- Нүүр
- Цахимд нэгдье
Та энд байна > Цахим журам09/10/2010, Баасан гариг
Шинэ вэб директори /туршилт/
Орлоогийн мэдээлэл
-
С.Батцэцэг дэлхийн аварга боллоо
С.Батцэцэг дэлхийн аварга боллоо
ОХУ-ын Москва хотын “Олимпийский” спорт[…]
-
Үлдээх үг
Үлдээх үг
Үлдээх үг: (Захиас гэнэ үү,[…]
-
Тэд буруутай гэж үү?
Тэд буруутай гэж үү?
Монголын “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийхөн[…]
-
АНУ-ын Монгол тамирчин зүүн бүсийн бөхийн аваргын мөнгөн медал хүртлээ
АНУ-ын Монгол тамирчин зүүн бүсийн бөхийн аваргын мөнгөн медал хүртлээ
2010 оны 9 сарын 4-5-ны[…]
-
Айн-Жалудын домог -2
Айн-Жалудын домог -2
Баатар жанжнаа ийнхүү олон цөөврүүдэд[…]
Шинэ вэб директори
ЦАХИМ ЖУРАМ
Бичсэн Administrator 02/17/2010, Лхагва гариг, 15:55 Цахим.нэт-ийн вэб лавлах нь Монголчуудын орох дуртай, хамгийн их хэрэглэж заншсан вэб директори юм.
Манай үйлчилгээг хэрэглэгчдэд:
1. Цахим.нэт нь энэ үйлчилгээг вэбсайт хэрэглэгчдэдээ үнэгүй хүргэдэг тул манай үйлчилгээг хэрэглэгчид нь сайн дураараа хэрэглэж байна гэсэн үг юм.
2. Цахим.нэт дээр линк нь байрлаж байгаа вэбсайтуудын агуулга нь бидэнд огт хамааралгүй бөгөөд тэдний өмнөөс бид ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
3. Цахим.нэт дээр зар сурталчилгаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн бүтээгдэхүүн үйлчилгээнд Цахим.нэт ямар нэгэн баталгаа өгөхгүй, эдгээр нь бидний зүгээс санал болгож байгаа зүйл биш гэдгийг анхаарна уу. Ялангуяа бид ямар нэгэн нам харъяалалд харъяалагддаггүй болно.
4. Цахим.нэт-д өгсөн таны хувийн мэдээлэл вэбийн НУУЦЛАЛЫН БАТАЛГАА-гаар баталгаажна.Цахимд нэгдсэнээр танд дараах эрх нээгдэнэ.
1. Цахим.нэт сайтыг хамгийн зөв ашиглаж чадах 50 найзаа урих эрх олгогдоно.
2. Таны оруулсан бичлэгүүд олон хүний анхаарлын төвд байж хэлэлцэгдэх боломж олгогдоно
3. Үзвэр үйлчилгээний мэдээлэл нэмж түүндээ найз нараа урих боломж олгогдоно
4. Монголын оюунлаг залуусыг эгнээндээ нэгтгэж хөдөлгөөн үүсгэж түүнээ удирдах эрх олгогдоно
5. Цахим вэб лавлахад өөрийн линкээ оруулах эрх олгогдоно.
Цахимд олсон эрхээ бүрэн ашиглахын тулд та дараах хариуцлагыг үүрнэ
1. Цахимын бусад дүрэм журмыг сайтар дагаж мөрдөх үүрэгтэй.
2. Цахимд оруулж байгаа өөрийн бичлэг болон бусад материалудынхаа төлөө хариуцлага хүлээх үүрэгтэй.
3. Цахимд үйлчилж буй энэхүү нөхөрсөг харилцааг эвдэхгүй байх үүрэгтэй.
Цахим.нэт-д линк байршуулахдаа дараах журмыг баримтална.
1. Цахим.нэт-ийн линк бүртгэх хэсгээр дамжуулан вэбийн линкээ албан ёсны нэр, мэдээллийн хамт илгээнэ.
2. Нүүр хуудсанд зөвхөн сайтын үндсэн хуудсыг бүртгэнэ.
3. Нүүр хуудсанд байрших хүсэлтэй бол төлбөр төлөгдсөний дараа байршина гэдгийг анхаарна уу. Төлбөр нь жилийн 100,000 төгрөг. Мөн түнш сайт болж линкүүдийн доор тайлбарын хамт байрлаж болно. Ингэхэд сарын 10000 төгрөг. Линкнийхээ урд улаам сум заалгах бол сарын 50000 төгрөг. /жилээр бол хямдарна/
4. Хэрэв Цахим.нэт-ийн нүүр хуудсанд үнэгүй байршихыг хүсвэл манай сайтын баннер болон линкийг өөрийн сайтанд байршуулсан байх ёстой.
