|
Махбодь: Агаар Эзэн гариг: Венера Билэг тэмдэг: Ном, жинлүүр, зүрх Өнгө: Цайвар ягаан, номин ногоон, хар хөх. Чулуу: Болор, сувд, шүр, опал, сапфир Төмөрлөг: Бронз Сайн өдрүүд: Баасан, Бямба Муу өдрүүд: Мягмар, Ням Азын тоо: 2, 6, 7, 8, 9,15. Хэлэх дуртай үг: Би дундыг баримтлагч
Ерөнхий : Жинлүүр бол хамгийн уйтгартай орд юм. Гэхдээ их дажгүй төрхтэй байх нь бий. Тэд маш эелдэг, зөөлөн ба хөгжим болон нийтийн арга хэмжээнд маш мэдрэмжтэй. Жинлүүрүүд бусад хүмүүсийг ойлгохдоо их сайн байдаг. Тийм ч учраас тэд дандаа хүмүүст" Наашаа хүрээд хүр. Би хань больё" гэж хэлдэг байна. Мөн маш орчин үеийн хүмүүс. Тэдний гэрлэлт ихэнхдээ маш амжилттай болдог. Тэдэнтэй суусан хүмүүс жинлүүрийн ордныхоныг ойлгомжгүй хүмүүс гэж ер үглэдэггүй байна. Жинлүүрийн ордныхоны муу зан чанар гэвэл маш хөнгөмсөг, сээтэгнүүр. Заримдаа тэд гаргаж буй ааш авир, уур хилэнгээрээ бусдыг гайхашруулж айлгадаг. Гэвч тэдний найрсаг байдал зэрэг нь тэднийг маш үрэлгэн болгодог. Мөн жинлүүрийн ордныхон маш сайн цуурхал тараагчид болдог. Тэдний сониуч зан тэднийг ийм байдалд хүргэдэг байна.
Энэ охиныхон маш идэвхитэй найдвартай хичээнгүй хүмүүс . Ажил дээр нь энэ хүмүүсийг үнэлж хүндэтгэдэг. Тэд ажилч хичээнгүй , тэвчээртэй шинжлэх ухаанд дуртай. Хүнтэй харьцахад тэдэнд ичимхий зан нь саад болдог. Энэ ордныхонд бараг салах сарних явдал бараг гардаггүй . Гэрлэхээсээ өмнө огт хүнтэй харьцаагүй цэвэр ариунаа хадгалж чаддаг. Орь ганц бие эмэгтэйчүүд энэ ордноос төрдөг гэж статистк тооцоонд байдаг.
Хөнгөн хөгжилтэй зантай. Тэд хөгжим бүжиг, ямар нэгэн үзвэр очих дуртай. Гэвч эд нар тийм ч амар хүмүүс биш юм. Нэлээн адайр ааштай, ууртай. Нэг талаас тэд хөгжилтэй хөнгөн, сайхан зантай хүмүүс. Нөгөө талаас хөнгөмсөг хийсвэр хүмүүс юм. Тэд нар өөрийн сул талыг ашиглан сайхан санаатай хүний дүр үзүүлж чаддаг. Угийн хойрго учир хурц асуудлын буланг зөв тойрч сурсан байдаг. Тухтай гэр орон гял цал зүйлс нь тэдний хамгийн эрхэмлэх зүйл. Эрт гэрлэдэг. Тэд аль болох баян чинээлэг хүнийг сонгодог. Гадны өнгө зүсийг мөн их хардаг. Тэд өөрсдийн хүслийн боол болох нь ховор биш, учир нь тэд залхуу, удаан хөдөлгөөнтэй ааштай юм. Гэвч тун ухаалаг бодолтой төдийгүй аливаа цаг нь тулсан асуудалд зөв шийдвэр гаргах чадвартай хүмүүс билээ.
Энэ жинлүүрүүд тогтуун тайван хүмүүс тэд маргаан шуугианд дургүй. Ер нь ихэнхи жинлүүрүүд онолч бөгөөд практик нь сүүлд илэрдэг учир тэд практик улстай хамтран ажиллах дуртай. Тэд маш авьяастай янз бүрийн шинжлэх ухаанд ялан гуяа философид сайн.Тэд төрөлхийн сэхээтнүүд байдаг. Эсрэг хүйстнээ татах чадвар илүүц. Романтик дурламтгай улс. Хувь заяаны ямар ч эргэлтийг тэвчих чадвартай.
Энэ жинлүүр өөрийн өвөрмөц зан, баялаг мөрөөдөмхий сэтгэхүйгээрээ өөрийн даруу ичимхий зантай ч бусдын дунд ялгагдаж харагддаг. Тэд маш дур булаам Тэд ойр хавийнхныгаа татах хүчтэй Эд нар эцэг эх найз нөхөддөө эрхэлсээр эрхийн тэнэг болсон байдаг. Тэд өөртөө маш хайртай учир хурц ухааныхаа дагуу юм юмны учрыг хурдан олж, өөрөөрөө бахархаж эхэлдэг. Эд нарын дунд маш ухаантай авьяаслаг хүн байдаг. энэ нь байгалиас заяасан зүйл юм. Тэд үнэнч найдвартай хань болж чаддаг. Хувь заяа нь тэдэнд сайн санаа уужим сэтгэл заяасан байдаг.
Давуу тал: Дипломат, эелдэг, ялдам, романтик, сэтгэл татам,харьцахад маш амар, нийтийн арга хэмжээнд сайн оролцдог. Идеалистик. Эвтэй.
Сул талууд: Аймхай, хууртамтгай, хүмүүсийн нөлөөнд автахдаа амархан, сээтэгнүүр, хөнгөмсөг.
Мэргэжил: Тэд бохир заваан ажилд их дургүй. Тиймээс тэд дипломатууд болох ба харамсалтай нь тэд өрөвдөлтэй улс төрч болсон байхыг үгүйсгэхгүй юм. Харин тэдэнд зохион байгуулагч, хуульч, эртний эдлэл худалдаалагч, банкирын ажил их сайн тохирно. Мөн зарим жинлүүрүүд шинэ гоо сайхны бүтээгдэхүүн, хувцсыг бүтээдэг. Ер нь жинлүүрийхэн бас санхүүтэй холбоотой ажилд сайн таардаг .
Эрүүл мэнд: Жинлүүрийхэнд бөөр, ууц нуруу их чухал. Тийм ч учраас тэд ууц нурууны өвчин тусах нь элбэг байдаг. Мөн хэт их идэхээс зайлсхийх хэрэгтэй.
Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:
Асуудал: Танд болон таны хамтрагчид ямар ч хэрэггүй асуудлыг үүсгэсэн байдаг. Шийдэл: Та хэрвээ хамтрагчидаа сэтгэлгүй бол дүр эсгэх хэрэггүй юм.
Асуудал: Та өөртөө заримдаа маш их дургүй хүрч, өөрийгөө зүхдэг Шийдэл: Та хэрвээ өөртөө сэтгэл хангалуун байж чадах аваас хүмүүст хүртэл сэтгэл хангалуун байдлыг бий болгож чадна.
Асуудал: Та хэн ч биш юм шиг санагддаг. Таны хийж буй үйлдэл тань хүмүүсийн дургүйг хүргэдэг. Шийдэл: Аливаа зүйлийг эерэгээр харж, өөрийн дотоод сэтгэлээ хөгжүүлэх хэрэгтэй.
Зохицол: Жинлүүрийн ордныхон ихэр, хумх, нумын ордныхонтой сайн таарах болно
|