|
Зохиогч Э.Халиун
|
|
Ерөнхий
Өөрийн хяналтаа ямар ч тохиолдолд алдахгүй байхыг танд сануулж байна. Бүх зүйл яг одоогоор таны хүссэнээр байхгүй боловч үргэлжлэх өдрүүдэд байдал өөрчлөгдөх болно. Идэвхитэй байх мөн хайр дурлалын эрсдэлтэй алхам хийхэд тохиромжтой үе ирж байна. Өөрийн бүтээлч чанараа алдахгүй байж, харилцаагаа эрүүл байлгахыг зөвлөе. Ойр дотны харилцаа ч бай, шинэхэн танилын харилцаа ч бай анхааралтай байх хэрэгтэй.
Хайр дурлал
Даваа гаригт гэнэтийн үйл явдал тохиож магадгүй. Таны сэтгэл хөдлөл, сэтгэл татам байдал үдшийн цагаар нэмэгдэж та илүү дур булаам байх болно. Хайр дурлалаа хайж байгаа болон хэдийнээ олчихсон бүх хүмүүс хөгжилтэй, идэвхитэй байна. Амралтын өдөр хүртэл тодорхой алхам хийлгүй харзнаарай. Сээтгэнэл, ухаалаг хариулт зэргээр өөрийгөө чимж болох боловч үүнийг маргалдах шалтгаан болгохгүй байхыг анхаараарай.
Кареер, Санхүү
Даваа гаригийг шинэ төсөл ажил эхлэх, гүйцэтгэх боломжтой ажлуудыг шүүрч аван хийхэд зориулаарай. Аливаа ажил төрлийг хойшлуулалгүй өөрийгөө шахаж чанартай хийх хэрэгтэй. Хэн нэгэн өрсөлдөгчөөсөө дээгүүр гарахыг эрмэлзээрэй. Пүрэв болон Баасан гаригаас эхлээд санхүү мөнгөний тооцоо хийх ажлаа хувиарлан төлөвлөх зэрэгт цаг гарга. Амралтын өдрүүдээр ихэд анхааралтай байж шинэ санал, санааг бүү алдаарай. Энэ амралтын өдрүүд бэрхшээлээс илүүтэйгээр танд шинэ боломжуудыг нээж өгөх болно.
|