Охин (8/23 - 9/22)
Ерөнхий шинж
horoscope_virgoa.jpgАливаа зүйлд няхуур хариуцлагатай ханддаг охины ордныхон ид шид, төсөөлөлийн хүч зэрэгт итгэдэггүй. Асуудлыг болон үйл явдлыг зөвхөн нотолгоо учир шалтгаантай нь холбож ойлгоно. Аливаа зүйлийг дэврүүлдэггүй харин аль болох хялбаршуулахыг хичээдэг.  Шийдвэр гаргахдаа хэт удаан бодож дүгнэлтийг өгдөг учраас сайхан боломжоос хоцрох нь байдаг. Харилцаа холбоо тогтоохдоо тун хянуур байдаг ба харилцааны шинэ түвшин бүрт маш их үнэлэлт дүгнэлт хийж байдаг. Аль ч хүйсийн охиныхон сэтгэл татам, аятайхан дүр төрхтэй гэр бүлийн амьдралд сайн хамтрагч байж чаддаг боловч хэт хянамгай няхуур, бусдад итгэдэггүй байдал нь хааяа харилцаанд сөргөөр нөлөөлдөг.
Цааш унших

2 сарын 8 – 14
Бичсэн Э.Халиун   

Ерөнхий

Долоо хоногийн эхээр та юм бүхнийг түргэн шуурхай хийхийг хүсэвч хариуцлага, алдаа дутагдал камд тань саад болно. Тиймээс та одоохондоо зөвхөн урсгалаараа явах нь чухал. Долоо хоногийн дундуур хийсэн ажлын тань үр дүн эцэст нь гарч ирэх болно. Та хайр дурлалын харилцаандаа сэтгэл хангалуун байх бололтой. Шинэ хандлагуудыг өөртөө бий болгоно. Туршиж үзэж байгаагүй туршлагыг нээн илрүүл. Амралтын өдрүүдээр тайван амгалан байхыг эрмэлзээрэй.

Хайр дурлал

Долоо хоногийн эхээр харилцаанд хэцүүхэн байдаг өдөр тутмын аз жаргалын бий болгох нь ямар чухал байдгийг та олж илрүүлнэ. Долоо хоногийн дундуур жижигхэн ч гэсэн өөрчлөлтүүийг хийхийг зөвлөж байна.Хостой бол хайртыгаа гайхшируул, ганц бие өөрийгөө зугаацуулах ямар нэгэн зүйлийг олж хий. Амралтын өдрүүдээр хангалттай өөрчлөлт хийж чадсандаа сэтгэл хангалуун байх л үлдлээ.

Кареер, санхүү

Хүрж болохоор тавигдсан зорилго зорилтууд хойшлогдож хамтран ажиллаж байгаа хүмүүсийн тань сэтгэл санаа өөрчлөгдөхөд бэлэн байгаарай. Энэ гэнэтийн өөрчлөлт нь танд сөргөөр нөлөөлж болох ч долоо хоногийн дундуур гэхэд та хэвийн байдалдаа орсон байх болно. Алхаж байгаа замынхаа саад тотгорыг урьдчилан тааварлах нь түүнд бэлтгэлтэй байх үндэс болно.

 

Зохиогчийн буланд

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Сурталчилгаа

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.