|
Махбодь: Гал Эзэн гариг: Юпитер Билэг тэмдэг: Кентавр, цилиндр Өнгө: Цэнхэр, хөх, чернилин ягаан Чулуу: Номин, оюу, агат Төмөрлөг: Цайр Сайн өдрүүд: Пүрэв Муу өдрүүд: Лхагва Азын тоо: 3, 6, 9, 3-т хуваагдах бүх тоо Хэлэх дуртай үгс: Би харж байна.
Ерөнхий Нумын ордныхон адал явдал, шинэ содон зүйл нээн илрүүлэхдээ маш тааламжтай байдаг. Яагаад гэвэл аялах маш дуртай хүмүүс. Тэд бол амбицтай, мөн өөдрөг үзэлтэй, итгэл алдарсан ч байдлыг сайхнаар харахыг хүсдэг. Гэхдээ тэдний идеалист үзэл нь тэднийг олон асуудалд оруулах нь бий. Нумын ордныхон ихэнхдээ маш энгийн байх ба сүсэг бишрэлтэй, ёс суртахуунтай. Тэд алсын бодолтой ба бодлоо сайн удирдаж байдаг. Ямар нэг шинэ төсөл ажлуудад оролцох маш сонирхолтой байдаг. Мөн том зорилготой, зохион байгуулалт сайтай зэрэг зан чанар нь түүнийг ямар ч ажлыг амжилттай гүйцэтгэхэд нь тусалдаг байна. Тэд хайр дурлалын хувьд маш дүрэлзсэн ба үнэнч юм. Хэрвээ тэдний гэрлэлт амжилттай болох аваас тэд маш сайн эхнэр\нөхөр бол чаддаг.
Ирээдүйг бусдаас илүү мэдэрч, амьдралынхаа чигийг төлөвлөдөг, өндөр шаардлага тавьдаг. Тэдний төрөлхийн мэдрэмж нь үйл ажилд нь тусалж, муу юмнаас хол явж чаддаг. Энэ нумууд маш их нэр төрд дуртай хатуу шаардлага тавьдаг, асар их сэтгэлийн тэнхээтэй улс юм. Тэд өөрийн ажил амьдралд хошуу дүрэхийг эрс эсэргүүцдэг. Ихэнхдээ тэд сайн санаатай үнэнч зарчимч хүмүүс. Өөрт нь итгэсэн хүнд сайн, амьдралд тэд хайр дурлал мөнгө хоёрыг хослуулахыг хичээдэг. Жинхэнэ хайраа олсон тохиолдолд үнэнч найдвартай хань болдог.
Шинжлэх ухаанд авьяастай эрх чөлөө бие даасан өөрийн "би" гэдэгт итгэлтэй хүмүүс юм. Эд нар хууль цаазын өмгөөлөгч нар болбол амжилт олдог. Тэд шантрамтгай улс биш. "Өнөөдөр болоогүй бол маргааш болно" гэсэн уриатай Энэ нь тэдэнд тус болдог.
Энэ ордныхон тооцоотой сахилга баттай гүйцэтгэгч мөн харьцаа сайтай хүмүүс юм. Энэ хүмүүсийг янз бүрийн хэргэм цол. Шагнал, эрх мэдэл татдаг. Ойр тойрныхоо хүмүүсээс бахархал магтаалыг хүсдэг. Нийгэмд өндөр байр суурь эзэлдэг. Материаллаг эд зүйл цуглуулж өөрийгөө одоо болон ирээдүйдээ хангалуун байлгахыг эрмэлздэг. Ямар ч мэргэжлийг хурдан, амархан эзэмшиж чаддаг. Амжилтад хүрэхдээ маш түргэн . Тэдний аз жаргал үүнд л байгаа юм.
Энэ ордных нээлттэй зантай, уран сэтгэмжтэй саруул ухаантай, авьяаслаг хүмүүс бөгөөд өөрийн мэргэжлээрээ өндөрлөгт хүрч чадахуйц хүмүүс. Эднийг соёл урлаг татдаг. Тэд уран зохиолд дуртай байгаль ан амьтанд дуртай ялан гуяа адуу нохой зэрэгт. Цэл залуугаасаа тэд аз жаргалын эрэлд гардаг. Тэд төрөлх гэр орноосоо эрт явдаг. Дандаа идэвхитэй байдаг. Мөнхийн залуу сэтгэхүй романтик юм юманд тэмүүлсэн байдал нь Тэдний гол чанар юм. Хайр дурлал дотны харьцааг эртнээс мэддэг учир гэрлэлт цөөн салалт их байдаг.
