Таны булан
Хэрхэн вебсайтаа танигдахуйц favicon-тэй болгох вэ?
( 0 - Хэрэглэгчийн үнэлгээ )
Зохиогч Э.Халиун   
2008/06/12 - 16:46


 favicons.jpgВеб болгон өөрийн гэсэн танигдахуйц favicon-тай байх ёстой байдаг. Favicon гэдэг нь  вебсайтын гарчигтай зэргэлдээ байх хаягийн мөрөнд байрладаг жижиг тэмдэгт юм. Энэ нь тухайн вебсайтын жижиг зар суртчилгаа гэж хэлж болохуйц учраас хүмүүсийн анхаарлыг татахуйц онцгой байх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Мэдээж энэ нь компани буюу вебсайтын брандтэй салшгүй холбоотой байдаг.
Аливаа логог 16*16 харьцаатай болгон жижгэрүүлэхэд сайхан харагддаггүй учир Favicon нь тухайн компанийн лого-н жижиг хуулбар байх албагүй .Түүнчлэн favicon нь логон дизайнтай тохирсон мөн вебсайтын өнгө хэлбэрийг агуулах шаардлагатай.cogmap_thumbnail.png
Хэрхэн favicon-ийг хийх вэ?
Юун түрүүнд favicon-ий хэмжээ 16*16 байх ёстой ба .ICO өргөтгөл дээр хадгалагдах ёстой гэдгийг санах хэрэгтэй. Та графикийн софтверүүдийн нэг болох Adobe Photoshop-г ашиглаж болно.
Нэмэлт софтвер татаж авах
.ICO  формат руу Photoshop дээрх бүтээлээ экспортлохын тулд танд нэмэлт софтвер татаж авах шаардлага гарна. Цонхны тэмдэгт .ICO файл формат Photoshop Plugin-г http://www.telegraphics.com.au/sw/  татан авч болно. README файлын зааврын дагуу ажиллаж софтвераа суулгаарай. Та нэмэлт софтверээ Photoshop-н нэмэлт хавтсанд хуулан хийх шаардлагатай.
Дизайны үйл явц
ibit.jpgЮун түрүүнд та байгаа логогоо 16*16 хэмжээтэй болгон тохируулаад хараад үз. Тийм ч сайхан харагдахгүй байгаа бол шинээр зохион хийсэн нь дээр боловч 16*16 хэмжээтэй тэмдэгт буюу icon бүтээх нь тийм ч хялбар биш байх болно. Тэгэхээр 64*64 пекслтэй  RGB, 72dpi. шинэ файл нээхээс эхэлнэ. Зургаа хийж дууссаныхаа дараа Image -> Image Size гэж орон хэмжээг 16*16 дээр тохируулан тавиарай.Ингэхдээ та “Resample Image” гэсэн сонголтыг зөв тэмдэглэгээгээр тэмдэглэж “Bicubic Sharper”-г сонгоно. Сонголтыг хийснээр хэмжээг элдэв нөлөөгүйгээр тохируулан гаргадаг ба үр дүн нь сэтгэлд тань хүрэхгүй байгаа бол хэмжээгээ томруулаад бүтээл дээрээ дахин ажиллаж болно.
Favicon-аа хадгалах
ibit_sm.jpgИнгээд 16*16 хэмжээтэй favicon тань бэлэн болсон бол File -> Save-с Windows Icon (ICO) сонгож (өргөтгөл нь зөвхөн ICO Plugin татагдсан тохиолдолд л гарч ирэх болно.) Файлын нэрээ хүссэнээрээ сонгож болох боловч өргөтгөл .ico, гэж орсон байх шаардлагатай жишээ нь: myfavicon.ico гэх мэтчилэн.
Сүүлийн алхам.
Интернэт сервер дээрээ холбогдож favicon-ээ вебсайтын удирдлагын хэсэгт оруулна. Хэрэв та тэмдэгтээ “favicon.ico” гэж хадгалсан бол эх хавтасд мөн тэгж орох ба browsers автоматаар үүнийг аван хэрэглэдэг. Аюулгүйн үүднээс HTML хуудсын толгойн хэсгийг энэ кодын хэсэгт оруулахыг зөвлөж байна.
Блогийн хувьд Presentation->Themes->Theme Editor гэсэн дарааллаар орж “header.php” гэсэн хэсэг дээр даран </head> tag-н өмнө кодоо оруулна.
Ингээд л та хийчихлээ. Одоо вебсайтаа шинэчлэн дарж шинэ favicon-аа  URL bar дээрээс харах л үлдлээ.

Доор шинэ favicon-г бүтээхэд тань шинэ санаа өгөхүйц вебүүд байгаа сонирхоорой!

http://www.smashingmagazine.com/2007/01/31/inspire-yourself-50-remarkable-favicons/

http://deltatangobravo.com/archives/2004/march/favourite

http://mppierce66.home.comcast.net/~mppierce66/web/fi/index.htm 

feed0 Сэтгэгдлүүд

Сэтгэгдэл бичих
 
  жижигрүүл | томруул
 

busy
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/25 - 12:48
 

Ойрд үзчихмээр юу байна?

Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“Анхны ном” уралдаан зарлагдлаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
“INNOVATION-2008” олон улсын эрдэм шинжилгээний V хурал болно
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @08:00 - 05:00
Үндэсний лиг - 2008
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @10:00 - 05:00
Гутлын үзэсгэлэн худалдаа
Бямба гариг, 11-сарын 22-ны өдөр @07:00 - 10:00
Драмын багц жүжиг

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 11 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
27 28 29 30 31 1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.