( 0 - Хэрэглэгчийн үнэлгээ )

|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/08/07 - 10:43 |
|
Е-майл бол интернэтээр харилцах хамгийн үр дүнтэй аргуудын нэг яахын аргагүй мөн билээ. Та е-майлаар зураг, документ, хүссэн файлаа явуулж болохоос гадна сонирхолтой нь та өөрийн дуу хоолойгоо е-майлаар файл болгон явуулж болох юм. Ингэхийн тулд Windows Xp- н Sound Recorder-ийг микрофонтой ашиглах юм. Дараах алхмуудыг дагаж Windows Xp дээр өөрийн дуу хоолойг бичээрэй. Дуу хоолойгоо бичихээс өмнө мэдээж та компьютертаа микрофоноо залгасан байх шаардлагатай. Алхам 1. Start > All programs> Accessories> Entertainment гэсэн дарааллаар орж Sound Recorder гэсэн сонголтыг дарна.
 Алхам 2. Ингэж сонголтыг хийхэд жижигхэн дуу бичигч гарч ирэх бөгөөд та File>New гэж орон шинэ бичлэг хийх тохируулгыг хийгээрэй.
 Алхам 3. Одоо Record товчийг дарж найздаа хэлэх гэсэн үгээ хэлж дуусах товч буюу Stop товчийг дарна
 Алхам 4. Одоо харин File менюг дарж энэхүү файлаа .wav гэсэн өргөтгөлтэйгээр хүссэн хавтастай хадгалаарай.
 Та дуусчихлаа. Харин одоо үүнийгээ е-майлаараа найздаа илгээх л үлдлээ. Ердийн файл явуулдаг шиг Attach хийх хэрэгтэй.
Зөвлөгөө: Хэн нэгэн хол байгаа найздаа дуу хоолойгоороо мэндчлэх, баяр хүргэх зэрэгт та үүнийг ашиглаж болно. Эсвэл хөгжилтэй байхын тулд ч хийсэн болно шүү дээ. Ингээд амжилт!
 |
|
|
|
|
|