Таны булан
Долоо хоногийн шилдэг 10 цомог
( 7 - Хэрэглэгчийн үнэлгээ )

             
Зохиогч С.Очир   
Бид энэ 7 хоногоос эхлэн Hi-Fi -ын нөхөрсөг хамт олны туслалцаатайгаар Монголын 7 хоногийн шилдэг 10 цомгийг танилцуулж байхаар болж байна.
ms_logo1.jpg

"HI-FI MEGA STORE"

Хаана: УБ СБД Сөүлийн гудамж "HI-FI MEGA STORE" /хуучнаар хүнсний 50-р дэлгүүрийн баруун талд/
Харилцах хүн: менежер Цолмон    
Харилцах утас:  333-111, 96000380  факс-333-222
Цахим шуудан:   Энэ и-мэйл хаяг спамаас хамгаалагдсан тул JavaScript тохиргоогоо нээнэ үү  
Вэб хуудас:  www.hi-fi.mn  /тус вэб сайтаас холбогдох мэдээллийг авах/
  
"HI-FI RECORDS" хөгжмийн сүлжээ дэлгүүр нь анхлан 1995 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл 12 жилийн туршид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Монголын хамтлаг дуучдын бүтээсэн цомог улам олширхын хэрээр бидний үйл ажиллагаа өргөжин тэлж эдүгээ 1000 гаруй нэр төрлийн цомгийг хэрэглэгчиддээ хүргэж байна. Мөн  гадаадын бүхий л урсгал чиглэлийн цомгийг хамгийн өргөн сонголттойгоор худалдаалж, салбартаа тэргүүлэн ажилласаар байна. my_finance_012.jpgМанай байгууллагын нэг салбар болох "Их Хотын Соёл" уриан доор ажиллаж байгаа "HI-FI Radio FM 98,9", мөн өөрийн Label болох "The Lemons" хамтлагийг залуучууд маань сайн мэдэх болсон.


"HI-FI RECORDS" нь дэлхийн өндөр хөгжилтэй орны жишгээр 10 жилийн ойгоо тохиолдуулан 2005 онд Монголд анх удаа "Алтан пянз" гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулсан юм. Энэхүү шагнал нь борлуулалтаараа хамгийн дээгүүрт орсон цомогт олгогддог ба манай хөгжмийн урлагт түүхэн ач холбогдол бүхий өндөр хэмжээний арга хэмжээ болсон билээ. Үүний зэрэгцээ "Playtime" рок альтернатив наадмыг  санаачлан 7 жил дараалан амжилттай зохион байгуулсаар ирсэн. Рок хөгжмийг монголд хөгжүүлэхэд энэхүү наадмын ач холбогдол өндөр юм.

Бид монголынхоо хүүхэд залуусын хөгжмийн боловсролд цаашлаад өөрийн эх орныхоо хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах чин эрмэлзлэлдээ хөтлөгдөн орчин цагийн их хотын дуу хөгжмийн дэлгүүрийн дүр төрхийг илтгэх "HI-FI MEGA STORE" нэртэй 2 давхар шинэ Төв дэлгүүрийг нээж байна. Уг дэлгүүрийн тохижилт дизайн шинэлэг бөгөөд үйлчлүүлэгчдийн тав тух, сонголт хийх боломжийг хангасан орчин үеийн дэлгүүр болно. Шинэ дэлгүүрийн 2-р давхарт монголын болон гадаадын хамтлаг дуучид, уран бүтээлчдийн хамгийн сүүлийн үеийн шинэ CD, дэлхийн шилдэг кино DVD, УБ хотод болох урлаг соёлын тоглолтын тасалбар, үүрэн телефоны, олон улсын ярианы картууд худалдаалах ба шинэ цомогт зориулсан өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулж, 1-р давхарт төрөл бүрийн ном, сэтгүүл, хэвлэмэл бүтээгдэхүүнийг борлуулахаар "T.O.B.S" (The Original Book Store) гэсэн нэртэй номын төрөлжсөн дэлгүүрийг ашиглалтанд оруулахаар зэхээд байна.

hi_fi_logo.jpgМанай хамт олон монголын уран бүтээлчдийн оюуны хүч хөдөлмөрөөр бүтсэн албан ёсны бүтээлүүдийг соёлч боловсон орчинд худалдан авагчиддаа нүүр бардам, сэтгэл тэнүүн хүргэх эрхэм зорилготой бөгөөд бидний өдөр тутмын үйл ажиллагаа Монголын хөгжмийн урлагийг түгээн дэлгэрүүлж, хамтран ажиллахад чиглэгдсэн байдаг билээ.

 


 
 

Ойрд үзчихмээр юу байна?

Баасан гариг, 10-сарын 10-ны өдөр @07:00 - 11:00
“UBS MUSIC VIDEO AWARDS”
Баасан гариг, 10-сарын 17-ны өдөр @07:00 - 10:00
Take off хамтлагийн тоглолт

Санал асуулга

Танд үнийн өсөлт мэдрэгдэж байна уу?
 

Зар, зарлал

Таны энэ 7 хоногийн өнгө төрх


Хонь

Үхэр

Ихэр

Мэлхий

Арслан

Охин

Жинлүүр

Хилэнц

Нум

Матар

Бумба

Загас

Хэзээ хаана юу болох вэ?

« < 10 сар 2008 > »
Да Мя Лх Пү Ба Бя Ня
29 30 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 1 2

Та дээрх календарын тусламжтайгаар сонгосон өдөр тань үзэх сонирхох зүйл юу байгааг мэдэж болно. Та зөвхөн өдрөө л сонгоход хангалттай.

Та Хэзээ, Хаана, Юу гэсэн булангаар зочилсноор болсон болон болох үйл явдлуудыг ангилалаар, өдрөөр, сараар бүр жилээр нь харах бололцоотой.

Валютын ханш

Үнэн зөв бодит ханшийн мэдээг Голомт банк -с танилцуулж байна.