|
Бүртгүүлэх
ЦАХИМ.НЭТ ДЭЭР ЛИНК БАЙРШУУЛАХ ЖУРАМ PDF Хэвлэх Имэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 24
МууСайн 
Цахим.нэт-д линк байршуулахдаа дараах журмыг баримтална.

1. Цахим.нэт-ийн Энэ имэйл хаяг халдлагаас хамгаалагдсан. Та JavaScript -ээ идэвхижүүлж байж харах боломжтой е-майл хаягаар дамжуулан вэбийн линкээ албан ёсны нэр, мэдээллийн хамт илгээнэ.

2. Нүүр хуудсанд зөвхөн сайтын үндсэн хуудсыг бүртгэнэ.

3. Нүүр хуудсанд байрших хүсэлтэй бол төлбөр төлөгдсөний дараа байршина гэдгийг анхаарна уу. Төлбөр нь жилийн 100$ (Төлбөр тухайн өдрийн Монгол Банкний ханшаар бодогдно).

4. Хэрэв Цахим.нэт-ийн нүүр хуудсанд үнэгүй байршихыг хүсвэл манай сайтын баннер болон линкийг өөрийн сайтанд байршуулсан байх ёстой. (Өөрийн вэб хуудсанд тохирсон хэмжээтэй Цахим.нэт -н баннерийг энд дарж аваарай)

5. Нүүр хуудсанд байрших хүсэлт тавьсан сайт болгонд байрших баталгаа гаргаж өгч чадахгүйг анхаарна уу. Хэрэв та доорхи болон бусад шалтгааны улмаас сайт тань байрших боломжгүй бол бид төлбөрийг бүтнээр нь буцаан олгоно. Цахим.нэт нь дараах тохиолдолд линкийг тань байршуулахгүйг анхаарна уу.

1. Хийж дуусаагүй сайтууд
2. Мэдээлэл оруулаагүй шинэхэн сайтууд
3. Алдаа заасан, ажилладаггүй, хаагдсан сайтууд
4. Өөрийн гэсэн домайн нэргүй сайтууд
5. Дан ганц хуудастай, өөр мэдээлэлгүй сайтууд
6. Дизайн, шийдэл нь хэтэрхий зохимжгүй сайтууд
7. Өөр сайт руу шилждэг сайтууд
8. Агуулга нь манай сайтын ёс зүйд нийцэхгүй сайтууд, үүнд:
_a. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан, секс сурталчилсан, порно сайтууд
_b. Хэн нэгнийг үзэн ядсан, доромжилсон сайтууд
_c. Хууль бус, бусдыг хуулбарлан дуурайсан сайтууд
_d. Зөвхөн Google adsense болон бусад интернэт ad-д зориулсан сайтууд
_e. Мөрийтэй тоглоомын сайтууд зэрэг болно. Үүгээр хязгаарлагдах албагүй.

9. Хэрвээ сайт тань манай сайтад байршсаны дараагаар алдаа заах, линк нь ажиллахгүй болсон тохиолдолд бид вэбийн жагсаалтаас хасах бөгөөд хэрэв линкээ дахин сэргээлгэхийг хүсвэл нэг удаагийн төлбөр $50 нэмж төлөх хэрэгтэй.

10. Вэб байршуулах журам танд мэдэгдэлгүйгээр хэзээд өөрчлөгдөх боломжтой бөгөөд өөрчлөгдсөн тохиолдолд энэ хуудсанд гарсан байна.