|
Бүртгүүлэх
Цахим статистик

Цахим.нэт нь 2002 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Монгол вэбүүд дотроос хамгийн ууган вэбүүдийн нэг билээ. Тэр ч утгаараа бид хэрэглэгчдийн ой тойнд хоногшиж чадсан төдийгүй хайлтын хамгийн хялбар хэлбэрийг санал болгодгоороо интернэт хэрэглэгчдийн #1 сонголт байж чаддаг.


Манай сайтад давтагдаагүй тоогоор өдөр бүр 15000-20000 хүн тогтмол ордог бa бусад хэрэглэгч их ордог сайтуудтай харьцуулахад ч дээгүүр үзүүлэлттэй байгаа юм. /Зураг 1/  Доорх зургийг Алекса гэдэг вэбүүдийг хандалтаар нь жагсааж байр эзлүүлдэг сайтаас авсан болно. Энэхүү зурган дээр Tsahim.net –ийг Olloo.mn болон Caak.mn, News.mn, Orloo.info сайтуудтай хандах хүний тоогоор нь харьцуулж үзүүлсэн байна. Цахим.нэт нь тэдэнтэй эн зэрэгцэхээр их хандалттай гэдэг нь харагдаж байна.


Зураг 1. Цахим.нэтийг бусад сайтуудтай харьцуулсан үзүүлэлт

alexa

Манай сайт нээгдсэнээсээ эхлэн ямагт шинэ вэбийг бусдад таниулан сурталчлах гол суваг болсоор ирсэн билээ. Ялангуяа гадаадад суудаг Монголчууд маань монгол вэбүүд рүү зөвхөн www.tsahim.net -ээр дамжин ордог нь нууц биш юм. Манай сайтын хэрэглэгчдийн судалгаанаас харахад 24 хувь нь Монголоос, бусад нь өөр улс орноос байна. /Зураг 2/


Зураг 2. Цахим.нэтийн хэрэглэгчдийн байршил

google_analytics

Цахим.нэтийн хэрэглэгчид нь их үнэнч, цахим.нэт сайтад байнга орсоор нэгэнт хэвшсэн байдаг. Тэдний талаас илүү буюу 57% нь байнга болон тогтмол орж мэдээлэл авдаг байна. /Зураг 3/


Зураг 3. Хэрэглэгчдийн хэрэгцээ

tsahim_analytics

Үүнийг ч Гооглээс авсан мэдээлэл батална. Цахимын хэрэглэгчдийн 70 орчим % нь шууд цахим.нэт гэсэн хаягаар нь бичээд ордог байна.


Зураг 4. Хэрэглэгчдийн хаанаас Цахим.нэт-д орж ирж байгаа нь



Тэдний 35% нь долоо хоногт 6-аас дээш удаа, 17% нь 5-6 удаа цахим.нэт сайтад орж хэрэгтэй мэдээ мэдээллээ авдаг байна.


Зураг 5. Хэрэглэгчдийн долоо хоногт Цахим.нэт сайтад ордог давтамж



Цахим.нэтийн хэрэглэгчдийн бусад мэдээллийг дэлгэрэнгүй үзүүлж болох юм. Тэдний ихэнх хувь нь 19-40 насны залуус байгаа бөгөөд харьцангуй боломжийн орлогын түвшинтэй нь харагдаж байна. /Зураг 6 & Зураг 7/


Зураг 6. Цахим.нэтийн хэрэглэгчдийн орлогын түвшин



Зураг 7. Насны хуваарилалт

 




Тиймээс таны вэб Цахим.нэтийн нүүр хуудсанд байрласнаар таны сайт өдөр бүр их хэмжээний интернэт хэрэглэгчдийг татах бүрэн боломжтой. Мөн бид танд өөр байдлаар бусад вэбсайтуудаас онцгойрч, хэрэглэгчдийн танил болох боломж олгох болно.

 

The Website Grade for www.tsahim.net!

 

Цахим Нэтийн хамт олон

 

Санал болгоё - Сайн үнэлгээтэй

Төмөр хүн 2
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
4.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
Wall-E
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)
How to Train Your Dragon
Санал болгогчийн өгсөн үнэлгээ
 
10.0
Хэрэглэгчийн үнэлгээ
 
10.0 (1)