|
Зохиогч Э.Халиун
|
|
Ерөнхий
Долоо хоног эхэлэхэд та анхаарлын төвд байх тул ярьж хэлэхдээ анхааралтай байх хэрэгтэй. Өөрийн эрч хүчийг сайтар хувиарлаж, жижиг сажиг юманд эрч хүчээ алдахгүй байхыг зөвлөж байна. Лхагва гаригаас эхлээд ажиглаж суралцах байдалтай байх юм байна. Хэрэв та үнэхээр ажиглаж анхаарсан бол долоо хоногийн сүүл гэхэд түүнээс ямар их сурснаа гайхах болно. Амралтын өдрүүдээр эелдэг харилцаа танийг хүрээлэх болно. Хэрэв холбоо харилцаанд ямарваа зөрчил гарвал шууд ярилцахийг танд зөвлөе.
Хайр дурлал
Долоо хоног эхлэхэд та амьдралынхаа минут бүхнийг хайрлах мэт санагдана. Та хосын харилцаатай ч бай түүнийгээ хайж байгаа ч бай цагаа дэмий битгий үрээрэй. Лхагва гаригаас эхлэн харилцаа тогтворжиж, өөрийн мэдрэмж хүслээ чагнах шаардлага гарна. Одод танд хайрын нууцийг тайлах түлхүүрийг өгөх бололтой. Гэнэтийн, сайхан зүйлсүүдээр дүүрэн байж, амралтын өдрүүдээр та нисэх шахна. Харин газартаа эргээд буух хэрэгтэйг мартаж болохгүй шүү.
Кареер, Санхүү
Ажил алба тань хайр дурлал шиг тань гялалзсан байх юм байна. Харин амралт авч цагаа дэмий үрээрэй. Яг одоо л та ихийг хийж бүтээх эрчтэй байна. Лхагва гаригаас эхлэн бүхнийг тогтворжуулж мэдэхгүй эргэлзээтэй зүйлс дээр төвлөрөн, хяналттай ажиллах нь ирээдүйд ихээхэн тусаа хүргэх болно. Амралтын өдөр ирэхэд идэвхитэй, ажил хэрэгч байдал танийг тохирох албан тушаалд аваачина. Хэрхэн таарч тохирохыг харин харах л үлдэх нь байна.
|