Ерөнхий шинж
Араатны хаан арслан гэж нэрийддэг болоод ч тэр үү энэ ордонд төрсөн хүмүүс эрэлхэг зоригтой, шийдэмгий төрөлхийн удирдагчид байдаг. Чадварлаг, эрч хүчтэй, эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг, өөртөө итгэлтэй гэвч нөгөөтэйгүүр тэд хэт бардам их зантай учраас бусдын сэтгэл санааны байдлыг үл ойшоож, сайшаал магтаалд хэт шунадаг. Тэд сайн найз нөхөр байж чаддаггүй. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаа нь ихэвчилэн нэг төрлийн шалтгаанаас болж эцэслэдэг. Тэрээр өөрөө хайр халамжаар дутаж байдаг боловч эргээд өөрөө тэр халамжийг хайртдаа өгч чаддаггүй. Хүнийг таньж мэдэхдээ маруухан хүмүүс байдаг. Цааш унших
|
|
Бичсэн Э.Халиун
|
|
Ерөнхий
Бяцхан зөрчил зөрчилдөөнийг хүндрүүлэх хэрэггүй. Хэсэг хугацааг тэвчээртэйгээр өнгөрөөвөл бүх зүйл нам тайван энгийн болох болно. Танд маргааныг энгийнээр шийдвэрлэх гайхалтай арга барил байна. Долоо хоногийн дундуур гэр бүлийнхэн, найз нөхөд эсвэл хайрттайгаа цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Пүрэв Баасан гаригуудад тархиа сэргээх ямар нэг шинэ зүйл сурна. Амралтын өдрүүдээр урлагийн мэдрэмж өндөр байхаас гадна сэтгэл хөдлөлөөр дүүрэн байх болно.
Хайр дурлал
Хайр дурлалд зориулагдсан мэт өдрүүд долоо хоногийн эхэнд тохиох болно. Та урьд урьдынхаасаа илүү дур булаам байж эерэг хүнийг өөртөө татах чадвартай байна. Долоо хоногийн дундуур хайрттайгаа эсвэл харж явдаг нэгэнтэйгээ цагийг тоглоом тоглох, үзвэр үйлчилгээ үзэх гэх зэргээр өнгөрөөвөл илүү хөгжилтэй байх болно. Амралтын өдрүүдээр сэтгэл ихээр хөдлөх ба хэрвээ та ганц бие бол дотоод хүнтэйгээ холбогдох бололтой.
Кареер, санхүү
Даваа болон Мягмар гаригуудад хамтран ажилладаг хүмүүстэй хөрөнгө оруулалт хийгээрэй. Эд материалаар бол хоолонд оруулах, үзэг бал худалдаж авч өгөх гэх мэт. Сэтгэл санаагаар урмын дэмжсэн үг хэлэх, талархал илэрхийлэх гэх мэтээр хөрөнгө оруулалт хийснээр гарч болох асуудлаас зайлсхийж чадна. Долоо хоногийн дундуур болон сүүлээр ажил алба, сэтгэл хөдлөл хувийн зүйлсээ ялгаж салгахыг зөвлөе. Үгүй бол хийсэн ажлыг тань нурааж болзошгүй. |
|
|
|