5. Нүүр хуудсанд байрших хүсэлт тавьсан сайт болгонд байрших баталгаа гаргаж өгч чадахгүйг анхаарна уу. Хэрэв та доорхи болон бусад шалтгааны улмаас сайт тань байрших боломжгүй бол бид төлбөрийг бүтнээр нь буцаан олгоно. Цахим.нэт нь дараах тохиолдолд линкийг тань байршуулахгүйг анхаарна уу.
1. Хийж дуусаагүй сайтууд
2. Мэдээлэл оруулаагүй шинэхэн сайтууд
3. Алдаа заасан, ажилладаггүй, хаагдсан сайтууд
4. Өөрийн гэсэн домайн нэргүй сайтууд
5. Дан ганц хуудастай, өөр мэдээлэлгүй сайтууд
6. Дизайн, шийдэл нь хэтэрхий зохимжгүй сайтууд
7. Өөр сайт руу шилждэг сайтууд
8. Агуулга нь манай сайтын ёс зүйд нийцэхгүй сайтууд, үүнд:
_a. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан, секс сурталчилсан, порно сайтууд
_b. Хэн нэгнийг үзэн ядсан, доромжилсон сайтууд
_c. Хууль бус, бусдыг хуулбарлан дуурайсан сайтууд
_d. Зөвхөн Google adsense болон бусад интернэт ad-д зориулсан сайтууд
_e. Мөрийтэй тоглоомын сайтууд зэрэг болно. Үүгээр хязгаарлагдах албагүй.
9. Хэрвээ сайт тань манай сайтад байршсаны дараагаар алдаа заах, линк нь ажиллахгүй болсон тохиолдолд бид вэбийн жагсаалтаас хасах бөгөөд хэрэв линкээ дахин сэргээлгэхийг хүсвэл нэг удаагийн төлбөр $50 нэмж төлөх хэрэгтэй.
10. Вэб байршуулах журам танд мэдэгдэлгүйгээр хэзээд өөрчлөгдөх боломжтой бөгөөд өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуудсанд гарсан байна.- Цахим.нэтийн гишүүн болсноор та өөрийн сэтгэгдлийг үлдээх боломжтой.
- Та өөрийн үлдээсэн сэтгэгдлийнхээ төлөө хариуцлага хүлээж болохыг анхаарна уу.
- Та сэтгэгдэлдээ өөрийн үзэл бодлыг илэрхийлэх нь зөв боловч үүнийгээ элдэв хараал, гүтгэлэгээр илэрхийлэх, зохиогчийг эсвэл хэн нэгнийг гутаан доромжлох үйлдэл гаргахгүй байхыг хүсье.
- Дээрхээс гадна а. бичлэгтэй тохирохгүй өөр мэдээлэл үлдээх б. элдэв зар сурталчилгаа оруулах в. элдэв ёс бус үйлдэл гаргасан тохиолдолд сэтгэгдлийг шууд устгах ба энэ үйлдэл дахин дахин давтагдвал таныг Цахимын гишүүний эрхээс түтгэлзүүлэх болно гэдгийг сануулж байна.
- Ta Цахим.нэт-ийн гишүүн болсноор танд а. Зөвлөгөө оруулах, б. Үзвэр нэмэх, в. Санал болгох г. Зурвас бичих эрх нээгдэнэ.
- Гишүүн болгон зөвлөгөө оруулах үзвэр нэмэх эрхтэй бөгөөд санал болгох, зурвас бичих эрхүүдийг тусад нь хүсэлт тавьсаны үндсэн дээр авах боломжтой.
- Гишүүн бүр өөрийн оруулсан нийтлэл болон бичлэгийн үнэн зөвийг баталж, хариуцлага хүлээх чадвартай байна.
- Гишүүдийн оруулсан нийтлэлүүд дүрмийн болон үгзүйн алдаа мадаггүй байна. Хэрэв алдаатай нийтлэл олон дахин давтагдвал бичлэг оруулах эрхийг нь хасна. Тиймээс бичгийн алдаануудаа давхар хянаж байхыг хүсье.
- Гишүүний оруулсан бичлэг нь зөвхөн тухайн хүнийх байх ба өөр сайтаас болон бусдаас хуулбарлан бичлэг оруулахыг хориглоно.
- Бичлэгт зөвхөн тухайн гишүүний хувь хүний үзэл бодол байхаас ямар нэгэн албан байгууллага, хүний захиалга захиасаар бичлэг оруулахыг хориглоно.
- Хэрвээ дээрх хориглосон болон сануулсан зүйлсийг удаа дараа давтан үйлдсэн тохиолдолд таныг Цахимын гишүүний эрхээс түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээг авах болно.
