Ерөнхий шинж
Ихрийн Ордныхон хоёр хүний амьдралаар амьдрагчид гэж хэлж болно. Байгалиас заяасан хоёрдмол хүмүүс ихрийн ордныхон байдаг. Шинэ бүхнийг эрэлхийлэгч, өргөн сонирхолтой, олон талын авъяастай байдгаас гадна шинэ нөхцөл байдалд хурдан дасаж чаддаг. Уран цэцэн үгтэй, доог тохуу хийсэн ёгтолсон үгээр дүүрэн. Насаараа сурж мэдсээр, шинийг эрэлхийлдэг. Анхаарал нь их сарнидаг учир байнга хоцорч итгэл хөсөрдүүлэхээс ч буцахгүй дэрвүүн хүмүүс байдаг. Гэр бүлийн амьдралд ганц хамтрагчтай байх нь түүний хувьд хүндхэн даваа байдаг нь эрх чөлөө, амьдралын хэв маяг нь хамгийн чухал зүйлсүүдийнх нь нэг байдагтай холбоотой. Хайр дурлалын харилцаанд романтик, сонирхолтой байдаг ч хурдан уйддаг нь тэдний гэм биш зан юм. Цааш унших
|
|
Бичсэн Э.Халиун
|
|
Ерөнхий
Долоо хоногийн эхээр багаараа нэгдсэн зорилготой ажиллах нь зугаатай бас үр бүтээлтэй байх болно. Долоо хоногийн сүүлээр хэн нэгэнг сонгох эсвэл хоёр зүйлийн нэгийг сонгох сонголт гарч бэрхшээл тулгарах бололтой. Долоо хоногийн сүүлээр хэн нэгэн сайхан хүнтэй хийх харилцан яриа танд их нөлөөлөх бололтой. Бүхнийг өөр нүдээр харж та эхний алхам ч хийж магадгүй. Амралтын өдрүүдээр өөрийнхөө бүхнийг арай өөр түвшинд хараарай.
Хайр дурлал
Өөрийнхөө талаар илүү ихийгй мэдсэнээр хайр дурлалын гайхалтай төлөвлөгөөг гаргах бололтой. Долоо хоногийн дундуур таны зүрх сэтгэл нээлттэй байх болно. Гэхдээ одод танд аливаа алхмыг яаран хийхээсээ өмнө илүү сайн бодож тунгааж үзэхийг зөвлөж байна. Энэ амралтын өдрүүдээр харилцаандаа анхаарахгүй бол санаандгүй хэлсэн үг үл ойлголцолд хүргэж болзошгүй.
Кареер, санхүү
Аливаа зүйлд уурлаж бухимдах нь таны хөдөлмөрийн бүтээмжийг багасгахаас биш өсгөхгүй гэдгийг долоо хоногийн эхээр сайн санаарай. Долоо хоногийн дундуур хамтран ажиллах хамтрагч тань гайхалтай ажлуудыг хийлцэх болно. Долоо хоногийн сүүлээр илүү шударга байж, тайван хандах нь их чухал. |
|
|
|