|
Махбодь: Ус Эзэн гариг: Нептун Билэг тэмдэг: Зөрсөн хоёр загас, усны давалгаа, хясаа Өнгө: Номин цэнхэр, солонгорсон өнгө, хөх, мөнгөлөг Чулуу: Сарны чулуу, сувд Төмөрлөг: Цайр Сайн өдрүүд: Даваа, Пүрэв, Баасан Муу өдрүүд: Лхагва Азын тоо: 3, 6, 7, 9, 11, 12 ба 7-д хуваагдах бүх тоо Хэлэх дуртай үг нь : Би итгэж байна.
Ерөнхий: Загасны ордныхон маш өгөөмөр, тэвчээртэй, уян зөөлөн хүмүүс. Тэдний хүмүүстэй харьцахад амар байдал нь олон төрлийн хүмүүсээр хүрээлүүлэх нөхцлийг нь бүрдүүлж өгдөг байна. Тэд эргэн тойрондоо байгаа хүмүүсээ хүлээн зөвшөөрдөг ба асуудлыг шийдэх гэж оролдохоосоо илүү өөрөө шийдэгдэхийг нь харж суудаг. Тэд зарчимч байдалд дургүй. Тэд маш хурдан сэтгэдэг ба тал бүрийн мэдлэгтэй, зөн совинтой байдаг.
Энэ үед төрсөн загасууд зохион бүтээгч соён гэгээрүүлэгч ухаантай . Тэд өөрчлөн байгуулалт, соён гэгээрүүлэх зэрэг үйлсийн төлөө амь биеэ хайхрахгүй зүтгэдэг. Загасууд бодь сэтгэлт энэрэнгүй хүмүүс юм. Тэд дандаа хүнд туслах, асрах, асрамжлахад бэлэн байдаг. Гэвч өөрсдөө тэд тогтвортой зан араншинтай улс биш юм. Амархан гомдоно, хүнд хандах байдал нь сонирхолгүй болно. Энэ бүхэн нь тэдний биеийн байдалд ч ихээр нөлөөлнө. Тэдний биеийн байдал сэтгэл санааны өөрчлөлт нь сарны байдлаас их хамаардаг. Тэргэл сартай үед загасуудын бие сайн байдаг . Тэд цовоо сэргэлэн хөгжилтэй, хүч чадал энерги ихтэй эрчтэй байх бөгөөд шинэ сар гарахад удаан юм бүхэнд сонирхолгүй маш их ядардаг. Тэдэнтэй харьцахдаа уцаар уургүй, бүдүүлэг байдал гаргахгүй байх ёстой. Тэдэнд ямар нэгэн зүйлийг тулган шаардах хэрэггүй өөрийн эрхэнд оруулахыг бүр ч шаардаж болохгүй . Тэдэнтэй эелдэг зөөлөн энхрий хандаж харьцах хэрэгтэй. Хэрэв энэ загастай ойрын холбоо тогтоохыг бодож байвал тэдэнтэй маш эелдэг, тэдний үзэл бодол санааг нь хүлээн авч сонирхож дэмжиж байгаагаа илэрхий харуулах ёстой. Тэдэнтэй харьцах ярианы сэдэв тэдний сонирхол дуртай ажил зэрэг юм. Тэд маш романтик хүмүүс дуу бүжиг, уран зохиол, яруу найрагт дуртай байдаг. Гэвч тэд ертөнцийг танин мэдэх, байгалийн нууцыг судлах, ид шид зурхайг сонирхдог, үүндээ ч тэд тодорхой хэмжээний амжилт олдог. Тэдний юу бодож байгааг хэн ч тааж мэддэггүй, бодол санаандаа юу агуулж байгаагаа маш сайн нууж чаддаг. Юм бүхэнд хурдан дасаж оюун санааны уян хатан байдал нь тэдний ямар нэгэн ажил бүтээлд нь сайнаар нөлөөлж амжилтанд хүргэдэг. Тэд ядуурлаас айдаг тиймд тэдний хамгийн онцлох хүсэл нь материалаг байдлаар хангагдах юм . Нэг их аз жаргалыг тэд гэр бүлийн явц эдлэхгүй. Тэд материалаг байдлаа сайжруулж баяжихын буюу халуун дулаан байртай байхыг хүсэж гэрлэх байдал их байдаг. Харин гэрлэх гэдэг нь тэдний хувьд харанхуй намаг гэж үздэг. Хайр дурлалын хувьд үнэнч жинхэнэ хайрыг хүсдэг гэвч статистикийн үзүүлэлтээр энэ загасын 3 хүний нэг нь бэлэвсэрч салсан, гэнэтийн ослоор ханиа алдсан нь тодорхой байна. Гэвч загасууд голдуу живдэггүй Амьдралын нугачаанд алдсан зүйлээ ямар нэгэн тохиолдлын явцад эргэн олдог, заримдаа өөрийнхөө хүч чармайлтаараа бий болгодог. Энэ хүмүүсийг уналтын байдлаа тэдний өөрсдийнх нь гэрэл гэгээтэй үзэл бодол урвуулан бодох зөгнөж байдаг нь их тус болдог. Мөн эдгээр хүмүүс ямар нэгэн гаж байдалтай байдаг, эсвэл төрөлхийн ч юм уу, аль эсвэл гэнэтийн ослоос ч юмуу өвчин эмгэгээс ч үлдсэн юмуу энэ нь илт буюу далд харагддаг.
