Ерөнхий
Хилэнц бол хамгийн хичээл зүтгэлтэй, алсын бодолтой, хүчтэй зан чанартай орд юм. Тэд ямар нэг уулзалт, цугларалтад хүмүүстэй маш бодолтой ярих ба боловсон байж чаддаг. Тэдний байж байгаа дүр төрх нь бүх зүйлээс хоцорч байгаа мэт харагддаг боловч, яг үнэндээ тийм биш. Тэдний сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдал нь тэднийг маш их хүнд байдал оруулж болдог талтай. Тэд өөрсдийн овсгоотой байдлаа ашиглаад эд баялагт хүрч чаддаг. Тэд албан газрыхаа ажилчидтай яг захирал, бооссын үүднээс харьцдаг. Тэдний муу тал нь гэвэл найз нөхдөө хэрэггүй болсон үед нь хаях талдээр илэрдэг гэж болно. Бас маш атаархуу. Гэхдээ тэд буруу замаар явах аваас бүр доош урууддаг учир их эрсдэлтэй гэж болно. Цааш нь унших
|
|
Бичсэн М.Ундрал
|
|
Ерөнхий Даваа гаригт эртхэн босоорой. Хэн нэгэн нэр нөлөө бүхий хүн таныг илт эрсдэлтэй алхам хийхийг шахаж магадгүй юм. Тиймээс зоригтой байх эсвэл ухаангүй зүтгэх 2-г сайтар ялгаж салгах хэрэгтэй юм шүү. Мягмар, лхагва гаригуудад даргадаа хүсэлт тавихад сайн. Боломж яг одоо таныг үйлдэл хийхийг хүлээгээд байж байна. Тиймээс та индүүгээ халуун байгаа дээр нь ашиглах хэрэгтэй шүү. Пүрэв, баасан гаригуудад гэр бүлд тань гэнэтийн муу мэдээ тайван байдлыг алдагдуулж магадгүй. Хяналтаа алдалгүй нөхцөл байдлыг гартаа авах хэрэгтэй шүү.
Хайр дурлал Хувийн амьдралаа шинээр эхэлмээр байна уу? Даваа, мягмар гаригт таны энэ хүсэл биелж магадгүй юм. Одоо эхлүүлсэн зүйл хожим урт удаан үргэлжилэх болно шүү. Мэдээж лхагва, пүрэв гаригуудад та арай өөр зүйлийг хүснэ. Гэхдээ хэт огцом зүйл хийж болохгүй. Дараа нь та үйлдэлээ өөрчилөх хэрэгтэй болж магадгүй. Амралтын өдрүүд халуухан харагдаж байна.
Карер санхүү Та хүмүүсийн магтаалд согтох хүн биш. Гэхдээ тэд таныг хүндэлдэг гэдгийг харах бүрт танд сайхан байдаг. Тэгвэл даваа гаригт тэр чигээрээ энэ бүхнийг илтгэсэн өдөр байх болно. Энэ үнэхээр гайхалтай байх болно. Та илүү сайн хүн байхыг хүснэ. Мягмар, лхагва гаригуудад нөхцөл байдал танаас нэг зүйлийг хүсэх боловч та зөвхөн өөрийн зөв совиндоо итгэхийг хүснэ. Пүрэв, баасан гаригуудад та шударга байхыг хүснэ. |
|
|
|