|
Зохиогч М.Ундрал
|
|
Ерөнхий
Та долоо хоног эхлэхэд үйлдэл, ажил болгоныг цаг минутаар төлөвлөх хэрэгтэй болж магадгүй юм. Гэхдээ та ямар нэг чухал зүйлийг олж илрүүлэх боломжтой байна. Лхагва, пүрэв гаригуудад та амьдралдаа илүү чухлаар хандаж магадгүй байна. Ажилдээр бага зэргийн дарамт бий болж магадгүй байна. Тиймээс ал болох өөрийгөө тайван байлгах талын арга хэмжээг авах хэрэгтэй байна. Аливаа зүйлд уурлаж бухимадх нь таныг сайн зүйлд аваачихгүй. Харин баасан гаригаас эхлээд таны хийсэн бүх зүйл амжилттай биелэх болно.
Хайр, дурлал
Долоо хоног эхлэхэд таны хувийн амьдралд чухал өөрчлөлт гарах төлөвтэй байна. Та энэ өдрүүдэд их гярхай байх тул бага зэргийн зүйлийг хүртэл олж харах болно. Энэ бол одод эрхэсээс танд өгж буй бэлэг гэж та ойлгож болно. Гэвч лхагва гаригт хувийн амьдралд тань ямар нэг асуудал үүсэж магадгүй байна. Та үүнийг эсэргүүцээд хэрэггүй. Та энэ долоо хоногт ажил хэргээ хурдан шийдвэрлэх хэрэгтэй. Эс тэгвээс таны хувйин амьдралд муу нөлөө үзүүлж магадгүй.
Карер, санхүү
Даваа,мягмар гаригт таны ажил хэрэг сайн байна. Тиймээс та энэ өдрийг бүү хий дэмий өнгөрөөгөөрэй. Танд энэ долоо хоногт ажил төрөл тань маш амархан харагдаж байж магадгүй юм. Гэхдээ байдал таны санаснаас шал өөр байх төлөвтэй байна. Ажилдээр дарамт стресс бий болох төлөвтэй байгаа тул та хэдэн өдрийн чөлөө ч авсан болно. Харин баасан гаригаас эхлээд байдал арай дээр болж ирэх болно.
|