Таны булан
Хэрхэн интернэт зар суртчилгааг зогсоох вэ?
( 1 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/06/09 - 17:21


Элдэв зар суртчилгаа гарч ирэх нь тухайн компани өөрийн бараа үйлчилгээгээ худалдан авагчдад таниулах зорилготой байдаг. Гэхдээ энэ нь хааяа биднийг залхааж ажил болон бусад зүйлсээ хийхэд маань саад болдог шүү дээ. Мөн шинэ хэрэглэгчдийн хувьд нэгэн зэрэг олон зар суртчилгаа гарч ирэх нь  эргэлзээ төрүүлэхэд ч хүргэдэг. Энэхүү зөвлөмж маань эдгээр зар суртчилгаанаас залхсан хүмүүст зориулагдсан ба зар суртчилгааг зогсоож, хаах софтверүүдийг санал болгосон байгаа.
Microsoft Internet Explorer-н хэрэглэгчид бол: Microsoft-н хэрэглэгчид Microsoft компанид талархлаа илэрхийлэхэд илүүдэхгүй. Учир нь энэ компани нь browser-тээ зар суртчилгаа хаах програмыг суулгаж өгсөн байдаг. Та харин үүнийг тохируулан тавихад л хангалттай юм. Тэгэхээр доорх алхмууд таньд туслах болно.
1. Internet Explorer-ээ нээ.
2. Tools гэсэн товчийг дар.
3. Options-ийг сонгон дарна.
4. Privacy хэсгийг сонго
5. Privacy –ийн доод хэсэгт Pop-up Blocker гэсэн хэсэг байгаа хэрэв та зар суртчилгааг хаах буюу түгжихийг хүсвэл "Block pop-ups" гэсэн сонголтыг  дар. Мөн та нарийвчилсан тохиргоог хийхийг хүсвэл жишээлбэл: гарч ирэх суртчилгааны дууг хаах, мэдээллийн хэсгийг идэвхигүй болгох гэх мэт. Үүний тулд та Settings товчийг дараарай.
Microsoft Internet Explorer-ийн хуучны хувилбарыг хэрэглэдэг бол мөн гарч ирэх суртчилгааг хаах сонголт байдаг. Танд цөөхөн хэдэн зөвлөгөөг хүргэхэд:
Хэрэв Microsoft Windows болон Internet Explorer-г хэрэглэдэг бол үнэгүй зар суртчилгаа түгжигч бүхий Google Toolbar-г хэрэглэж болно. Мөн гуравдагч сайн зар суртчилгаа түгжигчийг ашиглах нь элдэв хэрэггүй зар суртчилгаа гарч ирэхээс сэргийлнэ. Доор хамгийн өргөн хэрэглэгддэг програмуудыг холболттой нь жагсаалаа.
PanicWare Pop-UP Stopper     http://www.panicware.com/

Smasher                              http://www.popupstop.com/

PopUp Cop                           http://www.popupcop.com/

NoAds                                  http://www.southbaypc.com/NoAds/


 Mozilla Firefox-н хэрэглэгчид бол:
Microsoft MSIE 6.0 гарахаас өмнө InternetExplorer-н хэрэглэгчид Mozilla Firefox сонгож байсан гол шалтгаан бол Mozilla Firefox өөрийн гэсэн зар суртчилгаа түгжигчтэй байсан явдал юм. Доорх алхмуудыг та дарааллуулан авсанаар түгжигчийг идэвхижүүлэх боломжтой.
1. Mozilla Firefox-г нээ.
2. Tools товчийг дар.
3. Options-ийг сонгон дар.
4. Options Window-ийн зүүн гар талаас Web features товчийг дарна.
5. Идэвхитэй байгаа "Block Popup Windows"-г идэвхигүй болгон өөрчилнө. Хэрэв та гарч ирэхийг зөвшөөрсөн вебсайтаа одоо түгжихийг хүсэж байгаа бол "Allowed sites" гэсэн сонголт дахь вебсайтуудыг арилгахад л хангалттай.
Netscape хэрэглэгчид бол:
Netscape 7.1 болон түүнээс өндөр үзүүлэлттэйг та хэрэглэдэг бол мөн өөр дээрээ зар суртчилгаа түгжигчийг агуулсан байдаг ба тохируулгыг доорх алхмуудаар хийгээрэй.
1. Netscape-ээ нээ.
2. Tools товчийг дар.
3. Popup Manager гэсэн сонголтыг сонго.
4. Энэхүү сонголт доор таны тусгай тохируулгууд тань байх болно.
Opera хэрэглэгчид бол:
1. Opera-г нээ.
2. Tools товчийг дар.
3. Quick preferences-г товш.
4. Энэхүү сонголт дээр доорх зүйлсүүд гарч ирэх болно. "Open all pup-ups", "Open pop-ups in background", "Block unwanted pop-ups", "Block all pop-ups".

Ингээд л та залхмаар зар суртчилгаануудаас ангижрах нь байна.

 

 

 

 

feed0 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/25 - 12:57
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.