаг ч тохиолдлын харьцаанд ордог (хайр сэтгэлийн)Энэ явдал нь тэднийг хайр дурлал гэр бүлийн асуудалд ороход хүргэдэг. Бумба гэнэт дурлаж хүчтэй сэтгэл хөдлөлд ордог ч энэ байдал дорхноо дарагддаг. Суух гэр бүл болох асуудал сөхөгдмөгц тэд чимээгүй алга болдог. Тэд амьдралдаа удаан хугацаагаар хайр сэтгэлийн харьцаатай байсан ч сууж нийлэхийг оролддоггүй. Тэд байнга дурлаж больж явсаар амьдралдаа онцгой шийдэмгий зорилтод хүрч чаддаггүй Энэ бумбуудыг ирээдүйгээрээ амьдрагч гэдэг. Амьдралын эхний хагаст маш болгоомжтой байх хэрэгтэй, яагаад гэвэл осол эндэл их учир нь амьдралынх нь 2 дахь үе нь илүү аз жаргалтай, найз нөхөд асрамжлагчийн тусламжтайгаар сайхан амьдарна.
Энэ өдрүүдэд төрсөн хүмүүс маш булбарай, сул дорой юм шиг мөртлөө хувь заяаны цохилтыг өөр дээрээ хүлээж авах чадвартай хүмүүс байдаг. Өөрийн оюун санааны түвшингийн дагуу тэд тэмцэгчид , хууль зөрчигчид тэдэнтэй тэмцэгчид дарга удирдагчидтай байнга зөрдөг Тэд дандаа ядарсан зүдэрсэнд тусалдаг тэдний төлөө тэмцэгчид юм. Амьдралын эхний үед тэдний амьдралд утоп үзэлтэй янз бүрийн үзэл санаа агуулж тэмцэж өөрийгөө ч золиослохоос айдаггүй байх бөгөөд амьдралын 2-дахь үе нь арай тогтуун болдог. Орчингоо ойлгож арай энэрэнгүй , дайсагнах үзэн ядах нь арилдаг Энэ хүмүүс үргэлж шинэ юм сэдэж шинэ соргог зүйлийн эрэлд морддог . Хайр дурлалд тэд халуун , тэд ямагт дутуу дулимаг юманд дургүй , тэдний уриа "Бүхэлд нь авах буюу эсвэл юу ч хэрэггүй" Энэ хүмүүс маш үнэнч шударга үг нь хийж байгаа зүйлтэйгээ нийцэж байх ёстой гэж үздэг.
Энэ бумбууд дэгжин, донжтой байдлаараа анхаарал татна. Түүнээс гадна тэд маш их сонирхолтой үг ярианы онцлогтой харьцагчид юм. Тэд хөгжилтэй зан, аальгүй донжтой байдлаараа ялгагддаг. Тэд жүжиглэх авьяастай. Мөн ихэнх нь хөгжмийн авьяастай, үүнийгээ амьдралын амжилт болгон хэрэглэдэг. Тэдний бага балчираасаа сонирхож явсан зүйлүүд нь амжилтанд хүргэдэг. Жнь: Уран зохиол, яруу найраг , жүжгийн зохиол, техникийн шинжлэх ухаан, авто тээвэр, телевиз, радио гэх мэт. Мөн тэдний сэтгэл санаа хүмүүнлэгийн салбар өөрийгөө золиослосон хайр дурлал зэрэгт буцалтгүй гүн орж болох юм. Тэд өндөрлөгийг эрмэлздэг, үзэл бодлоо өндөрт хүргэхийг хичээдэг. Урт удаан настай байдаг. Амьдралынх нь 2 дах хэсэг нь эхнийхээсээ өөр арай илүү аз жаргалтай байдаг. Биет байдалд тэдний амьдралд сүйрэл гэнэтийн тохиолдол байх болно. Оюун ухааны хувьд -Сэтгэл цэвэршсэн зүрх сэтгэл нь өндөрлөгт хүрэхийг хүсдэг. Энэ ордонд төрсөн хүн бүх дарлал милатристуудын эсрэг тууштай тэмцэгчид байдаг. Энэ хүмүүс ариун цагаан сэтгэлтэй, маш мэдрэмтгий хүмүүс байдаг. Их хүмүүнлэг тусархаг хүмүүс . Ийм хүмүүст анхны харцаар дурлах нь юу ч биш , гэнэт амьдрал зохиож хар нялхаараа хүнтэй ханилах тохиолдол ч байдаг, эсвэл 30-35 насандаа жинхэнэ хайраа олж авах явдал ч бий. Тэд салах нийлэх , хагацах бэлэвсрэх явдал тэдэнд ихээр учирдаг.
Давуу тал: Тэд ихэнхдээ маш ухаалаг, тодорхой, логик сайтай, зөн совин сайтай, эелдэг, хүмүүсийг удирдах чадвартай. Тэд хэрвээ хэн нэгэн хүнд зүрх сэтгэлээ зориулсан бол бүх зүйлээ тухайн хүнд зориулахад бэлэн байдаг.
Сул тал: Тэд хүнээс маш их зүйлийг шаарддаг. Мөн гэнэт муухай догшин ааш авир, дургүйцэл, бүдүүлэг зан, амлалтаа билүүлэхгүй байх зэрэг үйлдэл гаргадаг нь түүний хамгийн муу давуу талууд гэж болно.
Мэргэжил: Тэд радио болон электронтой холбоотой ажил мэргэжилд амжилт гаргах нь түгээмэл байдаг. Мөн тэд сайн уран зөгнөлчид учир зохиол сайн бичих ба сайн жүжигчин болж чадна.
Эрүүл мэнд: Хумхууд ханиад, хаван, бамбайн өвчин, ухаан балартах зэрэг өвчнөөр өвдөж болзошгүй учир болгоомжилж явах хэрэгтэй. Мөн хумхын ордныхоны цээрлэх ёстой гол зүйл бол архи юм.
Учирч болох асуудлууд болон түүний шийдэл:
Асуудал: Хамтардаг хамт олноосоо ганцаараа үлдэх Шийдэл: Та хүмүүсээс өөг нь бус харин давуу талыг нь хайж харьцах хэрэгтэй.
Асуудал: Та хайр дурлалын асуудал болохоор дандаа асууудлаас хоцордог. Бүтэлгүйтдэг. Шийдэл: Та ганцаараа биш гэдгээ байнга бодож ганц өөрийгөө боддогоо болих хэрэгтэй.
Асуудал: Та ажилдээрээ дандаа сайн ажил, сайн төслүүдийг алдчихдаг. Шийдэл: Багийн дунд ажиллаж байхдаа өөрийн сайн талаа ашиглаж гаргаж байх хэрэгтэй.
Асуудал: Та өвчин тусах нь элбэг. Шийдэл: Та ямар нэг байдлыг гаргаж тавихдаа өөрийн санаа бодолдоо маш их тогтворгүй байдлыг бий болгодгоос өвчин тусах нь их байдаг. Санаа бодлоо илэрхийлэхдээ тактиктай гаргах хэрэгтэй.
Зохицол: Хумхын орд жинлүүр, ихэр, нум, хонийн ордтой тараамж сайтай байх болно.
|