|
Зохиогч М.Ундрал
|
|
Ерөнхий
Танд ямар нэг шинэ санаа төрөх аваас та энэ тухайгаа бусадтай хуваалцахаасаа өмнө өөрөө туршиж оролдож үзэх хэрэгтэй. Бага зэргийн нээлттэй байх нь зүгээр боловчиг далан булчирхайгаа бусдаа тоочих нь буруу. Долоо хоногийн дундуур та гэр бүлийн асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Ингэх аваас таны гэр бүлийн амьдрал эрс дээшилж байгааг та мэдэх болно. Та амралтын өдрүүдэд өөрийгөө бага зэрэг эрхлүүлэхэд илүүдэхгүй шүү.
Хайр, дурлал
Долоо хоног эхлэхэд та аливаа зүйлийн үнэт чанарын талаар эргэцүүлэн бодох ба хувийн амьдралаа дахин нэг эхнээс нь харах болно. Гэхдээ энэ муу талруугаа бус харин эерэг талруугаа байх юм. Мэдээж та зүрх сэтгэлээ дагах хэрэгтэй.Та тодорхой зүйлүүдийг хийхээр төлөвлөсөн бол үүнийгээ амралтын өдрүүдэд хийвэл сайн.
Карер, санхүү
Долоо хоног эхлэнгүүт та өөрийн толгойндоо байгаа том хэмжээний санаандаа анализ хийх хэрэгтэй. Тэрхүү зүйлээ та бодит байдал дээр хэрхэн хэрэгжүүлэх болон үүнийг хэрэгжүүлсэнээр гарах үр дүн нь ямар ашиг тустай юм бэ гэдгийг та бодож үзэх хэрэгтэй. Хэрвээ бодож, анализ хийсэн бол лхагва гаригаас эхлээд хөдөлж эхлэх хэрэгтэй. Хэрвээ та худалдааны салбарт ажилладаг бол том хэмжээний ашгийг авна гэж итгэж найдаарай. Та үр дүнг нь гайхах болно. Ер нь та ямар ч салбарт байсан гэсэн энэ долоо хоногт танд өгж буй боломжуудыг ашиглах хэрэгтэй юм.
|