Ерөнхий шинж
Үхрийн Ордныхон тогтуун тайван хүмүүс байдаг ба эв энхийг хадгалагчид юм. Энэ ордонд төрсөн хүмүүс шийдэмгий зан чанартай, зожиг, зөрүүд, хэнэггүй байх нь олонтаа. Эдийн сонирхолтой гэж хэлж болно. Хувийн өмчөө дээдэлдэг өр ширэнд орохыг цээрлэдгээс гадна гоо зүйн өндөр мэдрэмжтэй. Тав тухыг бий болгохдоо гарамгай тийм учраас сайн эцэг эх байж чаддаг. Урлагт их дуртай, авъяастай, гүйлгээ ухаан сайтай, аливаад тайван ханддаг хашгирч уурлахыг тэвчиж чаддаггүй. Гэвч галт уул дэлбэрэх мэт бухимдалаа гаргадаг. Хайр дурлал, хувийн амьдралдаа урт удаан үргэлжлэх харилцааг бий болгодог. Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулахад бэлэн хайртыгаа ч бүрэн эзэмшихийг хүсдэг. Цааш унших
|
|
Бичсэн Э.Халиун
|
|
Ерөнхий
Долоо хоногийнй эхээр бусдад итгэх тал дээр танд хэцүү байх боловч үүнийг тоохгүй авч хаях хэрэгтэй. Эрсдэл таныг дагаж байж болох ч өөрөө өөрийнхөө ажлыг найдвартай хийх нь аюулгүй байдалд хөтлөнө. Долоо хоногийн дундуур нийгэм, олон нийтээс та илүү их эрч хүч энерги авч чадна. Олон хүнээс илүү олно сонин содон санаа гарна. Өөрөө өөрийнхөө төлөвлөгөөг гэхдээ нэгдүгээрт тавьж бусад хүмүүстэй санал сэтгэгдлээ хуваалц. Энэ амралтын өдрүүдээр ганцаараа битгий байгаарай. Хамт олонтойгоо байх төлөвлөгөө гаргаарай.
Хайр дурлал
Долоо хоногийн эхээр хайр дурлалд эрсдэлтэй хөгжилтэй алхам хйихэд та өөрөө бэлэн байх бөгөөд бодит байдлыг ч маш сайн мэдэрч байх болно. Хайртынхаа талаарх таны бодол үзэл өвөрмөц онгой байх долоо хоногийн дундуур сонин содон болзоо эсвэл уулзалт хийж яагаад болохгүй гэж? Харин долоо хоногийн сүүлээр юм бүхнийг ноцтойгоор хүлээн авах хэрэггүй. Амралтын өдрүүдээр гүнзгий ойлголцох боломж байна бүү алдаарай.
Кареер, санхүү
Долоо хоногийн эхээр ажлын байран дээрээ эрч хүчтэй байх боловч тийм оргилсон эрч хүч биш байх болно. Долоо хоногийн дундуур өөрийн ажлын байран дээрх үзэл бодлыг тань өөрчлөх эсвэл яг юу болоод байгааг ойлгох, эсвэл төвөгтэй асуудлын тэг голд нь зогсож байгаагаа ойлгох боломж гарч болох юм. Амархан шийдэгдэх асуудал биш байх болно. Тиймээс илүү их хүчтэй байгаарай. Амралтын өдрүүдээр та аз жаргалыг мэдэрнэ. |
|
|
|