Энэ загас нь хамгийн туниа муутай. Тэд хар багаасаа хатуу сэтгэл санаатай чадалтай найзтай болохыг хүсдэг. Тэд өөрийгөө ямар ч нөхцөл байдалд хамгаалах чадвартай хүнийг байнга хайдаг. Статистикийн дагуу хувь заяа нь эдгээр хүмүүст амьдралын ямар нэгэн хүндрэл, хүнд туршилт хатуу цохилт болон бусад гамшгийг авчирдаг. Эдгээр хүмүүс өөрийгөө хамгаалах чадваргүй сэтгэл санааны хатан зориггүй хүч тамиргүй нь тэдний хатуу чанартай хүч чадал бүхий хүний нөмөрт байхад хүрдэг. Тэдний сул дорой байдал архичин, тамхичин болон бусад муу муухай бусармагын намагт живэхэд хүргэдэг. Зарим нь энэ байдлаас гарч чаддаг. Тэд ихэнх нь ухаантай , сайн боловсрол эзэмшсэн байдаг. Тэд хүнд хайрлуулах, хүнийг хайрлахыг хар нялхаасаа өтлөн хөгширтлөө мөрөөддөг. Гэвч энэ мөрөөдөл нь голдуу мөрөөдлөөрөө үлддэг. Энэ загасуудыг хүмүүс ихэд өрөвдөж тэдэнд туслахыг боддог. Тэдний хувийн амьдрал нь маш их нууцлаг байдаг учир хүмүүс тэднийг их сонирхдог. Хайр дурлал дотны харьцаанд амьдралд тэднийг гүйцэх хүн байхгүй . Тэд хүнийг тайвшруулах, хаягдсан , гомдсон болгоныг сэргээх асар их авьяастай. Ийм загастай хамтран амьдрахад тэдний энэ зөөлөн харьцаа халамжийн өнгө аястай нь нийцэхэд хэцүү. Энэ бол тэдний өнгөн тал . Цаанаа бол маш их ааштай, заримдаа бүр хашгичиж, уйлж унжина, ялангуяа эмэгтэйчүүд нь . Энэ хүмүүс голдуу хүнд ойлгогдохгүй үлддэг. Тэд гэрлэхээрээ нэг жаргана гэж боддог. Залуу насны замбараагүй явдал үйлдлээ орхиод дулаан сайхан амьдрахыг хүсдэг . Гэвч энэ ордныхонд ямар нэгэн үл ойлгогдох далдын шалтгаанаар хагацах, салах, дахин гэрлэх, бэлэвсрэх зэрэг үйл явдлууд тохиолдог. Энэ хүнд үед тэд өөрт нь аврагч ирнэ, аз жаргал ирнэ, аз жаргал ирж амьдрал тогтворжино гэсэн чинь сэтгэлийнх нь мөргөл тус болдог. Энэ хүлээлт нь тэднийг живүүлэхгүй тогтуун байлгах нэгэн ёсны чиглүүр нь юм. Мөн энэ тэд нарын дундаж амьдралд, дундаж ажил цалинтай ноомой даруу байхад нь нэмэр болдог. Энэ байдалд тэдний хүргэсэн зүйл бол өнгөн дээр түүнийг дарга удирдах хүмүүс ер нь найз нөхөд нь ч үнэлдэггүйд оршино.
