|
Зохиогч М.Ундрал
|
Ерөнхий
Та даваа гаригт жинхэнэ ёсоор амьдрах бололтой. Өөрийгөө, ажлаа, хувийн амьдралаа ялан дийлэх бололтой. Даваа гаригын хувьд байдал үнэхээр сайхан байх болно. Харин дараагийн 2 өдөрт та ажилдаа бага зэрэг хүч гаргах хэрэг гарч магадгүй учир нэг их өөрийгөө стрэссд оруулж хэт их хүч гаргаад хэрэггүй л болов уу. Та бага зэрэг хичээхэд л болно. Пүрэв болон баасан гаригуудад таны гаргах хүчин чармайлтыг үнэлшгүй байна. Хүмүүст яг өөрийхөө сэтгэгдэлийг ойлгуулж хэлэх хэрэгтэй.
Хайр, дурлал
Та даваа гаригт романсын талаар харагдаж үзэгдэж буй бүх зүйлүүдийг тэмдэглэж авах хэрэгтэй. Хэдий байдал хйисвэр харагдаж байсан ч та бага зэрэг судлах хэрэгтэй шүү. Таныг яг одоо хайр дурлалын эргүүлэгт байна гэж хэлж болох ба дараагийн 2 өдөрт танд боломж их байх тул та лхагва гаригын оройноос эхлээд аливаа зүйлд бэлэн байгаарай.
Карер, санхүү
Даваа гаригт та тэрхүү чухал харилцаа холбоондоо чухлаар хандаж, бага ч гэсэн зүйлүүдэд анхаарал хандуулахыг зөвлөж байна. Та энэ долоо хоногт танд хамгийн чухал зүйл нь юу вэ гэдгээ шийдэж, тухайн зүйлүүдээ ээлж дараалалд нь оруулах хэрэгтэй. Гэхдээ дарааллаа бий болгохдоо маш нухацтай бодох хэрэгтэй. Ямар зүйлийг хойшлуулж, ямар зүйлийг хойшлуулж болохгүй вэ? Пүрэв баасан гаригуудад таны ажил төрөл бүгд хэвийн байдалдаа орж, та ажлаа сайн гүйцэтгэж дууссан гэдэгтээ сэтгэл хангалуун байх болно. Амралтын өдрүүдэд та ажилтай холбоотой зүйлүүдээ хйихдээ тантай хамтарч буй хүмүүс таныг дагаж байна уу, эсвэл та тэднийг дагаж байна уу гэдгээ нэг сайн бодож үзэх хэрэгтэй.
|