Дээрх сэтгэгдэлтэй үнэхээр санал нийлж байна.
Техник технологи хөгжихийн хирээр хүний сэтгэлийг хөдөлгөнө гэдэг асар хэцүү зүйл болжээ. Луугаа хэрхэн сургах вэ гэдэг энэ киног үзээд үүний дараа ямар кино сэтгэлийг минь ахин хөдөлгөж чадах болоо гэж бодсон.
Кино эхлэхэд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй, хэн нь хэн бэ гэдгийг ойлгохгүй баахан гайхаж суулаа. Харин удалгүй сонирхолтой болж, бүр сонирхолтой болсоор нэг мэдэхэд кино дууссан байсан.
Луутайгаа хамт нисж буй хэсэг нь Avаtar кинотой бараг л адилхан болсон. Гэхдээ жинхэнэ гайхалтайгаар нисгэж чадсан нь Avatar биш харин Лууг хэрхэн сургах вэ байсан юм шүү.
Аль нь илүү вэ гэдгийг та өөрийн нүдээр үзсэний дараа дүгнээрэй.