|
Зохиогч Э.Халиун
|
|
Ерөнхий
Та ямар нэгэн ухаангүй зүйл хийхийг хүсэхгүй нь мэдээж. Гэвч одод таныг сэтгэл хөөрлөөр хандах хандлагатай байлгах бололтой. Тиймээс ажил алба, хайр дурлал, харилцаандаа өөрийн хүсэл сонирхолыг илүү харуулаарай. Хэрэв та шинэ ямар нэгэн зүйл эхлэх гэж байгаа бол тохиромжтой цаг нь иржээ гэж ойлгож болно. Хийж байгаа бүхнийхэээ өөр боломжтой сонголтуудыг үргэлж нягталж шалгаж үзээрэй. Амралтын өдрүүдээр хувь заяа таны талд байж сайхан мэдрэмжийг авах болно.
Хайр Дурлал
Долоо хоногийн эхээр хайр дурлалдаа зоригтой алхмуудыг хий. Эхний алхмыг яагаад өөрөөсөө эхлэж болохгүй гэж. Та ганц бие ч бай хосын харилцаатай ч бай зоригтой байхыг одод сануулж байна. Долоо хоногийн дундуур бодол санааны оюунлаг байдал зүрхний цохилтыг түргэсгэх болно. Бусдыг арай өөр өнцгөөс харж, харилц. Уян хатан байдал амралтын өдрүүдээр таатай мэдрэмжийг авах боломжийг олгох болно. Харин та уян хатан байхад бэлэн байх хэрэгтэй.
Кареер, Санхүү
Долоо хоног эхлэхэд ажлын үр бүтээлийн төлөө юу ч хийхэд бэлэн байгаагаа харуулж чадвараа ашигла. Зохион байгуулах чадвар юу юунаас илүү хэрэгтэй болох бөгөөд ухаалаг байж өөрийгөө хурц байлгаарай. Долоо хоногийн дундуур бусад хүмүүсээс танд үнэлэлт дүгнэлт ирэх болно. Үүнээс өмнө бусадтайгаа сайтар ярилцах шаардлагатай. Сайн дүгнэлт авахын тулд танд юу хэрэгтэй вэ? Үүнийг бодож хэрэгжүүлэх нь тийм ч хэцүү биш. Гэхдээ мэдээж урьдчилан төлөвлөлт хэрэгтэйг сана.
|