|
Зохиогч Э.Халиун
|
Ерөнхий
Даваа гаригт бүгдэд хайхрамжгүй бадлаар хариулт хийхээс татгалз. Үргэлжлэх өдрүүдэд асуудлыг шийдвэрлэх шинэхэн санааг та олох болно. Та илүү нэр хүнд, нөлөөтэй байвал илүү их үр бүтээл гарна. Биеэ барьсан байдлаа орхиж юу хүссэнээ хийхээс бүү эмээ. Пүрэв болон Баасан гаригт шийдвэр гаргахаас татгалз. Гайхалтай шийдэл олсон мэт санагдавч энэ нь хожмын томоохон асуудлыг үүсгэх нигууртай байна. Тиймээс яаран шийдвэр гаргахаас татгалзаж санал зөвлөгөөг сонсож,ахин дахин сайн нягталж үзэх хэрэгтэйг анхааруулъя.
Хайр Дурлал
Хайртай хүндээ эсвэл итгэлийг тань даах хэн нэгэнд өөрийн дотоод зөрчлийг ил болгон хэлээрэй. Мягмар болон Лхагва гаригуудад сэтгэлээ нээн ярилцснаар сайхан үдшийг хамтдаа үдэх болно. Дараагийн алхмыг хамтрагчаа хийхийг хүлээлгүйгээр та өөрөө эхэлж болно шүү дээ. Амьдрал богинохон харин та их сэтгэл татам байна. Амралтын өдрүүдээр бодит байдлыг харж, сэтгэл хөдлөлөө чагнаж одоо байгаа ойголцолыг улам гүнзгийрүүлж болно. Эхлээд ерөнхийд нь дүгнэлт хийж дараа нь нарийвчлан бодож тунгаахыг танд зөвлөж байна.
Кареер, Санхүү
Магадгүй та ажлын ачаалалаас болж эсвэл бусад хамтран ажиллагсадаасаа болж бухимдана. Үүнийгээ бусдад ил харуулах нь эелдэг бус юм. Үргэлжлэх өдрүүдэд та эрч хүчээр дүүрэн байна. Мөн шинэ ямарваа нэг зүйлийг эхлэхэд тааламжтай. Пүрэв гаригаас эхлэн өөрийн шинэ санаа бодлоо тууштай хадгалан хамгаалж үлдээрэй. Таны бодол санаа зөв тэнхлэг дээрээ байна. Хийсэн бүтээснээ хуваалцах нь тийм ч таатай бус байна. Энэ амралтын өдрүүдээр цэвэрлэгээ хийж, ажил албаа төлөвлөвөл зүгээр.
|