Энэ загаснууд маш мэдрэмтгий, нөхөрсөг, сайхан сэтгэлтэй, сайн санаатай гэвч маш их нэр хүндэд дуртай улс. Тэд уран зураг, Зохион бүтээх авьяастай . Тэдний ихэнх нь урлагт дуртай , тэд үнэн сэтгэлээсээ биеэ уран зохиол, яруу найраг , хөгжим ,бүжиг, ер нь романтикд зориулдаг. Энэ загаснууд маш их ярианы баялагтай, тэд тойрон хүрээлэгчдээ өөртөө хэрэгтэй хүмүүсээр сонгодог бөгөөд тэдний дунд өөрөө тодрон байдаг. Амьдралд тэд хамгийн чухалд гэр бүлийн уур амьсгалыг эрхэмлэдэг. Тэд голдуу гэрсэг хүмүүс байдаг, тиймд чтэд чөлөөт мэргэжил сонгодог. Гэрээр хийж болох ажил эрдэг. Бас тэд их энэрэнгүй сэтгэлтэй бодгаль улс учир хүн асрах сувилахад илүү сайн бөгөөд асарч буй хүндээ бүр бүх талын дэмжлэг үзүүлдэг. Ажил янз бүрийн зохион байгуулалттай арга хэмжээ тэдэнд их таашаал авчирдаг. Тэд энэ олон нийтийн арга хэмжээнд оролцож үр бүтээл гаргасныхаа дагуу нэр хүнд олж авдаг. Тэд сайн үнэн ч андуудтай ч илүү хүчирхэг дээд зиндааны танил хамгаалагчтай болж чаддаг. Тэдний гол шинж бол мохошгүй зан, тогтуун хатуу сэтгэлтэй зоримог шийдэмгий тэвчээр юм . Нэг талаасаа сайхан зан ааш эелдэг харьцахад тун эвтэй хүмүүс нөгөө талаас дэндүү ихэмсэг дээрэлхүү нэр хүндийн төлөө явдаг хүмүүс . Энэ загасууд голдуу юманд хүрч хүмүүст хүндлүүлдэг. Гэхдээ муу хүмүүсийн нөлөөнд орох мөн өөрийн асар их хардалтаас болгоомжлох хэрэгтэй . Хэрэв харилцан жинхэнэ хайр дурлалаа олсон нөхцөлд тэд үнэнч сайн партнер болдог. Хайр дурлалд тэд авахаас илүү өгдөг улс. Тэдний амьдралын туслах нь тэдний өөрсдийн мөрөөдөл , дуусашгүй сайн сайхныг хүсэн эрмэлздэгт оршино. Загаснууд өөрийн байдлаараа маш цэмцгэр, бодь хүмүүс, хүнийг татах авьяастай. Тэд амьдралдаа маш болгоомжтой хандах ёстой, тэднийг ямар нэгэн осол гэмтэл байнга хүлээж байдаг .(Жишээ нь: шархдах, усанд живэх, гэх мэт ) Тиймээс холын аялал, зугаалга, нүүх суух зэрэг үедээ болгоомжтой байвал зохино.
Давуу тал: Мэдрэмжтэй, төсөөлөн бодох чадвар сайтай, өгөөмөр, эелдэг, хувиа хичээдэггүй, оюунлаг, зөн совинтой, энэрэнгүй.
Сул тал: Хэт мөрөөдөмтгий, идеалист, нууцлаг, тодорхой бус, зорилго муутай.
Мэргэжил: Тэд хэрвээ номын санч, асторономч болох аваас ажлаасаа маш их таашаалыг мэдэрдэг. Мөн тэдэнд архитектур, хуульч, мөрдөгчийн ажил их тохирдог. Тэд амьдралдаа нэгээс илүү мэргэжлийг эзэмших нь элбэг байдаг.
Эрүүл мэнд: Загасны ордныхонд тавхай, элэг чухал бөгөөд цус багадах, хатиг, ходоодны шарх, болон бусад арьсны өвчнүүдээр өвчлөх магадлалтай байдаг.
Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:
Асуудал: Та хэтэрхий олон янзын ааш гаргадаг. Шийдэл: Та юм болгонд орилж хашгираад байлгүй аажуу тайван байх хэрэгтэй. Битгий хэтэрхий олон янзын ааш авир гарга.
Асуудал: Та бусадтай адил цалин авдаг мөртлөө нэг мэдэхэд л ямар ч мөнгөгүй байдаг. Шийдэл: Та өөрийгөө байгаагаасаа илүү мөнгөтэй хүн гэж боддог. Тиймээс та хэтэрхий их мөнгө үрдэг.
Асуудал: Өөрт тохиолдоод буй асуудлаа хэн нэгэн хүмүүстэй хуваацахгүй байснаар та цор ганцаараа мэт сэтгэгдэл төрдөг. Шийдэл: Та өөрийгөө илэрхийлж гаргаж байх хэрэгтэй. Танд бусдыг гайхашруулах авьяас байгаа.
Зохицол: Загасны ордныхон хилэнц, матар, мэлхий, үхрийн ордуудтай таарамжтай.
|