|
Ерөнхий шинж
Хаврын тэнцлийн өдөр буюу ордны эхлэл өдөрт төрсөн учраас хонийн орднийхон үйлдэл, бодлоороо үргэлж анхдагчид байдаг. Залуу хониуд эрслэлд дуртай, зорьсондоо хүрж чаддаг, эрч хүчтэй, шулуун шударга зантай. Бусдыг байлдан дагуулж аливааг санаачлан удирдахдаа их чадмаг боловч бусдыг дарамтанд оруулах хандлагатай. Хайр дурлал, хувийн амьдралдаа илэн далангүй, шулуун шударга нээлттэй байхыг илүүд үздэг. Цааш унших
|
|
Бичсэн Э.Халиун
|
|
Ерөнхий
Долоо хоногийн эхээр сонирхолтой адал явдалтай зүйл хийхэд тохиромжтой. Таны шинэ санаачлага бусдаар хүлээн зөвшөөрөгдөнө. Долоо хоногийн дундуур таны оргилом эрч хүч өдрүүдийг гэрэлтүүлсээр байх болно. Гэхдээ өөрийнхөө эрч хүчтэй байдлаараа бусдыг ядраахгүй байх бусдад дармат учруулахгүй байхыг анхаараарай. Зөвхөн та аливаа зүйлсийг гүйцэтгэсэн байх нь чухал. Амралтын өдрүүдэд бусдад туслах нь өөртөө туслах хамгийн том тус гэдгийг ойлгох болно.
Хайр дурлал
Долоо хоногийн эхээр хайр дурлалаас илүүтэйгээр ажил түрүүнд байх болно. Хэрэв хайрт тань үүнийг түр зуурын гэж зөвөөр ойлгож байвал та зөв хүнтэйгээ хамт байгаадаа итгэлтэй байж болно. Долоо хоногийн дундуур харилцаан ирээдүйд яах талаар асуудал яригдана. Өөрийнхөө үзэл бодлыг ирээдүйг зөвөөр алслан харах нь их чухал. Амралтын өдрүүдээр хайр дурлал чухал болж ирэх боловч тийм шиэнэлэг байхгүй. Хэрэв та өөр хэн нэгэнд хайр дурлалын тал дээр тусалвал илүү эрч хүч авах болно.
Кареер, санхүү
Даваа гариг ажил дээрх ая тухтай өдөр биш байх болно. Та болон хамтран ажиллагч хэн нэгэнтэй томоохон асуудал дээр зөрчил үүсэж болзошгүй. Тиймээс өөрийнхөө асуудлуудыг өөр дээрээ авч анхаарлаа хандуулан хий. Эрч хүчээ зөв зүйлд зөв цагт зарцуулбал үр дүн өндөр гарах болно. Сөрөг бодлуудаасаа салж, шинэ эхлэлийн талаар бодоорой. Долоо хоногийн сүүлээр бусдыг тусалж дэмжвэл илүү их амжилттай байх болно. |
|
|
|