Энэ ордныхон философи сэтгэлгээтэй, зальтай, авхаалжтай, овжин улс. Тэд наймаа хийж залилж сурсан хүмүүс байдаг учир бүх юм таны талд биш тэдний талд байдагт та гайхах хэрэггүй Тэд амархан асч идэвхитэй амьдарч, найз нөхөд андууд олонтой байдаг. Дурлалын хувьд мэдлэг ихтэй 1.2...10 дахь болон хязгааргүй олноос амьдралын ханиа олох нь ховор Харин насныхаа хоёр дахь үед голдуу гадаад хүнтэй амьдралаа холбодог. Энэ нумуудыг үргэлж амжилт дагадаг.
Эд нар маш өвөрмөц онцлогтой. Тэр нь юу гэвэл тэд нар нас ахих тусам гоо үзэмж, дур булаам байдлаа алдахгүй улам ч илүү болдог. Жнь: 30-35 насандаа тэд 18 настай байснаасаа илүү гоё харагддаг. Гэвч тэдний хайрыг олж авахад их хэцүү Тэд нэвт харах чадвартай, болгоомжтой ажил хэрэгч улс. Тэдний юманд хянуур хандах нь гарамгай. Тэд юун түрүүнд өөрийгөө урьтал болгодог. Тэд хүнд тусалсан ч өөрт ямар ашигтайг харж байж болдог. Улс төрд зүтгэх нь их.
Давуу тал: Өөдрөг үзэлтэй, хөгжилтэй, хошин, шударга, шулуун, оюунлаг
Сул тал :Хэтэрхий өөдрөг, анхаарал болгоомжгүй, хариуцлагагүй, өнгөцхөн, тактикгүй, тайван амгалан бус.
Мэргэжил: Тэд маш олон мэргэжлийг эзэмшсэн хүмүүс. Тэд сайн багш, философч, хуульч болдог. Мөн олон нийттэй харилцах ажлууд болох хууль, улс төр, нийтийн зохион байгуулагч, Прч, зар сурталчилгааны ажилтан болдог. Заримдаа тэднийг маш сайн морь сургагч ч гэж хэлэх тохиолдол бий. Үүнийг орчин үед бол машин уралдахыг хэлж болох юм. Тэднийг мөн мөрийтэй тоглоомд их ордог гэж үздэг.
Эрүүл мэнд: Нумын ордныхонд ууц, нуруу, ташаа хавийн газар их чухал байдаг. Тиймээс ууц нурууны өвчин, шархирах өвчинөөр өвчлөх нь их байдаг байна. Мөн тэдний арьс, хумс, үс маш эмзэг, өвчлөмтгий байдаг. Мөн спортод хүч сорих нь элбэг байдаг учир гэмтэл авах магадлал их юм. Мөн нумын ордныхон галын аюулаас өөрийгөө сайн хамгаалж байх хэрэгтэй байдаг.
Учирч болох асуудал болон тэдний шийдэл:
Асуудал: Та ямар нэг зүйлийг сонгохдоо мэдрэмж муу хандах нь байдаг. Шийдэл: Хэрвээ та зар сурталчилгаа хийх гэж буй бол ямар арга хэрэгсэл, ямар бүтээгдэхүүнийг сурталчилахаа сайн судлах хэрэгтэй юм.
Асуудал: Хүмүүс танд нэг их анхаарал тавихаа больж, итгэж найдахаа болих. Шийдэл: Та хэтэрхий их хэл амтай эсвэл аливаа зүйлийг хэтрүүлээд байгаа юм биш биз?
Асуудал: Заримдаа та бодит байдлаас маш их тасардаг. Шийдэл: Та ямар нэг юмандээр сайн төвлөрч, түүндээ сайн анхаарал хандуулах хэрэгтэй.
Асуудал: Та нэг газраа л байгаад байхаас урагшлахгүй байх. Шийдэл: Та аль болох өөдрөг байж, өмнөө богино хугацааны зорилтуудыг тавих хэрэгтэй. Тэгээд цааш зорилтуудаа илүү томруулах хэрэгтэй. Ингэж байж та байгаа байдлаасаа хөдөлж чадна.
Зохицол: Арслан, жинлүүр, нум, хонийн ордныхонтой сайн таарна.
|