Ерөнхий 
Хумхын ордныхон маш хүчтэй, дур булаам зан ааштай хүмүүс байдаг. Хумхын ордныхоныг дотор нь 2 хувааж болдог нь нэг нь маш ичимхий, мэдрэмтгий, өгөөмөр, түвчээртэй, харин нөгөө нь дэвэрсэн, сэтгэлийн зовлонгоо нууж чаддаггүй нэгэн байдаг. Гэхдээ тэд бүгдээрээ том зорилготой, өөрсдийн бодлоо шууд хэлдэг, итгэл үнэмшилтэй хүмүүс байдаг байна. Тэд маш хурдан, өөрсдийгөө нээн харуулж, илтгэж чаддаг. Тэд маш орчин үеийн хүмүүс ба мөн хошигнож чаддаг.Тэд бусдыг дагах дургүй хүмүүс байдаг. Цааш нь унших
|
|
Бичсэн М.Ундрал
|
|
Ерөнхий Даваа гаригт аливаа зүйлсийн учир ухагдахууныг ол. Ажил төрөл тань амжилттай байх болно. Бас хөгжилтэй. Гэхдээ мягмар, лхагва гаригуудад ихийг амжуулмаар байвал даруухан байсан нь дээр болов уу. Пүрэв, баасан гаригуудад эерэг энерги таныг хүрээлнэ. Та шинэ зүйлсийг гаргаж, хүмүүс таныг сонсохыг хүснэ. Амралтын өдрүүдэд зөвхөн өөрийгөө тэргүүнд тавиарай.
Хайр дурлал Долоо хоногийн эхээр хайр дурлал маш нууцлаг байх болно. Тиймээс түүний эсрэг хөдлөх хэрэггүй. Одоо болж буй үйл явдал нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нээгддэг гэдгийг танд сайтар ойлгуулах болно. Лхагва гаригт одод тандээр эргэн ирж, хүчтэй энергийг өгөх болно. Та энэ сайхан зүйлийг харж, мэдэрч чадвал үлдсэн нь аяндаа өөрсдөө хүрээд ирнэ.
Карер санхүү Даваа гариг бол яг л усны гуталтай өвдөг давсан усан дотор явахтай адил байх болно. Мэдээж энэ танаас их хүч шаардана. Одоо таны ажиллаж буй зүйл таны эрч хүчийг барна. Тиймээс одоохондоо хажуу тийш тавиад оронд нь өөр зүйл хий. Мягмар, лхагва гаригуудад ажлын тань хурдацтай байдал харилцаа холбооны бат тогтвортой байдалтай харьцуулахаар чухал биш байна. |
|
|
|