|
Бүртгүүлэх
PDF Хэвлэх Имэйл

Wall-E Эрэлттэй

Wall-E

Киноны мэдээлэл

Төрөл Адал явдал
Найруулагч Andrew Stanton
Дистрибютер Pixar Animation Studios
Дүрүүдэд Fred Willard
Гарсан огноо 6 27, 2008
MPAA үнэлгээ G
Үйлдвэрлэсэн орон Америк

Дэлхий тэр чигээрээ балгас болж, төмрийн хог сэгээр дүүрсэн учир хүн төрөлхтөн дэлхийг орхижээ. Харин тэрхүү хогыг цэвэрлэх үүрэг авсан Wall-E хэмээх робот ганцаар дэлхий дээр үлдсэн байна. Wall-E дэлхийгээс цор ганц үлдсэн ногоон ургамлыг олж авна.  Харин нэгэн өдөр Eve хэмээх эмэгтэй робот дэлхий дээр ахин амьдрал үүсэх боломжтой эсэхийг судлахаар ирсэнээр Wall-E түүнд дурлах болно.
Eve –д өөрийн олсон ургамлаа үзүүлэх үед Eve  тухайн ургамлыг өөртөө авж, дэлхийгээс явдаг. Хайр дурлалдаа шатсан, мөн учрыг ойлгож чадаагүй Wall-E түүний хойноос явж байгаагаар цааш үйл явдал өрнөнө ....

Pixar студид хийгдсэн энэхүү кино таны хүүхэлдэйн кино буюу Animation киног үзэх үзлийг эрс өөрчилөх болно. Өнгө шийдлийн хуьд хамгийн сүүлийн үеийн. Нэг талаас хөгжөөнт үйл явдал таныг хөгжөөж, нөгөө талаас мөнхийн сэдэв болох хайр сэтгэлийг маш эгдүүтэй байдлаар гаргаж ирсэн байна.
Энэ кино 2009 оны Оскараас шилдэг хүүхэлдэйн киноны шагналыг хүртсэн юм.

Санал болгогчийн сэтгэгдэл

Хамгийн шилдэг хүүхэлдэйн кино

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
undral Санал болгосон: undral
4/19/2010
Toп 10 Санал болгогч
Миний бүх саналыг үзнэ үү
Ховлох
 
Сүүлд шинэчлэгдсэн: 4/19/2010
16 -с 17 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.
Киноны шийдэл санаа нь үнэхээр гайхалтай. Киноны хэсэг бүр нь маш их зүйлийг агуулж байх шиг санагдсан. Томчуудад нэгийг бодогдуулж, харин багачуудыг баясгаж чадах кино байналээ. Өөрөөр хэлбэл хүн бүрийн үзэх ёстой кино. Wall-E н дүр миний сэтгэлийг үнэхээр хөдөлгөсөн. Тухайн жилийнхээ шилдэг киногоор шалгарсанд нь гайхах зүйл алга. Pixar өмнө нь олон кино хийж байсан ч тэр дундаас хамгийн шилдэг нь Wall-E юм шүү.
Миний сэтгэгдэл хэтрүүлсэн мэт санагдаж байж магадгүй юм. Гэхдээ та өөрөө үзсэний дараа надтай яах аргагүй санал нийлнэ.
 
 


Хэрэглэгчийн сэтгэгдэл

Дундаж хэрэглэгчийн үнэлгээ: 1

To write a review please register or log in.
Үнэлгээ:
 
10.0   (1)
 
 

Үнэхээр бид ийм юм руу тэмүүлнэ гэж үү?

Үнэлгээ:
 
10.0
Энэ санал танд хэрэг болсон уу?
Тийм Үгүй
2 -с 3 хүн энэ саналыг хэрэгтэй гэж үзжээ.

Энэ хүүхэлдэй маш эгдүүтэйгээс гадна бид байгаль дэлхийгээ ямар аймаар болгон хувиргаж байгааг дахин бидэнд сануулж байгаагаараа их учир утгатай кино болсон гэж боддог.

Үнэхээрийн хүмүүсийн мөнхийн мөрөөдөл нь зүгээр дээшээ харж хэвтчихээд л үйлчлэгч роботуудаа өдөр тутмын ажилдаа зарах, тэднийг хөдөлмөрлүүлэх байдаг. Гэтэл энэ байдал эцэстээ юунд хүргэж болох вэ? Хүмүүс ямар хөгийн инээдтэй болж хувирсаныг харахад инээдтэй ч бас гутамшигтай байдаг. Үнэхээр бид ийм юм руу тэмүүлнэ гэж үү?

 
 
Powered by JReviews
Сэтгэгдлүүд (3)Add Comment
mnkhbtr
hi
бичсэн mnkhbtr, Тахиа сарын 25, 2010
Undralaa kino chine tataj bolohgui bna yaj tatah be.
0
...
бичсэн Byambaa2011, Луу сарын 18, 2011
Ярих юм байхгүй сайн кино. Оскар 2 төрлөөр авлуу яалаа. Хүүхэлдэйн киног зөвхөн хүүхдүүдэд зориулан хийхээ больжээ. Pixar-ын бүх цаг үеийн хамгийн шилдэг бүтээл гэж би боддог. BDRip-ээр олж үзнэ дээ яаадийн. smilies/wink.gifsmilies/shocked.gif
0
wholesale new era hats
бичсэн wholesale new era hats, Могой сарын 11, 2011
Via their ancestor as Wholesale New Era Hats being a accession that will wholesale New Era Jordan Hats adequate sneakers out of your stop involving Phil Knight's auto for you to their before you start straight into Oregon's deserted Bundle 500 firm, the risk involving Nike can be portion involving Northwest lore.

Сэтгэгдэл бичих
жижигрүүл | томруул

busy
 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)