Цахим Гарц ХХК-н www.tsahim.net нь вэбсайтаараа дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаална. Үүнд:
a. Реклам, зар сурталчилгаа
b. Электрон ном, материал, судалгаа
Реклам зар сурталчилгаа
1. Цахим.нэт сайт дээр реклам зар сурталчилгаагаа байрлуулах компани, хувь хүмүүс эхлээд Сурталчлагч болж эхлээд бүртгүүлнэ. Энэ нь Цахим.нэт сайтын гишүүнээс ялгаатай бөгөөд зөвхөн Цахим.нэт дээр реклам, зар сурталчилгаа тавих эрхтэй байна.
2. Сурталчлагч нь компанийнхаа болон өөрийн мэдээллээ бүрэн төгс оруулж бүртгүүлсэний үндсэн дээр өөрийн реклам зар сурталчилгаагаа Цахим.нэт-ийн дуртай байрлалдаа байршуулах боломжтой болно.
3. Баннер, текстэн зар, болон бусад рекламын хэлбэрүүдийг оруулахдаа зохих рекламын тохирох хэмжээнд тааруулж, чанарын өндөр түвшинд хийгдсэн байх шаардлагатай.
4. Реклам, зар сурталчилгаа байрших тохиолдолд Цахим.нэт-ийн зүгээс ямар нэгэн техникийн гэмтэл, дутагдлаас болж сайт түр саатсан тохиолдолд реклам, зарын хугацааг сунгаж тавина.
Электрон ном, материал, судалгаа
1. Цахим.нэтээс гаргадаг онлайн судалгаа, ном, бусад материалуудаас гадна бусад мэргэжлийн ном, сурах бичиг, материалуудыг электрон хэлбэрээр худалдан авч болно.
2. Цахим.нэт-ийн гишүүн болсноор тухайн электрон хэлбэрийн материалуудын хураангуй хэлбэрийг үзэж сонирхох боломжтой болох ба улмаар онлайнаар төлбөрөө төлөн дэлгэрэнгүй хэлбэрийг нь файлаар татан авах боломжтой болно.
3. Электрон хэлбэрийн бүтээгдэхүүнийг нэгэнт сонголт хийн худалдан авсан тохиолдолд буцаах боломжгүй. Тиймээс худалдан авахаас өмнө материалын доторх агуулгыг бүрэн судлах боломж олгоно.
Төлбөр тооцоо
1. Сурталчлагч төлбөрөө ямар ч банкны картаар хийх боломжтой.
2. Албан гэрээ хийж байгаа тохиолдолд мөн дансаар шилжүүлсэн ч болно.
Бусад
1. Цахим.нэт-ээс худалдаж байгаа бүх бараа бүтээгдэхүүн нь одоогоор дан электрон хэлбэрээр түгээж байгаа тул хүргэлт байхгүй. Та бүх бүтээгдэхүүн үйлчилгээг онлайн хэлбэрээр авах болно.
2. Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой аливаа асуудлыг Цахим.нэт-ийн холбоо барих хэсгээр дамжин асууж лавлаж болно.
3. Сурталчлагчийн мэдээлэл болон төлбөрийн талаар ямар нэгэн асуудал эсвэл тодруулга гарвал Цахим.нэтээс хэрэглэгчийн утас эсвэл имэйл рүү холбогдож лавлагаа хийж болно.
1. Цахим.нэт-д өгсөн таны хувийн мэдээлэл энэхүү нууцлалын баталгаагаар хамгаалагдана.
2. Цахим.нэт нь таны зөвшөөрөлгүйгээр таны хувийн мэдээллийг бусдад худалдахгүй, түрээслэхгүй болохыг баталж байна.
3. Хэрэв та линкээ байршуулах хүсэлт гаргасан бол бид имэйлээр тань дамжуулан линк байршсан эсэх талаар мэдээлэл явуулах болно.Сүүлд шинэчлэгдсэн: 03/02/2010, Мягмар гариг, 10:25 Сүүлийн зөвлөгөөнүүд
- Хаасан tab ыг хэрхэн эргэн нээх вэ?
- Хэрхэн амьдралаас айдсыг авч хаях вэ?
- Амьдралд хэрэгжүүлвэл зохих ПР аргууд
- Хямралаас хэрхэн бизнесээ авч гарах вэ?
- Загас тэжээдэг хүн бүрийн заавал мэдэх ёстой зүйлс
- Хэрхэн англи хэлний үгсийн сангаа өргөжүүлэх вэ?
- Машинаа хэрхэн хулгайчдын гараас хамгаалах вэ?
- Долоо хоногийн зурхай
- Анхны болзоо дээр хийж болохгүй зүйлс
- Амжилтанд хүрэхийн тулд хэрэгжүүлэх 10 зүйл
- Хивсээ шинэ, өнгөлөг байлгах аргууд
ЦАХИМ Е-СОНИН
Цахимд нэгдье!
-
С.Батцэцэг дэлхийн аварга боллоо
С.Батцэцэг дэлхийн аварга боллоо



