Ерөнхий шинж  Уян зөөлөн, 12 ордны дотроос хамгийн нууцлаг хүмүүс мэлхийн ордныхон байдаг. Оюуны потенциаль сайтай, бусдыг ойлгон дэмждэг, их гэрсэг, халамжтай. Зөн билэг нь сайтар хөгжсөн, түүний дотоод ертөнцөд нэвтэрэхэд их хүнд байдаг боловч бусдад тусархуу. Болгоомжилсон байртай аливаа зүйлсэд ханддаг. Мэлхийн ордонд төрөгсөд их эмзэг, гомдомтгой хүмүүс байдаг. Хувийн амьдрал, харилцаандаа төсөөллөөрөө бол их нялуун ромнтик мэт боловч бодит амьдрал дээр үнэнч, урт удаан харилцаа бий болгодог. Эрэгтэй болон эмэгтэй мэлхийнхэн хайртаасаа авч байгаагаасаа үргэлж илүүг өгч байдаг өгөөмөр хүмүүс байдаг ч энэ нь харилцаа буруугаар эргэхэд түлхэц болж өгдөг. Цааш унших
|
|
Бичсэн Э.Халиун
|
Ерөнхий
Долоо хоногийн эхлэл зүрхний цохилт хурдсаж, хөгжилтэй сонирхолтой байдлаар эхэлнэ. Та биеийн тамирын дасгал хийж, спортоор хичээллэж эсвэл шинэ адал явдалт кино үзэх гэх мэт хөгжилтэй байдлаар цаг хугацааг өнгөрөөгөөрэй. Гэвч үргэлжлэх өдрүүдэд танд хандах бусдын хандлага эргэлзээтэй төвөгтэй болж хувирна. Мэдээж энэ нь шийдвэрлэхэд хялбар байхгүй. Харин та хувийн зүгээс сайн бодож тунгааж, найз нөхдөөсөө заавар зөвлөгөөг аваарай. Харин амралтын өдрүүдээр та аливаад бодитоор хандах хандлага нэмэгдэх болно. Харин түүнийгээ сайн мэдрэх хэрэгтэй шүү.
Хайр Дурлал
Долоо хоногийн эхээр боломжийг ашиглан сайхан болзоонд явах хайр дурлалын харилцаандаа дэвшилт өөрчлөлтийг хийгээрэй. Дараа нь Лхагва гаригаас эхлээд хүчтэй сэтгэл хөдлөлд өөрийгөө бэлдээрэй. Үнэхээр хайр дурлалын харилцаа халуухан байна. Амралтын өдрүүдээр харин харилцаа тогтуун болох боловч гарч ирэх боломжийг битгий алдаарай гэж зөвлөе. Харилцаанд ойлголцол ирж, та сэтгэл хангалуун байж чадах болно.
Кареер, Санхүү
Та ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Гэхдээ хэрэгтэй үедээ хүмүүст үгүй гэж хэлээрэй. Анхаарлаа төвлөрүүлэхэд галлерей үзэх, сайхан дуу хөгжим сонсох, шинэхэн танилуудтайгаа ярилцах нь ихээхэн туслах болно. Харин Лхагва гаригаас эхлэн өөрийн гадаад байдлаа хэрхэн харагдаж байгаад санаа тавиарай. Та хэн нэгэнд ууртай, бачимдсан харагдахыг хүсэхгүй л болов уу? Амралтын өдрүүдээр мөнгө санхүүгийнхээ тооцоог хийн хянан дүгнэхэд тун тохиромжтой.
|
|
|
|