|
Зохиогч М.Ундрал
|
Ерөнхий
Даваа гаригт та асуудлын түлхүүрийг нэг алдах ч,удаан хугацааны асуудлын шийдлийг олох байх. Та бага гэсэн зүйлүүдийн учрыг олж байх хооронд том асуудал өөрөө аяндаа шийдэгдэх болно. Таныг одоо юу хөгжөөж чадах вэ? Бүтээлч байдал уу, хөгжилтэй байдал уу, эсвэл тэнэг зан уу, эсвэл романтик үдэш үү? Хэрвээ хэн нэгэн танаас пүрэв баасан гаригт тусламж хүсэх юм бол бүх чадлаараа туслахыг хичээгээрэй.
Хайр, дурлал
Мягмар, лхагва гаригуудад танд романтик байдлыг бий болгох маш их боломж гарч ирэх болно. Тиймээс та найз нөхөд эсвэл хэн нэгэнтэй ямар нэг байдлаар гадагш гарах хэрэгтэй. Одоо бол яг ганц бие хүмүүсийн хөдлөх ёстой үе юм. Пүрэв болон баасан гаригуудад хийсэн таны болон найзуудын чинь үйл хөдлөл хэлэх үгнээс илүү ихийг өглүүж чадах болно.
Карер, санхүү
Энэ долоо хоногт одод таны талд байгаа учир та том хөдлөхөөс нэг их айх зүйлгүй. Гэхдээ та товлосон хугацаа, үүрэг хариуцлага зэрэг зүйлүүд танд гарч ирж магадгүй юм. Та өөрийн амласан зүйлээ хойшлуулж, эсвэл бултаж болохгүй. Амралтын өдрүүдэд таны асуудлын цаад учрыг харах чадвар тань таныг дараа нь маш үнэтэй хүн болгох болно.
|