|
Зохиогч Э.Халиун
|
|
2008/05/21 - 12:15 |
|
Adobe Photoshop нь олон талт хэрэглээ бүхий софтвер бөгөөд хэрвээ та ямар нэгэн зураг интернэтэд байрлуулахаар зэхэж байгаа бол доорх алхмуудыг шат дараалан хийж зургаа веб хэрэглээтэй болгох боломжтой юм. 1.Photoshop-аас File, дараа нь Browse-ийг сонгож өөрийн веб оруулахыг хүсэж байгаа зургаа сонгон гаргаж ирнэ. Ctrl товчийг даран хэд хэдэн зураг сонгон оруулаарай. 2.Browers-ийн дээд хэсэгт Automate-ийг сонгож дараа нь Web Photo Gallery руу орох товчийг дараарай. 3. Web Photo гэсэн менюгээс Styles гэж нэрлэгдсэн давхрагыг сонгож Destination товчийг товшиж веб галлерейд байрлуулахыг хүсэж байгаа зургаа байрлуулан OK товчийг дар. 4. Options меню-гээс Banner гэсэн сонголтийг дарж ямар төрлийн зураг оруулах гэж байгаа нэрийг нь бичнэ. Ингээд OK товчийг дарахад Photoshop автоматаар галлерейн хуудсыг бий болгох ба зураг тус бүрийг тусдаа хуудас болгон байрлуулах болно. Ингээд л та хийчихлээ. Амжилт хүсье!
 |
|
Сүүлд шинэчлэгдсэн 2008/06/25 - 14:21 |